loading...
Эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчинтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд сонирхуулья.
Та Буриад улсад хамтарсан бэлтгэлд яваад ирлээ. Энэ талаар тодруулахгүй юу ?
Манай чөлөөт бөхийн холбоо, Буриад улсын чөлөөт бөхийн холбооны хамтын ажиллагааны гэрээний дагуу би 7 эмэгтэй бөхтэйгээ 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж эмэгтэй чөлөөт бөхийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнийг үзчихээд ирлээ. Хоёр холбоо чухал тэмцээнүүдийн өмнө хамтарсан бэлтгэл хийж бие биендээ тусалж байя гэж тохиролцсон юм байна лээ.
Хамтарсан бэлтгэл сургуулилтын талаар ярина уу?
Бид голдуу Буриадын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийлээ, гэхдээ оросын бусад хот, мужийн цөөн тооны бөх нэмэгдэж ирж байлаа. Тэд нар чинь хоорондоо өрсөлдөж байгаа болохоор аргагүй биз. Бэлтгэлийн төв нь Улаан-Үд хотоос зайдуухан оршдог, бид тэнд нь хамт байрлаад, тэмцээний үед биднийг автобусаар үйлчилж байлаа.
Хамтарсан бэлтгэл хийж байгаа ч гол гол бөхчүүд нь манай С.Батцэцэг, О.Бурмаа, Г.Наранчимэг нартай тулж барилдахаас дөлж тойроод байна лээ, том тэмцээнд таарна, наана нь барилдаж биедээ дасгахгүй гэж болгоомжилж байсан юм болов уу. Харин 72 килограммын жинд түрүүлсэн Е.Букина л О.Бурмаатай бэлтгэл сайн хийсэн дээ. Аварга болчихоод манай бөхөд баярлаж талархсанаа илэрхийлээд байсан.
Оросын аварга шалгаруулах тэмцээний тухай ….
ОХУ чинь том улс болохоор олон улс, муж, хотоос нь бөхчүүд ирсэн, нэг жинд хориод бөх барилдлаа. 48 килограммын жинд тувагийн Л.Ооржак ирсэнгүй, бэртлээсээ болоод зодог тайлж байгаа дуулдсан, бусад шилдгүүд нь бүгд л байлаа. Буриадын бөхчүүд 7 жингийн 3 жинд нь 51 килограммын жинд М.Вильмова, 55 килограммын жинд И.Ологонова, 63 килограммын жинд нь Л.Волосова түрүүлж нэг мөнгө, хоёр хүрэл медаль авсан амжилтаараа багаараа нэгдүгээр байр эзлэсэн. Буриадын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч А.В.Бузин тэмцээний дараа, манай бөхчүүдтэй энэ жил хэд хэдэн удаа аль аль талдаа хамтарсан бэлтгэл хийсэн нь үр дүнгээ өгч байна, хойшид ч хамтран ажиллана гээд манай бөхчүүдэд баяр хүргэж байсан. Бидний хувьд ч ялангуяа залуу бөхчүүдэд тустай бэлтгэл болсон.
Тэмцээн дууссаны дараа ОХУ-ын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ю.Ю.Голубовский надтай уулзаж, наймдугаар сарын 1-нээс хамтарсан бэлтгэлд Москвад урьсан. Байр, хоол гээд бүх зардлыг чинь даая, 15 бөхтэй ирсэн ч болно, Москвагаас ерээд километр зайтай байдаг Чехов хот дахь бэлтгэлийн төвдөө 14 хоног хамтарсан бэлтгэл хийчихээд дараа нь Польшид болох том тэмцээнд хамтдаа оролцоё гэсэн. Би тэр хүсэлтийг нь холбооны удирдлагадаа дамжуулсан. Намайг залуу барилдаж байхад бид чинь зөвлөлтийн бөхчүдтэй хамтарсан бэлтгэл хийе гэж очдог байлаа, одоо цаг өөр болжээ. Манай эмэгтэй бөхчүүд сайн барилдаж байгаа учир л тэр шүү дээ.
***
МЧБХ болон Буриад улсын чөлөөт бөхийн холбоодын хамтын ажиллагааны гэрээний дагуу Якут улсад болох эрэгтэй чөлөөт бөхийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний өмнө буриадын бөхчүүдийн бэлтгэл сургуулилтанд туслалцуулах зорилгоор Буриадын чөлөөт бөхийн холбоо манай бөхчүүдийг 14 хоногийн хамтарсан бэлтгэлд урьжээ. МЧБХ-ны шигшээ багийн дасгалжуулагч Т.Гансүхийн удирдлага дор 12 бөх Улаан-Үд хотыг зорилоо. Тэд Буриадын эрэгтэй шигтээ багтаа зургаадугар сарын 1-14-ны өдрүүдэд хамтарсан бэлтгэл хийнэ.
Тамирчдын нэрсийг дор дурдлаа.
- 55 кг Содномдашийн Батболд, “Олимп” сургууль
- 55 кг Нармандахын Лхамгарваа, “Алдар” спорт хороо
- 60 кг Бямбадоржийн Хаш-Эрдэнэ, “Алдар” спорт хороо
- 60 кг Чимид-Очирын Өлзийбаяр, “Хүч” спорт хороо
- 60 кг Энхсайханы Ням-Очир, “Хилчин” спорт хороо
- 60 кг Наранболд, Дархан-Уул аймаг
- 66 кг Эрдэнэбаяр, Дархан-Уул аймаг
- 66 кг Оюунбаяр, Дархан-Уул аймаг
- 66 кг Батчулууны Батмагнай, “Алдар” спорт хороо
10. 66 кг Гүр-Одын Цэрэнпунцаг, “Хангарьд” клуб
11. 66 кг Хүлдээгийн Мөнхжаргал, УБТДС
12. 74 кг Цэрэгбаатарын Эрхэмбаяр, “Хилчин” спорт хороо
loading...





ochij beltgel hangagch hiigeed baigaan bish uu. yahav ee zugeer sh tee. zardal mungu-iig ni naaj baigaa bol.
loading...