Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Д.Эрдэнэбилэг XIV байрт

GD Star Rating
loading...

Голландын Эммелорд, Урк хотноо тив тивээс шалгарсан шилдэг 20 даамчин тойргоор өрсөлдөхөд ОХУ-ын А.Георгиев 26 оноогоор тэргүүлж, тав дахь удаагаа дэлхийн аваргаар тодорлоо.

Санкт-Петербургийн харьяат, өдгөө 36 настай Александр Георгиев өм нө нь 2002, 2003, 2004, 2006 онуудад энэ алдрыг хүртэж бай жээ. Тэрбээр 6500 еврогийн шаг нал хүртсэн байна. Европын дэд аварга М.Амриллоев, “Хар тив”-ийн аварга Ж.Ндьофанг нар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Дэлхийн аварга цо лыг эзэмшигч А.Шварцман эцсийн мөчид түүнтэй оноо тэнцсэн ч африк их мастер нэ мэлт үзүүлэлтээр илүүрхэж, анх удаа гаа ДАШТээс медаль хүртлээ. Тус тэмцээнд өрсөлдсөн Азийн дөрвөн удаагийн аварга Д.Эрдэнэбилэг гурав хожиж, 12 тэнцэн, дөрөв хожигдон, 18 оноо авсан амжилтаар XIV байрт оржээ.

ДААМЫН ДЭЛХИЙН АВАРГУУД

1.Исидор Вейсс (Франц) 1899-1912

2.Герман Гоогланд (Голланд) 1912-1925

3.Станислав Бизо (Франц) 1925-1926

4.Морис Фабр (Франц) 1926-1928

5.Бенедикт Шпрингер (Голланд) 1928-1934

6.Мариус Райхенбах (Франц) 1934-1945

7.Пьер Гестем (Франц) 1945-1948

8.Пит Роозенбург (Голланд) 1948, 1951, 1952, 1954

9.Марсель Делорье (Канад) 1956

10.Исер Куперман (ЗХУ, АНУ) 1958, 1959, 1961, 1963, 1965, 1967, 1974

11.Вячеслав Щеголев (ЗХУ, ОХУ) 1960, 1964

12.Баба Си (Сенегал) 1963

13.Андрис Андрейко (ЗХУ) 1968, 1969, 1971

14.Тон Сейбрандс (Голланд) 1972, 1973

15.Харм Вирсма (Голланд) 1976, 1979, 1981, 1983 (хоёр удаа), 1984

16.Анатолий Гантварг (ЗХУ, Беларусь) 1978, 1980, 1984, 1985

17.Янес ван дер Вал (Голланд) 1982

18.Александр Дыбман (ЗХУ, Герман) 1986, 1987

19.Алексей Чижов (ЗХУ, ОХУ) 1988, 1989, 1990, 1991, 1992, 1993, 1995, 1996, 2000, 2005

20.Гунтис Валнерис (ЗХУ, Латви) 1994

21.Александр Шварцман (ЗХУ, ОХУ) 1998, 2007, 2009

22.Александр Георгиев (ОХУ) 2002, 2003, 2004, 2006, 2011

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: