Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Ролан Гаррос, Талбайн теннис » Жокович түрүүлэх бүх нөхцөл бүрдэв үү ?

GD Star Rating
loading...

Аргентиний харьж яваа теннисчин Хуан Игнасио Чела “Ролан Гаррос”-ын ээлжит дуулианы эзэн боллоо. Өдгөө 31 настай тэрээр карьертээ хоёр дахь удаагаа Их Дуулгын шөвгийн наймд шалгарлаа. Өмнө 2004 оны Ролан Гаррост Чела их шөвөг хүртэл явж байсан. Харин 7 жилийн дараа дахин энэ шатанд эргэж ирнэ гэж бодоогүй гэдгээ тэрээр нуухгүй байна.

“Үнэндээ ийм зүйл болно гэж бодоогүй шүү. Би чинь бараг 32 хүрчихлээ. Мэргэжлийн теннисчний хувьд буурч яваа үе. Яахав ганц хоёр тэмцээнд оролцоод чансаагаа бариад байж болох ч Их Дуулга бол дэндүү хол байсан. Гэхдээ л би хийж чадлаа” хэмээн Кристиан Бэйлтэй төстэй   гэж нэрлэгдээд  байгаа Чела өгүүллээ Тэрээр энэ шат хүрэхийн тулд  төдийлөн хүчтэй өрсөлддөгчтэй тулгараагүй.

2-р шатанд чансааны 32-т бичигдсэн Кевин Андерсон түүний тулсан хамгийн өндөр чансаатай теннисчин байлаа. Харин шөвгийн наймд Чела “хатуу самар”-тай тулж магадгүй байна. Яг одоо Энди Мюррэй шөвгийн наймын эрхийн төлөө тоглож байгаа бөгөөд хожвол Челатай тоглоно.

Энэ шатанд үлдсэн өөр нэгэн чансаа доогуур теннисчин бол Италийн Фабио Фоньини. 24 настай энэ залуу карьерийнхаа оргил амжилтанд хүрсэн боловч харамсалтай нь цаашаа явж чадахгүй бололтой.

Учир нь түүний өмнөх шатанд авсан бэртэл хүндэрсэн учраас үргэлжлүүлэн тоглох аюултай гэж эмч нар үзэж байгаа. Тиймээс Новак Жокович шууд хагас шигшээн эрхээ өвөртөлж байна.

Гэхдээ Фабио 1995 оноос хойш Ролан Гарросын шөвгийн наймд хүрсэн анхны Итали теннисчин болсон учраас эх орондоо баатрын дүрээр буцах байх.Харин дэлхийн чансааг тэргүүлэхээр тэмцэж буй Новакын хувьд түрүүлэх аятай завшаан бүрдлээ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Бусад теннисчдыг хагас шигшээд үлдэх гэж хөлсөө урсгаж байхад Новак хэд хоног амарч амжина.  Новак  одоо 43 дараалан ялалт байгуулаад байгаа. Харин 2011 он гарснаас хойш 41 гэж тоологдоно. Тэгэхээр хагас шигшээд ялвал домогт Макинройн 42 дараалж ялсан амжилттай эн зэрэгцэнэ. Цаашлаад давж гарах ч боломж бий. Шөвгийн дөрөвт түүнтэй Рожер Федерер тулах магадлал өндөр байгаа.

Дэлхийн чансааг одоо тэргүүлж байгаа Рафаель Надаль “Ролан Гаррос”-н одтой Робин Содерлинтэй тоглоно. Надалийг энэ тоглолт нилээд сульдаана гэж хэвлэлүүд бичиж байгаа.

 

 

GD Star Rating
loading...
Жокович түрүүлэх бүх нөхцөл бүрдэв үү ?, 6.3 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. lucho says:

    chela us opend bas 8d shalgarch bsan sn tennischin shu 4t uldenee uragshaa ARGENTINA

    GD Star Rating
    loading...
  2. buya says:

    chela ch baharhamaar bn lee shuu ochigdor , ter zaluu tennischintei togolood hojij baidag . Новак Жокович turuuleesee suuliin 10 jil barag 2 hun l eregtei tennisnii erontsiig noyrhloo( nadal , federer) odoo shine hun garch ireh tsag bolson

    GD Star Rating
    loading...
  3. cwebb says:

    za 10 jil bol yu yum be buya

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: