Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Бүсийн тэмцээний явцаас.

GD Star Rating
loading...

Энэ сарын 24-31ний өдрүүдэд Филиппинд явагдаж буй Ази тивийн шатрын 3-р бүсийн аварга шалгаруулах тэмцээний 7 тавилын дараа Монголын эмэгтэй шатарчид Т.Батчимэг,Б.Баярмаа хоёр 4,5  У.Лхамсүрэн,А.Энхтуул нар 3,5 С.Жаргалмаа 2,5 эрэгтэйчүүд М.Гүнбаяр 3,5 У.Насанжаргал 2,5 оноотой байна.Дэлгэрэнгүйг  http://www.chess-results.com/tnr50469.aspx?lan=1 болон http://www.chess-results.com/tnr50467.aspx?lan=1 -д үзнэ үү.

ФИДЕ өнгөрсөн зууны сүүлчээс Ази тивийг шатрын 6 бүсэд хуваасан бөгөөд манай орон багтдаг 3-р бүс нь Вьетнам,Индонези,Сингапур,Филиппин зэрэг 15 улсыг харъяалдаг юм.

Монголын үе үеийн шатарчид бүсийн тэмцээнд 1960 оноос эхлэн удаа дараа амжилттай оролцож ирсэн бөгөөд 1966 онд Л.Мягмарсүрэн, 1969 онд Т.Үйтүмэн, 1972 онд С.Хандсүрэн, 1990 онд Т.Батцэцэг, 2009 онд Б.Мөнгөнтуул нар бүсийн аварга цолыг хүртэж байсан билээ.

Өрсөлдөгч тодорлоо

ОХУ-ын Казань хотноо явагдсан Дэлхийн шатрын аваргатай өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээний сүүлчийн шатанд халз тулалдсан Б.Гельфанд, А.Грищук нар үндсэн, сонгодог шатрын 5 өрөгтөө бүгдэд нь эвийн гэрээ байгуулсан хэдий ч 6-р өрөгт  Б.Гельфанд ялж  ирэх жил В.Анандтай Дэлхийн аваргын титмийн төлөө халз тулалдах эрх олж авлаа.

Өрсөлдөгчийг шалгаруулсан шийдвэрлэх өргийг сонирхоно уу.

Б.ГельфандА.Грищук

1.d4 nf6 2.c4 g6 3.nf3 bg7 4.g3 d5 5.cd nd5 6.bg2 nb6 7.nc3 nc6 8.e3 O-O 9.O-O re8 10.re1 a5 11.qe2 bg4 12.h3 be6 13.b3 a4 14.rb1 ab15.ab qc8 16.kh2 ra5 17.rd1 rh5 18.nh4 bf6 19.f4! rd8 20.qf2 bh4 21.gh nd5 22.nd5 rhd5 (диаграмм) 23.bb2! rb5 24.qe2 rh5 25.e4 bb3 26.rdc1 na5 27.d5 b6 28.be5 c5 29.dc f6 30.ba1 rc5 31.rc5 bc 32.qb5 qc7 33.rb3 nc6 34.e5 nd4 35.qc4   1-0

 

 

Манай сайтад 23/V-нд нийтлэгдсэн сорилтын бодлогын хариу: Т.Амиров 1961 он

1.Трd6!  (1 оноо)  (зорилго:2.Бf4+ Нc5  3.Трc6 #  1-оноо)

1…Тd6 2.Трe5 (1), 1…Мe2 2.Трe4 (1), 1…Нc5 2.Бg7 (1)

 

 

GD Star Rating
loading...
Бүсийн тэмцээний явцаас., 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: