Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо, Онцлох » М.Бундмаа Их дуулгын хоёр дахь түрүүгээ авлаа

GD Star Rating
loading...

Өнгөрөгч амралтын өдрүүдэд (V.28-29) хойд хөршийн нийслэл Москва хотноо зохиогдсон жүдо бөхийн Их дуулга тэмцээнээс монгол бөхчүүд медалийн иж бүрэн цуглуулгатай ирж байна. Эмэгтэйчүүдийн 52 кг-д гавъяат тамирчин М.Бундмаа Их дуулгын хоёр дахь түрүүгээ хүртсэн бол 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Словенийн Урска Золниртой түрүү булаацалдан, энэ зэрэглэлийн тэмцээнээс анхны медалиа зүүв.

Мөн эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд залуучуудын ДАШТий хошой мөнгөн медальт, энэ жилийн тивийн дэд аварга Д.Төмөрхүлэг хүрэл медаль хүртлээ. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ М.Уранцэцэг нар медалийн төлөө барилдаанд дийлджээ. Өнгөрсөн жилийн Москвагийн Их дуулгад монголчууд мөн өргөн бүрэлдэхүүнтэй оролцоход цорын ганц медалийг 60 кг-д Д.Амартүвшин авч байсан билээ.

154 мянган ам.долларын шагналын сантай Москвагийн Их дуулгад 63 орны 276 эрэгтэй, 182 эмэгтэй бөх зодоглосны дотор манай 10 эрэгтэй, есөн эмэгтэй хүчтэн байлаа. Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ тэмцээнд барилдахаар Москвад очсон ч гэмтлийн улмаас дэвжээнд гарсангүй.

Эрэгтэй. 60 кг (40 бөх): 1.Ришод Собиров (Узбекистан) 2.Софиан Милоу (Франц) 3.Даваадоржийн Төмөрхүлэг (Монгол), Хирофүми Ямамото (Япон) 5.Ховханнес Давтян (Армен), Тобиас Энглмайер (Герман), Фелипе Китадай (Бразил), Евгений Кудяков (ОХУ) 2009 онд Сүвон, 2010 онд Вена, Улаанбаатарын Дэлхийн цомд түрүүлж, уржнангийн “Чингис хаан” Дэлхийн цом, өнгөрсөн жилийн Дюссельдорфын Гранпригээс хүрэл медаль хүртсэн залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, энэ жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Д.Төмөрхүлэг Их дуулга зэрэглэлийн тэм цээ нээс анхны медалиа авлаа.

Тэрбээр эхний тойрогт 2008 онд Цагдаагийн дэлхийн аварга болж, энэ жилийн тивийн АШТ-д медалийн төлөө барилдсан Саудын Арабын Эиса Мажрашиг 2.22 мину тад цэвэр буулгасан. Японы жү до гийн сургалтаар тэргүүлэгч сургуу лиудын нэг Цүкүбад бэлтгэлээ базаадаг араб бөх барилдааны эхний минутын төгсгөлд Д.Төмөрхүлэгээс юү ко үнэлгээ салгаж, басах өрсөлдөгч биш гэдгээ харуулсан юм. Манай бөх дараагийн даваанд “Гуанжоу- 2010” Азийн наад мын хүрэл медальт өвөр монгол жүдоч Алмасыг торгуулиар ялаад Германы Тобиас Энглмайерийг эхний минутад цэвэр буулган медалийн болзол хангажээ. Д.Төмөрхүлэг ийнхүү 2009 оны Хамбургийн Гранприд энэ герман бө- хөд хожигдсон хариугаа авлаа.

Харин медалийн өнгөө хувиргах барилдаанд 2010 оны Европын аварга, Францын Софиан Милоуд цэвэр дийлдсэн. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жингийн 14 дүгээрт эрэмбэтэй Г.Болдбаатар эхний тойрогт гоц мөргөөд, Швейцарийн Михаэль Итенийг цэвэр буулгаж гарч ирсэн Нижат Шихализада (Азербайжан)-д 1.06 минутад иппоноор хожигдож, тэмцээнээ өндөрлүүлэв. Энэ жингийн тэргүүн бөх Ришод Собиров өнгөрсөн жилийн тавдугаар сард Рио-де-Жанейрогийн Их дуулгын финалд Хироаки Хираокад дийлдсэнээсээ хойш ялагдаагүй цувралаа үргэлжлүүлсээр.

Тэрбээр сүүлийн хоёр жилд оролцсон бүх тэмцээндээ аваргын төлөө барилдсан бөгөөд энэ хугацаанд хоёрхон удаа (нэг нь Парисын Их дуулгад Гүржийн Давид Асумбанид) бүдэрсэн юм.

66 кг (41): 1.Алим Гаданов (ОХУ) 2.Томаш Ковальски (Польш) 3.Чо Жүнь-Хо (БНСУ), Муса Могушков (ОХУ) 5.Леандро Кунья (Бразил), Рок Дракшич (Словен), Хашбаатарын Цагаанбаатар (Монгол), Армен Назарян (Армен) Нэг үе энэ жингийн тэргүүн, дэд байрыг эзэгнэж байсан манай хоёр бөх хоёул 2008 оны Европын 23 хүртэлх насныхны аварга, 2009 оны Европын АШТ-ий мөнгө, 2006 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Польшийн Томаш Ковальскид хожигдон медальгүй үлдлээ. С.Мияарагчаа 23 настай польш жүдочоос хоёр юүко үнэлгээ салгасан ч 2.53 минутад цэвэр буусан бол Х.Цагаанбаатар медалийн төлөө барилдаанд вазари үнэлгээ алдан дийлджээ. Т.Ковальски 2008 оны Токио гийн Их дуулгын шөвгийн наймд Х.Цагаанбаатарыг мөн хожсон удаатай.

66 кг-ын чансааг тэргүүлэгч манай бөх энэ жилийн Европын АШТ-ий хүрэл медальт Колин Оатес (Их Британи)-ийг хоёр вазаригаар, олимпийн алт (2008), хүрэл (2004), ДАШТий алт (2003), хүрэл (2007) медальт Чой Мин-Хо (БНСУ)-г 3.18 минутад даралтаар ялж, медалийн төлөө барилдах эрх авсан байна.

73 кг (42): 1.Декс Элмонт (Голланд) 2.Кристофер Фоэлк (Герман) 3.Мурат Козоков (ОХУ), Дирк ван Тишельт (Бельги) 5.Яромир Йезек (Чех), Навруз Журакобилов (Узбекистан), Алишер Мантобетов (Кыргызстан), Жоао Пина (Португал)

С.Ням-Очир Европын 23 хүртэлх нас ныхны АШТ-ий алт, мөнгөн медальт Жо ванни ди Кристо (Итали)-г цаг дууса хаас хагас минутын өмнө цэвэр ялаад 2009 оны Универсиад болон 2011 оны Европын АШТ-ий хүрэл медальт Яромир Йезек (Чех)-т вазари үнэлгээтэй тэнцэх торгуулиар ялагдсан бол энэ жилийн улсын аварга Г.Одбаяр Босни-Герцеговинагийн Митар Мрдичийг юүко, Узбекистаны Мирали Шариповыг иппон үнэлгээгээр илүүрхээд өөр нэг чантуу жүдоч Навруз Журакобиловт даралтаар хожигдлоо.

Эмэгтэй. 48 кг (29): 1.Томоко Фүкүми (Япон) 2.Наталья Кондратьева (ОХУ) 3.Фредерик Жос си не (Франц), Елена Моретти (Итали) 5.Люд мила Богданова (ОХУ), Лайза Кирни (Ирланд), Сара Менесес (Бразил), Мөнхбатын Уранцэцэг (Монгол)

Энэ жил Обервартын Дэлхийн цом, Ба ку гийн Гранприд үзүүрлээд бай гаа М.Уранцэцэг вьетнамчуудаас Дэлхийн цом болон тивийн АШТ-ээс анхны медалийг авсан Ван Нгок Туг 3.52 ми ну тад даралтаар, Европын 20 хүр тэлх насныхны аварга, өнгөрсөн жи лийн Европын АШТий хүрэл медальт Бельгийн Шарлин ван Сникийг нэмэлт цагт юүко үнэлгээгээр тус тус хожоод 2009 онд Европын 23 хүртэлх насныхны АШТ болон Газар дундын тэнгисийн орнуудын наадамд аваргалж байсан Ита лийн Елена Мореттид юүкогоор дийлджээ. Тэрбээр вьетнам жүдочийг өнг өр сөн жил Ташкентийн Дэлхийн цо моос хүрэл медаль хүртэхэд нь хагас шигшээд хожиж байсан ба бельги бө хийг мөн 2010 онд Чиндаогийн Гран прид сөхрүүлэн медалийн болзол хангаж байлаа.

52 кг (33): 1.Мөнхбаатарын Бундмаа (Монгол) 2.Юүка Нишида (Япон) 3.Наталья Кузютина (ОХУ), Жоана Рамос (Португал) 5.Ана Карраскоса (Испани), Хө Хунмей (БНХАУ), Марен Крайе, Роми Тарангул (хоёул Герман) Чансаагаараа хамгийн нэр хүндтэйд тооцогддог Парисын Их дуулгад түрүүлсэн анхны монгол жүдоч, гавъяат та мирчин М.Бундмаа хоёр дахь “Grand Slam”- даа аваргаллаа. Эхний тойрогт Румыний Моника Унгуреануг хагас минут хүрэхгүй хугацаанд цэвэр буулгаж, “бие халаалтаа хийсэн” тэрбээр урьд нь гурвантаа таарах даа хоёр ялсан Финландын Яна Сунд бергийг 1.55 минутад иппон савж, дөрвөн удаа халз тулахдаа хоёр хоёр хожилцсон Хятадын Хө Хунмейг нэ мэлт цагт хансокү торгууль хүлээхээс аргагүй байдалд оруулан сөхрүүлснээр медалийн болзол хангасан.

Улмаар хагас шигшээд өнгөрсөн жилийн ДАШТ-д хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон, 2009, 2010 оны Европын аварга Наталья Кузютинаг 2.08 минутад иппон, ноднингийн дэлхийн аварга Юүка Ни шидаг нэмэлт цагийн эхний минутад юүко үнэлгээ аван хожсон. Ю.Нишида өнгөрсөн жилийн “Чингис хаан” Дэл хийн цомын финал, энэ жилийн Ба ку гийн Мастерсын хагас шигшээ болон ти вийн АШТ-ий шигшээд манай бө хийг ялж байсан билээ. Энэ жинд ба рилд сан манай нөгөө бөх Б.Солонго Кыр гызстаны Салтанат Ахмеджановаг да ралтаас хоёр удаа вазари үнэлгээ аван ялаад Португалын Жоана Рамост 1.01 минутад цэвэр дийлджээ.

57 кг (34): 1.Аико Сато (Япон) 2.Отомн Павиа (Франц) 3.Сабрина Фильцмозер (Австри), Ирина Заблудина (ОХУ) 5.Кифаят Гасымова (Азербайжан), Хедвиг Каракас (Унгар), Марти Мэллой (АНУ), Жулиан Меланкон (Канад) Дэлхийн цомын хошой хүрэл медальт Д.Сумъяа жингийнхээ тавдугаарт эрэмбэтэй, энэ жилийн Европын АШТ-ий хүрэл медалийн эзэн, өнгөрсөн жилийн Европын аварга Корина Каприориу (Румын)- г нэмэлт цагийн 2.10 минутад цэвэр ялаад ¹18-д чансаатай, Пан Америкийн АШТ-ий хошой мөнгөн медальт Марти Мэллой (АНУ)-д цэвэр ялагдсан байна. Мөн энэ жинд хүч ү сэн Т.Баттөгс залуучуудын ДАШТ-ий мөнгө, Европын 20 хүртэлх насныхны аварга Отомн Павиа (Франц)-д дөрвөн торгуулиар дийлдлээ.

63 кг (30): 1.Урска Золнир (Словен) 2.Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Монгол) 3.Ярден Герби (Израиль), Шү Лили (БНХАУ) 5.Кларис Аг бенену (Франц), Клаудиа Мальзан (Герман), Али се Шлесингер (Израиль), Аника ван Эмден (Голланд) Улаанбаатарт зохиогдсон Дэлхийн цомын хоёр тэмцээнд хоёуланд нь аваргалж, өнгөрсөн жил Каирийн “World Cup”-т өнгөлсөн Ц.Мөнхзаяа Их дуулгаас анхны медалиа авлаа. Унгарын Эш тер Гаспар, 2009 оны ДАШТ-ий хү- рэл ме дальт Германы Клаудиа Мальзан нарыг цэвэр, энэ жилийн Азийн АШТий хагас шигшээд дийлдсэн Хятадын Шү Лилиг вазари үнэлгээгээр тус тус хожоод олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Урска Золнир (Словен)-т ялагдав. Мөн энэ жинд зодоглосон залуу тамирчин С.Энхзаяа Европын 23 хүртэлх насныхны аварга, IJF-ийн чансааны 18-д эрэмбэтэй голланд жүдоч Эстер Стамыг юүкогоор ялаад Израилийн Ярден Гербид цэвэр хожигдсон байна. Тэмцээний хоёр дахь өдөр зодоглосон монгол бөхчүүдээс нэг нь ч медальд хүрсэнгүй.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д Г.Түвшинжаргал Туркменистаны Мулкаман Нурклычевийг вазари, Украины Артем Васыленког юүко үнэлгээгээр ялаад жингийнхээ тэргүүн бөх, БНСУ-ын Ким ЖэБумд дийлдсэн бол 90 кг-д Э.Энхбат Австрийн Макс Ширнхофер, +100 кг-д Б.Сугаржаргал ДАШТ-ий мөнгөн медальт, Германы Андреас Толь церт тус тус цэвэр ялагдав. Мөн -100 кг-д Б.Тэмүүлэн Япо ны Каихан Такагиг хоёр вазаригаар илүүрхсэн ч өнгөрсөн жилийн ДАШТ-ий эхний той рогт таараад бараагүй Зафар Мах мадов (ОХУ)-т үүрэх мэхээр цэвэр хожигджээ.

Эмэгтэйчүүдийн -78 кг-д Дюс сельдорфын Гранпри, Прагийн Дэлхийн цом, Абу-Дабид зохиогдсон тивийн АШТ гээд оролцсон сүүлийн гурван тэмцээндээ да раалан түрүүлээд байсан П.Лхамдэгд Хя тадын Жан Мейлинийг буулган аваад 2009 оны дэлхийн аварга, Голландын Мархинде Веркеркэд дийлдсэн байна. 70 кг-д Ц.Наранжаргал Японы Харүка Тачимотод хожигдов.

Ж.БАТМӨНХ

GD Star Rating
loading...
М.Бундмаа Их дуулгын хоёр дахь түрүүгээ авлаа, 8.4 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. zochin says:

    Гуанжу-2010 хүрэл медалт АЛМАС. Хаха эвгүй нэртэй гар байна даа.

    GD Star Rating
    loading...
  2. zochin says:

    bi Zochin baina. Namaig uuchlaarai. bi uuruu almas shuu

    GD Star Rating
    loading...
  3. zochin says:

    China nar 2 bagsh 1 tamirchiniig 30″000 $ r yalav, manai gar berteltei baican gecen

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: