Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » “Олимпийн гараа” эхэллээ

GD Star Rating
loading...

Монгол Улсын ардын багш, боксын нэрт дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит “Олимпийн гараа” тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. 21 байгууллагын 328 өсвөр боксчид 21 жинд өрсөлдөн ирээдүйн олимпийн гараагаа хийж буй нь тус тэмцээний рингээс төрж гарсан олимп дэлхийн медальтнуудын залгамж халаа хэзээ ч бүдгэрэхгүйг харуулж байгаа юм.

1979 онд Д.Банди багшийн санаачилгаар эхэлсэн тус тэмцээн 2005 оноос хойш хэсэг хугацаанд тасарчээ. Харин энэ оноос Монголын олимпийн боксын холбоо “Олимпийн гараа” тэмцээнийг санаачлагчийнх нь нэрэмжит болгон зохион байгуулж эхэллээ. Тэмцээн зургадугаар сарын 2-нд өндөрлөнө.

GD Star Rating
loading...
“Олимпийн гараа” эхэллээ, 6.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: