loading...
Себастьян Феттелийн ялалтын цуврал үргэлжиж байна. Тэрээр энэ улирлын зургаан уралдааны тавд нь түрүүлэв.
Монакогийн уралдаан сонирхолгүй нэг хэвийн гэж хэлдэг хүмүүс байдаг. Харин өнгөрсөн Ням гарагийн уралдаанд үзүүштэй тулаанууд олон болов. Улаан бухнуудын ноёрхол үргэлжилсэн хэвээр гэхдээ өрсөлдөгчид шат шатаар ахисаар байгаа нь энэ уралдаанаас харагдав.
Байрлал эзлэх шалгаруултанд тэргүүлсэн Феттель гараанаас тэргүүллээ хамгаалж уралдааныг хошуулчилсан бөгөөд 16-р тойрогт зөөлөн дугуйг хатуугаар солисон юм. Ред Буллын техникчид тэр бүр алдаа гаргадаггүй ч Феттелийг дугуй солиход хугацаа алдаж араасаа нэхэгч Баттонд гүйцэгдсэн юм. Энэ алдаа мөн Марк Уэбберийг зогсолт хийхэд давтагдсанаас хэд хэдэн байрлал алдаж 14-р байрлалд замд эргэж орсон. Баттон уралдааныг тэргүүлж эхэлсэн цагаасаа хойш Феттелээс 14 секунд холдож чаджээ. Гэвч Макларены тактик түүнийг 33 –дахь тойрогт дахин зогсохыг шаардсан юм.Баттон 2 дахь зогсолтоо хийснээр Феттель дахин уралдааныг хошуучилж эхлэв. Хэмилтон ширүүн довтолгоогоор Шумахер болон Уэббер нарыг гүйцээд байлаа. Тэрээр 6 дахь буюу “Loews” эргэлт дээр Массагийн дотор талаар гүйцэх оролдлого хийхдээ шүргэлцэв. Удалгүй Масса туннелийн хана мөргөж цаашид уралдах боломжгүй болсон юм. Safety-Car замд гарч ирлээ. Энэ үеэр Алонсо 2 дахь зогсолтоо хийж дугуйгаа солив. Харин Феттель дугуйгаа солисонгүй. Тэр 2 дахь зогсолтоо хэзээ хийх нь сонирхол татаж байлаа. Улаан бухнууд ерөөсөө зогсолт хийх эсэх нь тодорхойгүй байв. Safety-Car замаас гарч 39-р тойрогт уралдаан дахин эхэллээ. Хуучин дугуйтай Феттелийг шинэ дугуйтай Баттон хялбархан нэхэж хэзээ хэзээгүй гүйцэхээр зэхэж байлаа. Энэ үеэр Феттельд Ред Буллын удирдлагын төвөөс Баттоноос дахиад 10 гаруй тойрог байрлалаа хамгаалах хэрэгтэйг сануулж байв. Хэрэв 10 тойрог тэсвэл Баттон дахин зогсоно гэж тооцож байв. Стюартууд Хэмилтоныг Массатай шүргэлцэхэд буруутай гэсэн үндэслэлээр зогсоолоор дайрч өнгөрөх торгуулиар шийтгэв. Макларенийхэн Феттелийг нилээд хожуу дахин зогсолт хийхээр тооцсоор байлаа. Тийм ч учраас Баттонд түүнийг зам дээр гүйцэхийг сануулж байв. 48-р тойрог Баттон 3 дахь удаагаа зогсож, Алонсо 2-р байрлалд орж ирлээ. Феттель зогсолт хийвэл Алонсод том боломж гарч ирэх байв. Гэвч зогсохгүй уралдсаар . 50 дахь тойргын байдлаар Феттель Баттоноос 2, Алонсогоос 1 секундээр удаан давхиж байв. 62 –дахь тойрогт л Алонсо, Баттон нар Феттелийн ард гүйцэж ирэв. Тэд хоорондоо хагас секундын зайтай уралдаж байв. Хэдийгээр Алонсо Баттон нар Феттелээс илүү хурдтай байсан ч гүйцэж түрүүлэх боломж олдохгүй байлаа. 69-дэх тойрогт Форса Индигийн Адриан Сутилийн дугуй хагарсанаас томоохон осол гарах шалтгаан болов. Хэмилтон , Хэйми Алгуэсуари нар Петровийг дөнгөж гүйцээд байв. 14 дэх эргэлт дээр буюу “усан сан”-д хагархай дугуйтай Сутилаас болгоомжилон тоормос гишгэсэн Хэмилтоны араас Алгуэсуари мөргөж , Петров араас нь орж 2 уулаа хана мөргөж осолдов. Safety-Car дахин зам дээр гарч ирлээ. Ослын дараа Алгуэсуари машинаасаа өөрөө гарч чадсан бол Петровыг гаргахаар түргэн тусламжийн баг ажиллав. Азаар Петров хүнд бэртэл авалгүй өнгөрчээ. Осолдсон цувааны яг ар талд явсан тэргүүлэгч 3 маш азтайгаар ямар ч саадгүй өнгөрчээ. 72 дахь тойрогт улаан дарцаг үзүүлж уралдааныг дахин гараанаас эхлүүлхээр боллоо. Багууд өөрсдийн машинд засвар хийх боломж олдож Макларенийхан Хэмилтоны машины хойд хитэгийг засварлах ажилдаа оржээ.Гараа Safety-Car –тай эхэлж, 74 дэх тойргоос дахин уралдаж эхлэв. Тэр даруйд Хэмилтон Пастор Мальдонадотой мөргөлдөв. Феттель тэргүүллээ итгэлтэй хамгаалж Алонсо болон Баттоны өмнө барианд орж чадав. Тэмцэл үүгээр дууссангүй сүүлийн тойрогт Уэббер Камуй Кобаяшиг гүйцэж 4-р байрт барианы шугам давлаа. Себастьян Феттель хамгийн сүүлд Михаэль Шумахер түрүүлсэнээс хойш 10 жилийн дараа Монакод түрүүлсэн анхны герман нисгэгч болов.
Гараанаас гарсан 24 машинаас 17 нь барианд оржээ.
Монакод Феттель 20 гарааны түрүү болон 15 дахь ялалт авлаа.
Феттель Хэмилтоноос 58, Уэбберээс 64 онооны зөрүүтэй боллоо.


Шумахер
Одоо уралдаж байгаа нисгэгчдээс Михаэль Шумахер Монте-Карлод 5 удаа түрүүлсэн дээд амжилттай. Энэ удаа тэрээр гарааны 5 –р байрлалаас хөдлөхдөө байрлалаа алдаж эхний эргэлтээр Хэмилтонтой шүргэлцэж машины хамраа гэмтээжээ. Үүнээс дахиад хэдэн тойргын дараа Хэмилтонд гүйцэгдэж, 32 дахь тойрогт уралдаанаас гарав. Шалтгаан машины “Airbox”- д гал гарсанаас болжээ.
Баттон
Монакод түрүүлэх хэмжээнд маш хүчирхэг уралдсан хэдий ч 3-р байр эзлэв. Феттелээс 2 секундээр илүү хурдалж байсан болхоор түүнийг гүйцэнэ гэдэгт итгэлтэй байсан. Гэвч Алонсо тэдний дунд хавчуулагдсан юм. Гэхдээ энэ бол чухал биш Массагийн болон Петров , Алгуэсуари нарын ослууд, Safety-Car түүний замд садаа болсон гэжээ.
Хэмилтон
Хэмилтон уралдаан эхэлсэн цагаас л огцом дайралтаараа уралдагчдыг айлгаж , тэдэнтэй шүргэлцэж , мөргөлдсөөр 2 ч торгууль хүртэв. Массатай мөргөлдөхөд зогсоолоор дайран өнгөрөхөөр торгосон бол Мальдонадотай мөргөлдөхөд 20 секундээр торгосон юм. Харин Хэмилтон өөрөө энэ бүх шийтгэлүүдийг инээдтэй хэрэг хэмээн шүүмжилжээ. 6 уралдаанаас 5 удаа стюартуудад дуудагдсан ба магадгүй түүнийг арьс өнгөний үзлээр ялгаварласан байх гэж мэдэгджээ. Хожим ийм үг хэлсэндээ стюартуудаас уучлалт хүссэн байна. Гэхдээ түүнийг шийтгэсэн зарим тохиолдолууд нь үнэхээр ойлгомжгүй гэж үзсээр байна. Харин түүний буруугаас уралдаанаас гарсан Масса болон Мальдонадо нар Хэмилтоныг үүнээс хатуу шийтгэх ёстой гэв.
Петров
Гараанаас тун боломжын хөдөлсөн Петров хүнд осолдож уралдаанаас гарсан.. Ослын дараа Петров ухаан алдаагүй ч өөрийн хүчээр бүхээгээс гарч чадахгүй байсан ажээ. Хана хүчтэй мөргөх үед хөл нь хавчуулагдсан тул хөдөлхөд бэрхшээлтэй байсан гэв. Хэрвээ осол болоогүй бол 4-р байрт шалгарах боломж түүнд байсан юм. Одоо эрүүл мэндийн байдал нь сайн бөгөөд 2 долоо хоногын дараа болох Канадын гран при Монтреалын уралдаанд оролцход бэлэн гэжээ.
| 1. С.Феттель | Red Bull | 2:09:38.373 | 120.574 | 1 |
| 2. Ф.Алонсо | Ferrari | + 1.138 | 120.556 | 2 |
| 3. Д.Баттон | McLaren | + 2.378 | 120.537 | 3 |
| 4. М.Уэббер | Red Bull | + 23.100 | 120.217 | 2 |
| 5. К.Кобаяши | Sauber | + 26.900 | 120.158 | 1 |
| 6. Л.Хэмилтон* | McLaren | + 47.200* | 120.153 | 3 |
| 7. А.Сутил | Force India | + 1 тойрог | 118.775 | 2 |
| 8. Н.Хайдфельд | Lotus Renault | + 1тойрог | 118.718 | 2 |
| 9. Р.Баррикелло | Williams | + 1 тойрог | 118.559 | 2 |
| 10. С.Буэми | Toro Rosso | + 1 тойрог | 118.551 | 2 |
| 11. Н.Росберг | Mercedes | + 1 тойрог | 117.246 | 3 |
| 12. П.ди Реста | Force India | + 2 тойрог | 117.219 | 3 |
| 13. Я.Трулли | Team Lotus | + 2 тойрог | 116.865 | 2 |
| 14. Х.Ковалайнен | Team Lotus | + 2 тойрог | 116.859 | 2 |
| 15. Ж.Д’Амброзио | Marussia Virgin | + 2 тойрог | 115.347 | 2 |
| 16. В.Лиуцци | HRT | + 3 тойрог | 115.299 | 1 |
| 17. Н.Картикеян | HRT | + 3 тойрог | 113.571 | 2 |
| 18. П.Мальдонадо | Williams | + 5 тойрог | 118.534 | 2 |
| = | 1. С.Феттель | Red Bull Racing | 143 | |
| = | 2. Л.Хэмилтон | McLaren | 85 | |
| = | 3. М.Уэббер | Red Bull Racing | 79 | |
| = | 4. Д.Баттон | McLaren | 76 | |
| = | 5. Ф.Алонсо | Scuderia Ferrari Marlboro | 69 | |
| 6. Н.Хайдфельд | Renault Lotus GP | 29 | ||
| 7. Н.Росберг | Mercedes GP | 26 | ||
| = | 8. Ф.Масса | Scuderia Ferrari Marlboro | 24 | |
| = | 9. В.Петров | Renault Lotus GP | 21 | |
| 10. К. Кобаяши | Sauber F1 Team | 19 | ||
| 11. М. Шумахер | Mercedes GP | 14 | ||
| 12. А.Сутил | Force India | 8 | ||
| 13. С.Буэми | Scuderia Toro Rosso | 7 | ||
| 14. Р.Баррикелло | AT&T Williams | 2 | ||
| 15. C.Перес | Sauber F1 Team | 2 | ||
| 16. П. ди Реста | Force India | 2 |
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
loading...




ene arai l denduu baina Vettel..nex Schumi
loading...
Vettel argagui l aimar bnaa /gue ene red bulliin mashind neg l nuuts bnda 2nisgegch dandaa deeguur orhiin ochigdor Monaco d eemr ih osol ntr garaad joohon sonin blson shu
loading...
hamilton odoo yu we, ingej bgaad xvn alax wii dee, teneg yum shig l dairna, enenees aigaad zam tawij ugux estoi yum haishaa yum, aldax yumgvi gsn shig l dairna, daraa n dandaa xvvxen shig gonshignono.
loading...
Vettel next shumi bish 1-r Vettel gehdeh bolnoo
loading...