loading...
Италийн цомын шигшээ тоглолт Рим хотын “Олимпико” цэнгэлдэхэд явагдаж Интер Палермог 3 : 1-ээр буулган авч аваргаа хамгааллаа. Леонардод анхны цомоо авахад Самуель Это’огийн хоёр гоол тус болсон. Камерун довтлогч 26′, 76′ минутанд Шнайдерийн дамжуулалтаар дубль хийсэн.
Эсекьель Муньос цаг дуусахаас 2 минутын өмнө маргаантай булангийн цохилтоос мөргөж тооны харьцааг 2 : 1 ойртуулсан. Харамсалтай нь Муньос цаг дуусахаас өмнө хоёр дахь шар хуудсаа авч талбайгаас хөөгдсөн юм. Ингээд Сицили арлын багийн найдварыг Милито тасалж 90+1 дэх минутад багийнхаа ялалтыг баталгаатай болгосон гоолыг хийсэн юм. Түүнд Пандев дамжуулалт өгчээ.
Это’о цомын тэмцээний мэргэн буучаар 5 гоолтой тодорч байна. Энэ ялалтын ачаар Интер ирэх найман сард АС Милантай “Супер цом”-н төлөө өрсөлдөхөөр боллоо. Интерийн хөрш АС Милан энэ улиралд удаан хүлээсэн лигийн аварга цолоо эргүүлэн авсан билээ.
Палермо анх удаагаа Италийн цомын шигшээд шалгарсан. Гэвч Интертэй хийсэн сүүлийн 5 тоглолтын адил ялалт байгуулж чадсангүй. Интерийн хувьд 7 дахь Италийн цом юм. Сүүлийн 7 улиралд тэд 4 Италийн цом авч байна.
loading...





Eto’o min sn bnshu end oor 1 finald oroltsood l gooldood l yvj bnda Barca GoGo
loading...
Ливэрпүүл клубын 10-11 оны хар нэргүй ориг өмсгөл зарна 99608189.
loading...
eto uneheer sain dovtlogch yumaa.barca-d yamar bailaa.harin odoo intert.Real iim neg dovtlogchtoi bol ch.Unendee 2009 onii CL iin avargiig barca-d ETO avchirsan shuu dee.
loading...
beijing-d bolno uzeh yumsan tguul ch shan daa. hamgiin hyamd tasalbar ni 100 yuani gsen uzehuu heduulee
loading...