loading...
NBA-гийн финал хаяанд ирлээ. Новицкигоор удирдуулсан “Даллас Маверикс” 2006 оны хариугаа авахаар финалд энэ жил эргэн ирсэн. Гэхдээ аварга авах гэж нэгдсэн “Их гурвал” тэдэнд боломж олгох болов уу. Энэ асуултын хариулт 5 сарын 31-ээс эхлэн тодорхой болно.
“American Airlines Arena”-д цувралын эхний тоглолт явагдах бөгөөд үргэлжлэн гал гарсан тулаан өрнөнө. Энэ улиралд хоёр удаа учраа таарахад “Даллас” илүүрхэж байсан. Гэхдээ тэр үеийн “Майами”-г одоогийнхтой харьцуулахад арай өөр байх. Ингээд та бүхэнд хоёр багийн финалд ашиглах давуу тал болон тулгарч мэдэх асуудлыг сонирхуулья.
“Майами Хит”-ийн тухайд…
Хамгаалалт, хамгаалалт бас дахин хамгаалалт. “Хит”-ийн ар талыг найдвартай залуус дааж байгаа нь хамгийн том давуу тал. Мэдээж хэрэг энэ цувралд тоглож буй хамгийн шилдэг дөрвөн тоглогчын гурав нь “Майами”-гийн өмсгөлтэй талбайд тоглоно. Яг үнэндээ Леброн, Дуэйн Уэйдийг найдвартай барьж чадна гэсэн тоглогчид “Даллас”-т байхгүй. Шон Мэрион магадгүй Жэймсийг хамгаалж, Дешаун Стевенсон Уэйдийг барьж тоглох үүргийг хүлээх байх. Гэхдээ энэ цувралын турш эдгээр залуус “Том залуус”-ыг хөдөлгөхгүй байж чадахгүй. Тэгээд ч байнга сайн тоглох нь эргэлзээтэй шүү дээ.
“Хит” энэ цувралд талбайн давуу талыг ашиглаж байгаа. 1985 онд финалын цуврал 2-3-2-д шилжсэнээс хойш талбайн давуу талыг ашиглаж байгаа багуудын 73 хувь нь ялалт байгуулсан байна. “Даллас”-ын хувьд “Майами”-гийн сул талыг ашиглаж чадахаар баг биш. “Чикаго Буллз” будагтай талбайд их сайн тулалдаж, самбараас сайн бөмбөг авдаг байсны хүчинд “Хит”-ийг чамгүй сандаргаж нэг хожил авч чадсан. Харин “Мавс” бол мэдээж хэрэг үсрэлттэй шидэлт ихэнхидээ хийдэг баг. Харин самбарын өмнөх тэмцэлд тийм ч хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй.
Тайсон Чендлер аллэй-үүп хийж оноо түүх байх л даа. Гэвч тэр “Даллас”-ын довтолгооны гол дүр биш. Энэ баг яг одоо Диркт л найдаж байгаагаас биш цувралын турш тогтмол сайн тоглоод багийнхаа амжилтыг ганцаараа өөд нь татах хүчтэй тоглогч байхгүй. Плэй-оффын тоглолтуудаас харж байхад “Мавс”-ын хамгаалалт маш их сул зай гаргаж өгч байгаа.
Ийм нүх сүвтэй, нягт биш хамгаалалт дундуур Леброн, Уэйд, Бош шиг чадвартай тэсрэлттэй тоглогчид дайрахад юу үлдэх бол. Бүтэн жилийн турш Леброн болон “Хит”-ийг хожиж чадахгүй эсрэл хожих эрхгүй гэсэн мэргэжилтнүүдийн шүүмжлэл явж байсан. Гэхдээ Жэймс энэ бүх шүүмжлэлийн хажуугаар чимээгүй өнгөрөхийг илүүд үзсэн. Харин тэр тоглолтоороо, хожлоороо хариуг нь өгөхийг хүссэн байх.
“Хит”-ийн дутагдал, сул тал…
Өмн нь ч хэлж л байсан. Дирк Новицки тэдний барьж чадах үүрэгтэй хамгийн хэцүү тоглогч. Диркийг хөдөлгөхгүй хамгаалчих тоглогч “Хит”-д алга. Энэ жил хоёр удаа “Майами” “Даллас”-ын багууд тоглоход аль алинд нь “Мавс” хожсон. “Майами”-гийн бүсийн хамгаалалт таарууг ашиглан энэ хожлыг Рик Карлайлын баг авч байсан. Харин тэр бол өнгөрсөн оны 12 сард болсон явдал. Түүнээс хойш хэдий хэрийн хугацаа өнгөрч, “Хит” хэр зэрэг өөрчлөгдсөнийг бид бүхэн мэднэ.
Хэрвээ Дирк болон “Даллас”-ын шидэлтүүд ороод эхлэх юм бол “Майами” байтугай тэднээс чанга хамгаалалттай баг ч зогсоож чадахгүй. Тэгэхээр ямар ч боломж олгохгүй байх нь эхнээсээ зөв гэсэн үг. Жэйсон Кидд их сайн харж байх хэрэгтэй. “Майми”-гийн замд дайрагдсан өмнөх хоёр багийн пойнт-гуард шиг Кидд хөдөлгөөнтэй биш л дээ. Харин үүнийгээ тэр туршлага, овжин зальтай тоглолтоор нөхөж чадна. Эсрэг талд энэ байрлал бол талбай дээрхи “Хит”-ийн хамгийн сул хэсэг. Харин сул гарч л чадах бол юм бол бүх тоглогчид нь “мэргэн буучид” учраас хаанаас бол хаанаас оноо түүхэд асуудалгүй. Дирк тэдний энэ давуу талыг хамгийн сайн мэдэх бөгөөд 2006 онд юу болсныг санаж байгаа. Тийм ч болохоор ийм боломж олгохгүй байхыг хичээнэ.
Финалын дүр зураг…
Хоёр тоглогчын тулаан бүх тоглолтын ерөнхий өнгийг тодорхойлно. Леброн өөрийгөө зөвхөн тоглолтын статистик бөглөдөг тоглогч биш харин ялагч гэдгээ харуулахыг хичээнэ. Харин плэй-оффын турш хожил гэсэн программаар ажиллаж буй робот шиг л байгаа. 2006 оны хариугаа авч дахиж олдохгүй ч байж мэдэх аваргын бөгжийг боломж олдсон дээр нь шүүрэхийг оролдоно. Жэйсон Кидд ч бас түүнтэй адил шалтгаантай.
loading...





za za Dirkiig bol James laitai hamgaalna tegeed gol n Mavriks 4 0 deesei bilee
loading...
yoyo neeree NBA uzeegui udaj bga yum bna shd Real Barca geseer bgad zoltoi l galzuurchihsangui onoo shono ehnii toglolt u ? Lebron James tasarhai goyo blok hiigeesei Novitzki deer hehe
loading...
Lebron Dirk 2iin huvid ene tsuvraliin gol baatruud baih bolno. ene playoff-n tursh lebron togtmol sn baigaa dallas lebron-g l barihgui bol hzeeech hojihgui
loading...
end hamgiin hetsuu hun bol bosh yum minii bodloor. ter mash taivan ih onovchtoi shiddeg ene n togololt burd dundajaar 20 orchim onoo avch baigaagaas haragdana, tegeed ch dallas lebron wade-2 -g hamgaalahad barag 2 uuland n 2 huneer hamgaaluulahgui l bol dunduur n suljeed onoo avaad bna , ter ued bosh bas sul garna . tegeheer maimi-d bolomj iluu baigaa. harin dallas bol dirk , bas terry gesen 2 hun-d hamag naidvar baigaa. ter 2-n shidelt orvol barag diildehgui . za tegeed maimi avaasai l gej husej bna.
loading...
URAGSHAA DALLAS URAGSHAA Dirk Kidd 2iig avargiin bugj avaxiig udaxgui tsumuuruu xarax bolnoo.
loading...
haan James awarga awah tsag ni bolsoooon!!!
loading...
dallas tsaashaa bai gej bgaad King James hiih yostoi zvilee hgee awarga awna ta nar harj bgaarai HEAT GOGOGOGOGOGOGOGO!!!!!!!!
loading...
buh yum todorhoi bn shde. yaj heatiig barah wede. heat world champs.
loading...
3 iin esreg 1 harj l baiya dirk turuuleheer shiidtsen bnoo
4 – 0 boltol dirk.iin bombog orsor l bn shidsen bolgon ni
loading...