Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Ролан Гаррос, Талбайн теннис » На Ли түүхийг шинээр бүтээж байна

GD Star Rating
loading...

На Ли

Чансааны эхний 3-т бичигдэж байсан бүсгүйчүүд бүгд “Ролан Гаррос”-оос хасагдсан учраас одоо Их Дуулгын туршлага, тогтвортой тоглолтоороо  На Ли түрүүлэх боломжтой тамирчдыг тэргүүлж байна.

Өнгөрсөн даваа гаригт Хятад бүсгүй Петра Квитоваг 2-6 6-1 6-3-аар буулган авч “Ролан Гаррос”-н шөвгийн наймд шалгарсан анхны Нанхиад теннисчин болсон.

“Би шороон талбайд тийм ч сайн биш. Ер нь дургүй л дээ. Гэлээ гээд яахав. Мэргэжлийн тамирчид цаг агаар, талбай, уур амьсгал ямар байхаас шалтгаалахгүй тоглох л болдог” хэмээн тоглолтын дараа Ли ярьсан.

Энэ жил тун өнгөтэй байгаа На Ли өнгөрсөн 1 сард Австралийн нээлттэй тэмцээний шигшээд үлдсэн билээ.

Шөвгийн наймд түүнтэй Беларусын залуу теннисчин Виктория  Азаренко  тоглоно. Эмэгтэйчүүдийн талбайн теннисний шинэ үеийг төлөөлж буй Азаренко одоо үлдсэн теннисчдээс хамгийн өндөр чансаатай нь (4). Өмнө нь 2009 онд 19 настайдаа Виктория энэ шатанд үлдэж байсан бөгөөд харин одоо карьерийнхаа дараагийн алхмыг хийхийг хичээнэ.

Мариа Шарапова шөвгийн наймд үлдэхийн тулд фенүүдийнхээ санааг зовоосон хүнд тоглолт хэд хэдийг хийсэн. 2-р шатанд л гэхэд Францын 17 настай Гарсиа хэмээх охинд нэг сет алдаж бараг ялагдах дөхөөд тоглолтыг эргүүлэн хожил авсан. Харин 4-р шатанд  Агнешка Радваньскатай бас л хэцүүхэн тулаан өрнүүлсэн. Эхний сетийг 7–6(4) -өөр тай-брикээр өөрийн болгосон бол хоёр дахь сетэд 5 удаа сет пойнт авч байж 7–5-аар ялалт байгуулсан юм. Шөвгийн наймд Маша Германы Андреа Петковичтой тоглох юм.

Петковичын ард гарын цохилтын хүчийг өрсөлдөгчид нь тун үнэлж байгаа. Энэ шатанд үлдсэн теннисчдээс тэрээр хамгийн доогуур чансаатай нь байгаа. (15)

Павлюченкова

Оросын бас нэгэн ирээдүйтэй залуу бүсгүй Анастасия  Павлюченкова  энэ жил 19 настай. Өнгөрсөн жилийн US Open-д 4-р шатанд үлдэж байсан Павлюченкова дараагийн алхмаа хийж Францын нээлттэй тэмцээний их шөвөгт үлдлээ.

Ингэхдээ нутаг нэгт Вера  Звонарёваг замаасаа холдуулсан. Звонарёва ялагдлынхаа дараа “Би үүнээс илүү тоглож чадна гэдгээ мэднэ. Гэхдээ өнөөдөр Анастасиягийн өдөр байлаа. Чадлаараа хичээсэн ч гэсэн тэр маш их эрч хүчтэй юм. Их хол явах байх” хэмээсэн.

Павлюченкова одоо Италийн “чанга гар”-тай бүсгүй Франческа Скьявонетэй тулна.

Мөн Светлана Кузнецова  Францын Марион Бартолитой тоглохоор болжээ.

GD Star Rating
loading...
На Ли түүхийг шинээр бүтээж байна, 8.3 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. buya says:

    li na amjihgui ee, ter itali huuhen l harin finald uldej magadgui shiruun gar bn lee ( tsarai ene ter n hurtel ) . tegeed deer n orosuud bna. masha , sveta 2 bol alaltsaad garaad irne yalanguyai sveta from saitai bl ee

    GD Star Rating
    loading...
  2. morumok says:

    svetlana mult. yahav de aldaa ih gargalaa da.uuruusuu l bolloo. pavlyuchenkova bolmjiin yum aldcgihlaa da uneheer haramsaltai bailaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: