loading...
NBA-гийн финалын цувралын эхний тоглолт маргааш өглөө монголын цагаар 09.00 цагаас явагдана. “Майами Хит” “Даллас Маверикс”-н ширүүн тулаанын өмнө та бүхэнд хоёр багийн бүрэлдэхүүнийг байрлалаар нь харьцуулж аль нь давуу байж болох талаар хүргэе.
POINT GUARD
Ирээдүйн “Алдрын танхим”-ын хүндэт гишүүн, 103 трипль-даблийн эзэн Жэйсон Кидд “Даллас”-ын энэ байрлал дээр байна. Саяхан тэрээр бөмбөг таслалтаар Майкл Жордан, Жон Стоктоны ард бүх цаг үеийн жагсаалтын 3-рт бичигдэж эхэлсэн байгаа.
Дамжуулахыг хамгийн тэргүүнд өмнөө тавьдаг, 16 жилийн туршлагатай найруулагч ямар аюултай вэ гэдгийг “Майами”-гийнхан мэдэж байгаа. Гэхдээ насын эрхээр урьдын Киддийн хурдан хөл харагдахгүй болсон. Тиймээс толгой болон гартаа л Кидд найдах хэрэгтэй болох нь. Ер нь ч энэ хоёртой байхад нэг их газардахгүй л дээ.
Карлайл “Манай супер оддын нэг бол Кидд. Эргэлзээд байх юм энд байхгүй. “Зөвхөн Кидд талбай дээр байхад л багийн сэтгэлзүй өөдрөг байдаг. Талбайн бүх хэсэгт түүний нөлөө байдаг. Бид чинь бүх цаг үеийн хамгийн шилдэг залуугийн талаар ярьж байна шүү дээ”
Харин “Майами”-д хашир туршлагатай Майк Бибби байгаа. Плэй-оффын арвин туршлагатай тэрээр өнгөрсөн хавар “Майами”-д ирснээсээ хойш 20 орчим тоглолт хийгээд байгаа. Гэхдээ түүний тоглолт сүүлийн үед Сполстрагийн санаанд таарахгүй байгаа болохоор Жэймс болон Уэйдийг энэ байрлалд тоглуулж үзсэн. Майк Бибби талбайд бүрэн хүчээ дайчилж чадвал нөхцөл байдал тийм тааруу байхгүй л байх. Гэхдээ итгэхэд бас хэцүү.
Илүү: МАВС
SHOOTING GUARD
2006 оны финалын MVP, онооны лидер, орчин цагийн хамгийн шилдэг довтлогчдын нэг өөр хэн байх билээ. Энэ бол Дуэйн Уэйд. Тамирчин хүнд л байх бие бялдартай тэрбээр зөвхөн оноо түүхээс гадна найруулах үүргийг гүйцэтгэж чаддаг. “Чикаго”-той хийсэн цувралд харин мөрний асуудлаас болж бага оноо авах шиг болсон.
Гэхдээ “Майами”-гийн удирдлага түүний бэртлийг асуудалгүй гэж мэдэгдээд байгаа. “Буллз”-ын эсрэг 40.5 хувьтай шидэж байсан нь сэтгэл хөдөлгөхөөр үзүүлэлт биш л дээ. Гэхдээ шийдвэрлэх хэрэгтэй мөчид гурван онооны шидэлтээ оруулсныг нь мартаж болохгүй.
Сполстра Уэйдийн бэртлийн талаар “Маш өрсөлдөөнтэй бараг дайн тулаан гэж хэлж болох ийм цувралд ямар нэгэн шарх эсвэл хохиролгүй өнгөрнө гэж байхгүй. Гэхдээ Уэйдийг алдвал бид хэцүүднэ гэдэг үнэн шүү”
Дешон Стивенсон Далласт байгаа. Биеийн хүчний хувьд хэнээс ч дутахгүй хамгаалалт талдаа голлосон тоглогч. Гэвч довтолгооны ур чадвар нь хэрэгтэй үед багаа чирээд аваад явчихаар өндө биш нь харамсалтай.
Илүү: ХИТ
CENTRE
Тайсон Чендлер өөрийгөө Далласт дажгүй харуулж байгаа. Тоглолт нь орсон үедээ самбарын өмнө үнэхээр илүүрхэж чаддаг. Бас хэрэгтэй шидэлт ч хийчихдэг гэж байгаа. Улирлын турш “Хит” будагтай талбайгаас 66 хувьтай шидэж байсан бол Чендлерийн ачаар үүнийг 52 хувь болгох боломжтой.
Плэй-ффын турш Жоел Энтониг төвд гарсан үед тоглож байхад “Хит”-ийн тоглолт хавьгүй дээр болж байсан. Хамгаалалт талдаа голлосон, биеэр нэг их илүүрхэхгүй ч гэсэн идэвхитэй, шургуу тоглолтоороо эсрэг багийнхандаа асуудал үүсгэж чаддаг залуу.
Илүү : МАВС
SMALL FORWARD
Леброн Жэймс плэй-оффын турш өөрийнхөө үүргийг гайхалтай гүйцэтгэж байгаа. Үүгээрээ тэр өөрийнхөө алдсан нэр хүндийг эргүүлэн авч байна. Өнгөрсөн зун түүний гаргасан “шийдвэр” фенүүдийнх нь хүрээг багагүй нимгэлсэн нь дамжиггүй .
Гэхдээ одоо бид харин “Майами”-д цоо шинэ Леброныг харж байна. Өмнөх шатанд Деррик Роузын эсрэг үзүүлсэн урамтай тоглолтыг бид лав “Кавальерс”-т олж харахгүй байсан байх. Леброн одоогоор 26.0 оноо дунджаар авч, 8.9 самбар авч байгаа. Жэймс үргэлж бэлэн байдалд байж, самбарын өмнө сайн тоглодог ямар ч тоглогчыг хөдөлгөхгүй байж чадна. Аваргын бөгжний төлөө тэр жинхэнэ улайрсан бух шиг зүтгэж байна.
Харин эсрэг талд Шон Мэрион гэж эцэж цуцашгүй, чанга хамгаалагч байна. Ганц асуудал гэвэл тэр довтолгоонд тийм ч сайн биш. “Даллас” дахь 2 дахь улиралдаа Шон 10 оноо дунджаар авч, 6 самбар авсан үзүүлэлттэй байгаа. Харин плэй-оффт энэ үзүүлэлт нь бага зэрэг сайжирсан байх.
Карлайл түүний талаар “Мэрион үнэхээр дутуу үнэлэгддэг тоглогч. Карьерийн статистикийг нь харах юм бол Финикст тэр үргэлж эхний тавд багтдаг байсан. Өндөр түвшинд олон жил тоглож байгааг нь үнэлэхэ хэрэгтэй”
“Манай тоглолт Финиксээс өөрөөр зохион байгуулагддаг учраас түүнд өөрийгөө шинээр нээх шаардлага байна. Би түүнд бүх боломжыг олгож байгаа. Одоо зөвхөн тэр хичээх л хэрэгтэй” хэмээсэн.
Илүү : ХИТ
POWER FORWARD
Мэдээж хэрэг Дирк Новицки. Зөвхөн энэ тоглолтын биш бүх л плэй-оффын цувралын турш тэр шилдэг нь байлаа. Тандерийн эсрэг итгэмээргүй 59-61 чөлөөт шидэлтийн амжилт үзүүлсэн. Чарльз Баркли хүртэл тоглолтыг нь үзчихээд “Энэ залууг одоо хэн хамгаалах юм бэ” гэж уулга алдсан байсан.
Харин Карлайл түүнийг бүх цаг үеийн шилдэг 10 тоглогчдын нэг хэмээн нэрлэсэн байлаа. Энэ бол хоосон магтаал биш. Дирк үнэхээр ийм хүндлэл хүлээхээр сайн байгаа.
Харин Крис Бош бол яг одоо Диркийн дараа бичигдэх хүчний довтлогч. Гэхдээ самбараас бөмбөг сайн авдаг. Харин хүчний тоглолт хийх дуртай залуусын өмнө Бош бага зэрэг дарагдаад байдаг талтай. Ирэх цувралд Бошт Новицкиг аргалахад багагүй асуудал үүснэ гэж үзэж байна.
Илүү : МАВС
СЭЛГЭЭ
Хитийн сэлгээ цувралаас цувралд тийм ч тогтмол талбайд гарахгүй л байгаа. Гэхдээ Удонис Хаслем, Майк Миллер нар бэртлээсээ эргэж ирээд их дажгүй тоглож байна. Тэгэхээр бүх зүйл их ойлгомжтой байна. Дээрхи хоёр залуус болон Марио Чалмерс нар сэлгээний ихэнхи минутыг авна.
Мөн улирлын ихэнхийг зүүн хөлийн бэртлээсээ болж өнжсөн Хаслем эргэж ирсэн учраас түүний самбарт сайн тоглох чадвар, “Хит”-д хэрэгтэй эрч хүчийг дахин бид харж болох нь.
Миллерийн тухайд хурууны бэртлээсээ болоод бүрэн хүчээ гаргаж чадахгүй байгаа ч гэсэн “Буллз”-ын эсрэг 4 дэх тоглолтонд ялангуяа сайжирч байгаагаа харуулсан. Миллерийн оновчтой холын зайн шидэлтүүд “Их гурвал”-д чамгүй тус болох байх. Чалмерс багтаа хурд болон эрч хүч авчирач боловч тогтворгүй тоглогч. Шийдвэрлэх үед түүнд итгэж болох нь юу л бол.
Жэймс Жонс, Эдди Хаус бол Сполстра хэрэг болсон үед ашиглаж болох залуус.
Уэйд багийнхаа сэлгээний талаар “Манайд сэлгээ тун чухал. Статистик дээр тийм ч их туслахгүй байх л даа. Гэхдээ л тэдэнгүй бол бид өдий хүртэл явж чадахгүй байсан”
Жэйсон Терри плэй-оффт 17.3 оноо авч байгаа. Энэ бол багийнхан дундаа Диркийн дараа орох үзүүлэлт. Новицкигийн шидэлт орохгүй үед энэ залууд “Мавс” найдаж болно.
Жэй Жэйн хувьд бол нягт тоглолттой пойнт гуард, эсрэг багийн сул талыг их сайн ажиглаж нэвтлэхи аргыг хурдан сэтгэдэг. Пежа Стойковичийн оргил үе ард хоцорсон ч гэсэн хуучны “юм” бас үлдсэн. Шидэлт сайтай тоглогч. Тоглолт хэрхэн өрнөхөөс шалтгаалж Карлайл Уэйд болон Леброныг хамгаалуулахаар Кори Брюерыг оруулж ирж болно.
Илүү : ТЭНЦҮҮ
ДАСГАЛЖУУЛАГЧ
Рик Карлайлыг орчин цагийн хамгийн чадвараасаа доогуур үнэлэгддэг дасгалжуулагч гэж нэрлээд байгаа. Тэр “Даллас”-ыг гурван жилийн хугацаанд их өөрчилсөн. Багийн сэтгэлзүйг өргөх тал дээр нилээд ажилласнаас гадна багийн тоглолтыг тогтвортой болгох тал дээр сайжруулалт хийсэн.
Карлайл “Диркийн сэтгэл их хөдөлж байх шиг байна. Тэгэхээс ч аргагүй. Жэйсон тэр хоёрын хүрч чадаагүй оргил өмнө нь ирчихээд байна. Шон Мэрион, Пежа Стойковичийн ч гэсэн. Манай баг олон сайн тоглогчдоос бүрдсэн хүчтэй хамт олон. Тэдний зөв чиглүүлэхэд л бүх зүйл болно”
Эрик Сполстра бол Райлигийн залгамжлагч сахилга батыг эрхэмлэдэг нэгэн. Анх 1995 онд багийн бичлэг хариуцсан ажлыг хийж гараагаа эхэлсэн. Дараа нь туслах болж одоо харин дасгалжуулагч болчихсон ажиллаж байна. 2008 онд Райлигийн халааг авснаасаа хойш багийн амжилтыг богино хугацаанд өргөж чадсан. Райли түүнийг “төрөлхийн дасгалжуулагч” гэж нэрлэж байсан.
Сполстра “Манайд шинэ 9 тоглогч байна. Бараг цоо шинэ баг бүрдүүлж байгаа учраас эхнээс нь бүх зүйлийг эмх цэгцтэй хийх хэрэгтэй. Гэхдээ үүнийгээ залууст нээлттэй байдлаар хийх нь эерэг уур амьсгал төрүүлнэ”
Илүү : МАВС
loading...




Санал нийлэхгүй байна Энэ бол зөвхөн нийтлэлчийн санаа гэж ойлгож байна Улиралын эхнээс за бүр жилийн өмнөөс дөө их гурвалыг элдэв янзаар хэлж байсан гэтэл тэд энэ бүхэнд нь өдийг хүртэл явж ирсэн тоглолтоороо хариу барьсан Улиралын тэргүүн за тэгээд Далластай адилавтар довтолгоог илүүд үздэг Чикагог дараалж 4 хожлоо ш дээ Финалд өөрийн талбайд эхэлж тоглох ямар ч том бэртэл гэмтлийн асуудал байхгүй тэгээд өдийг хүртэл бүрдүүлсэн хамгаалалтын цогц арга хэмжээ хамгийн гол нь байрлал бүрдээ дэлхийн шилдэг 3 тоглогч энэ бүхэн аварга болох шалтгаан биш гэж үү
loading...
Сэлгээний тамирчдын хувьд далласын сэлгээ арай л илүү болов уу даа.
loading...
amka yag zov hellee. odoo finale d shal oor heat garch irne sh dee odoo bgaagaasaa bur iluu ch bj mediishd yunii tuld ih gurval negdlee dee
loading...
selgee yagad heat iluu gechvee todorhoi biz de dallas selgeegeerei NBA terguuldeg bagudin neg heat selgee NBA taaruuhan baguudin neg shde busad ni ch barag l bna l da
loading...
Amka худлаа шааж өгчээ Чикаго довтолгоог илүүд үздэг байрлал бүрдээ дэлхийн шилдэг ч гэх шиг
Чикаго хамгаалалтандаа сайн болохоос довтолгоондоо Rose – н оролтоос өөр хувилбаргүй л баг шд Даллас хажууд нь Dirk, Peja, Terry, Kidd нтр гээд 3н мангасуудтай шд довтолж тоглодог баг
Байрлал бүрдээ дэлхийн шилдэг гэж Bosh – г лав байрлалдаа дэлхийн шилдэг гэж хэлэхгүйэ харин Dirk бол шилдэг PF
loading...
Chris Bosh гэдэг хүнийг байрлалдаа дэлхийн шилдэг биш гэж байгаа бол Baagii чамтай NBA юу ярихав дээ ХЭРЭВ ОЙЛГОХГҮЙ БОЛ TORONTO RAPTORS ГЭДЭГ БАГИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧЭЭС АСУУМЗ
loading...
ENE DALLASIIN PENVVD BOSH AHIIN DURGVIG HVRGEJ BGAD LAALGUULAH GEJ BGAN
loading...
Dallasiin selgeeniihen sain bwal naidwar bna. Daanch het ih oron garan toglolttoi selgeetei bna daa. Heat todorhoi bhoo. Ikh guraw harin heden jil hamt bh ni sonin bna. Udahgui biz de.
loading...
Baagii shaagaad bgaarai!!! Bosh delhiin shildeg bish bsan bol Americ-iin shigshee bagt bh bsan uu?? Toronto-g gants avch yavdag bagiin lieader toglogch Miami-d ireh hurtel unelegdehgui bsan bizde.
loading...
Ygaad DIRK BOSHOOSH iluu bolchvoo!!! say hed honog togloltiig n haraad ingej dugnvu ydaj tentsuu gej bolnodoo… ydaj bosh bumbug zalaad orchino shu xaxa.
loading...
bosh-g shildeg bish gej baigaa bol zugeer yu ch oilgohgui rose, lebron- nariin heterhii shunaltai olon orolt-uudiig l uzej baysdag garuud bna. bosh minii bodloor maimi-d togolj bagaa garuudaas hamgiin uhaalag togololttoi, herevee bosh baigaagui bol lebron wade – s hoorondoo hen n goy dunk hiij hen n olon onoo avah ve geed alaltsaad ene bag yu ch bish bolno . bosh-n iimerhuu uhaalag heregtei ued onoo avch chaddag zan chanar n ray allen- tei tustei . ray allen bas boston-d iimerhuu goy togololt gargadag . bas bosh yag garnett shig togololtiin stil-tei dundaas tseverhen shidne solgoi gehed barag alddaggui . sambart alaltsana.
loading...
Selgeenii huvid Dallas iluu ym bishu?!
loading...
Medej Bosh bol gaihaltai toglogch.. gexde bairlaldaa delxiin nomer 1 gewel arai bishee xo.. ydaj ene jil all stard garaand garaagui bizde.. Bosh’g nomer 1 gej helj bga xumus.. jahn xuuxduud bh l da.. yagad gewel bosh goe dunk xiigel te.. harin Dirk’tei bitgi haritsuulj t1t teghu.. Dirk NBA.. MVP toglogch shuu.. ene hen durtai “Bosh” xumus n awaad bdaggui yum.. Bosh’g zuger all star toglogch.. hezee ch superstar bolohgui.. ta nar superstar allstar gesen toglogchdo ylgaj sur..
loading...
Vaancho үнэн хэлжээ чамтай санал нэг байна.
loading...
baagii vaanco nartai sanal neg bna. tegeed ter ih gurwal chin tiim l tasartsan yum bol gants gantsaaraa bagaa avaad avraga bolgochihno yasiin? manai gaihamshigt lebron “bi cavaliersiig avraga bolgohoos naash ene bagaas yawahgui” gej amalchaad chadahgui ni gedgee medenguutaa bas heden gaihamshigt hun haigaad bosh wade 2 deer ochson yum bishuu??? ugui yu??? ene hed avraga avsan ch tiim humuusiin sanaand hureheer avraga baij chadah uu??? arwan jil esvel 20 jiliin daraa humuus ter 3 chadahgui bolohooroo l negdej hucheer neg avraga bolson gej yarih biz.
loading...
niitlelch ug ni uurinhuuruu saihan l bichsen bn. Gehdee selgee bol Heat iluu shuu dee. dasgaljuulagch house, j,jones nariig gargahgui l bgaa bolohoos. harin ene mn nerte nuhur chi sags meddeg yum uu? heden jiliin umnu bostond P,Pierse, R.Allen, KG nar negdehed big3 gdg bsan, ted hamtdaa avarga avj chadsan, gehdee tedniig hen ch tusdaa avargalj chadahgui bolhoor negdlee geegui. shine big3in huwid ch yag l tiim . ene sport chn bagiin sport, gants od bgaad udaan gyalalzahgui shuudee..
loading...
Bosh Dirkees iluu genuu, haha, bitgii ineed hurgeed blda, Dirk shig universal toglogch NBA-d hovor shu, magadgui Lebron l bh.. Vaanchogiin heldeg yag zuvshde.. Larry Brown hurtel helehde “NBA-iin shildeg toglogch American hun bish” gj bsan ymda..
loading...
odoo tsag uyiin shildeg ni Amare yum bishu
loading...
Neg Negeeree avarga avahgui gej yu gej oilgohu ? Za D-Wade bol avchihsan ene erhem hundtei tsoliig deer ni Finals iin Most Valuable Player!
Neg hun tegeed ene avarga gedeg tsoliig avdag heregu teged ? Bagiin management , Coach muu uchraas l LBJ , Bosh 2 bagaasaa yavsan . Bi tedend buruu ogohgui ted uneheer zovhon sagsan bombogoo l togolj baigaa. Ted hollywood iin star uud bish harin COURT-n deer gyalalzaj baigaa oor ooriin gesen chadvartai gaihaltai toglogchid tednees iluug bitii shaard tednees iluug bitii hulee ted taarsan bag bolgonoo iluurhej hojison ! ! ! Nemeed helehed Chris Bosh gedeg huniig NBA gin olon jiliin turshlagatai analystuud Superstar gej dugnedim , bi ch huvidaa tegej dugnedeg. All star hemjeenii toglogch gevel Lamarcus Aldrige hemjeenii toglogchiig helne. Harin C-Bosh bol togloltiin togsgolig gaihaltai hiideg heregtei ued 3s zoodog neg ue Toronto Raptors bagiig chirj yavsan geed ene huniig Superstar gehgui bol oor bas hetsuldee …Aldriin tanhimd oroh uguig ni medehgui ch Miami Heat bagiin fan bid ene 3liiga hezeed sanaj yavah bolnoo. Deer ni ih gurval hamtdaa 6 jiliin gereeg uzeglesen (neg hun asuusan bsn)
loading...
Za tegeed Dirk Bosh 2g bol haritsulahad hetsuu 2 oor togloltiin arga barilaltai l da shidelt bol medeej Dirk iluu gehde Bosh bas iluu shidne hamgaalalt sambar 2t Bosh iluu . Orolt Bosh iluu Dunk Bosh iluu steal toglolt unshih chadvaraara Bosh arai iluu . medkumdaa ghde Dirk bol MVP hun !
loading...
Yostoi shal uur xvmvvsig xaritsuulaj ergviitex yum ene deer T.I gej kkkk MVP bol MVP bdag yum za. BOSH xezeech MVP boloxgvi!!! ner n yarigdaj ch bgaagvi. kkkk TORONTO Carteriin ued l sain bsan bolxoos BOSH-n ued yamar bag bsniig xench mediishdee kkkkk.
loading...
shal utgagui yum shaatsgaah yumaaa zuger l ih3 yaj oilgoltsoj zohitsoj togloj chadaj bgag ni harad bishreh eostoin bishuu.ted chadaj l bna shdee bolooshdee.zorilgo ni avarga avah yaj gedeg ni tednii l hereg
loading...
xaxa yu gedeg gene T.I…… togloltiin togsgol sain hiideg.. bag jirj ywdag hun bolgon superstaruu te.. bitgi guts za.. NBA.d buh toglogch nar l 1 toglolt n oruul ter shideld gedeg yum chin orood irdeg bizde.. zaluu allstar’d orson’s oor iluu yumgui huniig allstar l gedeg yum.. Boshiig finaliin MVP.. eswel uliraliin MVP eswel.. Allstariin MVP.. awchuul yahuu superstar gej helii l de.. zia bolii ydaj gants udaa 1 jil.. buh amerciin 1r bagt orgol do.. gehde 1 2 orh l bh l da.. zia ter ued n harin estoi.. jaaaaaahan superstar gej helii zia.. gehde unher gaihltai toglogch buged eniig medne gehde hezee ch Dirk’s iluu bish bas nomer 1 ch bish.. ter zuger l allstar.. bayrlalaa
loading...
DALLAS_FINAL_OK
loading...
verson.ni talaaar shinemedeee bna uu? butsaj NBA.d irehym shig bna uuu?
loading...