Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Ролан Гаррос, Талбайн теннис » Федерер Новактай, Скьявоне Бартолитой тулна

GD Star Rating
loading...

Рожер Федерер Гаель Монфилийг 6-4 6-3 7-6-аар тэмцээнээс мултаж “Ролан Гаррос”-ын хагас шигшээд үлдлээ. Энэ шатанд түүнийг Новак Жокович хүлээж байгаа. Федерер тэмцээн эхэлснээс хойш нэг ч сет алдаагүй байгаа бөгөөд нутгаа төлөөлөн үлдсэн сүүлчийн Франц тамирчинг хожих гэж нэг их хөлс урсгаагүй. Тоглолтыг тэрээр даруухан эхлүүлсэн ч яваандаа бүхнийг хяналтандаа оруулж 2 цаг 34 минутын дотор тоглолтыг дуусгалаа.

Жокович Рожертой хийсэн сүүлийн 3 тоглолтонд хожил аваад байгаа. Мөн өмнөх хоёр Их Дуулгаас Швэйцарь эрийг мултлаад байгаа билээ Өнөөдөр Рафаель Надаль – Робин Содерлин, Мюррэй – Чела гэсэн үлдсэн тоглолтууд явагдана.

Эмэгтэйчүүдийн хувьд Марион Бартоли талбайн эздийн төлөөлөл болж ганцаараа хагас шигшээд үлдлээ. Франц бүсгүй Оросын Светлана Кузнецоваг 7-6 6-4 гэсэн оноогоор яллаа.  2005 онд Мэри Пирсээс хойш Францын эмэгтэй тамирчин Ролан Гарросын хагас шигшээд хүрээгүй байсан хар цувралыг тэрээр зогсоов.

Энэ хооронд түүний хагас шигшээн  өрсөлдөгчөөр Италийн Франческа Скьявоне тодорлоо.  Энэ шатад үлдсэн хамгийн залуу теннисчин Павлюченковаг тэрээр 1-6 7-5 7-5 гэсэн харьцаагаар буулган авлаа. Эхний сетэд  Скьявоне ердөө ганц гэйм л авсан. Улмаар хоёр дахь сетэд 4-1-ээр ялагдаж эхлэхэд хүн бүр түүнийг дууссан гэж бодож байв. Харин Итали бүсгүй гайхалтай эргэн ирэлт хийж тэр сетийг аваад зогсохгүй дараагийн сетийг ч өөрийн болгосон.

Скьявоне Тоглох тусам илүү итгэлтэй болдог нь миний нууц. Би тийм ч итгэлтэй эхлэл хийж чадаагүй л дээ. Гэхдээ төгсгөлд өөрийнхөө хүчийг үнэхээр мэдэрсэн. Павлюченкова сайн тамирчин ч гэсэн туршлага дутах шиг боллоо. 30 жилийн  туршлага надад хэрэг болсон гэж бодож байна

На Ли – Азаренко, Шараповa – Петковичийн тоглолт өнөөдөр явагдана.

 

GD Star Rating
loading...
Федерер Новактай, Скьявоне Бартолитой тулна, 9.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. naran says:

    ene skyavone eregtei hunshig .ter tsarai bie haa. orilj baigaan yasan muuhai duugarch bna geech. huh ch alga.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: