Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » NHL, Хоккей » Их тулааны өмнө нам гүм

GD Star Rating
loading...

Стэнлийн цомын шувтаргын тулаан Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө эхэлж байна. Аваргын төлөө “Бостон Брюинз”, “Ванкувер Кэнакс” багууд тунан үлдээд байгаа юм. “Бостон” өмнө нь таван удаа түрүүлсэн баялаг түүхтэй баг боловч хамгийн сүүлд 1972 онд Стэнлийн цомд нэрээ бичүүлсэн. Тэгвэл “Ванкувер” 50 гаруй жилийн түүхэндээ ганц ч удаа аваргалж үзээгүй. Тиймээс хоёр баг хоёул амжилтаар цангаж байгаа нь тодорхой. Шийдвэрлэх тулааны өмнө хоёр багийн сул, давуу талыг шинжиж, боломж хэнд нь илүү байгааг тодорхойлох гээд үзье.

БОСТОН

“Бостон”-ы гол хөзөр бол хатуу чанга хамгаалалт болон хаалгач Тим Томас юм. Сүүлийн хэдэн жил тогтвортой тоглолтоороо лигийн шилдгүүдийн нэгд баттай багтах болсон Томас энэ улиралд л багаа хүссэн өндөрлөгт нь гаргаж ирээд байна. Хэрвээ та бүхэн анзаарсан бол “Монреаль”, “Филадельфи”, “Тампа Бэй” гээд өмнөх даваануудад “Бостон”-той үзэлц сэн багууд чухам Томасын учрыг гүй цэд олохгүй байсаар мултарсан билээ. Түүнч лэн “Баавгайнууд” шаардлагатай үед шуурган довтолгоо өрнүүлж чадна гэдгээ “Тампа”-гийн эсрэг хийсэн цувралд бүрэн утгаар нь харуулсан. Яг ийм хөрвөх чадвар сайтай тоглолтынхоо ачаар тэд өрсөлдөгч нараа сандаргаж, өдгөө финалд гарч ирээд байгаа юм. Түүнчлэн энэ багаас онцлох өөр нэг тоглогч бол Натан Хортон хэмээх довтлогч.

Энэ залуу ердөө жилийн өмнө “Флорида”-гийн жирийн нэг дундаж тоглогч байлаа. Гэтэл одоо аваргын төлөө тэмцэж буй багийн гол довтлогч болтлоо өсөж дэвжээд байна. Тэрбээр плей-оффт найман шайб оруулсны гурав нь хожлынх байсан. Ялангуяа “Монреаль”, “Тампа Бэй”-гийн эсрэг хийсэн шийдвэрлэх долоо дахь тог лолтод хожлын шайб оруулснаараа хөгжөөн дэмжигчдийн хайр талархлыг хүлээж чадсан юм. Гэнэ сэргүй тоглож байгаад үхлийн цохилт хийдэг түүнийг хэр сайн хамгаалахаас өрсөлдөгчийнх нь хувь заяа шийдэгдэнэ. Түүнчлэн Д.Крейчи хэмээх 25 настай довтлогч “Ван кувер”-ийн толгойн өвчин болж байгаа. Тэрбээр энэ улиралд 75 тог лолтод оролцохдоо 13 шайб оруулсан бол плей-офф эхэлснээс хойш хэдийнэ 10-ыг хийгээд байна.

Энэ нь баг дотроо төдийгүй лигт тэргүүлэх үзүүлэлт юм. Мөн З.Хара тэргүүтэй арын албаныхан нь плей-оффт үүргээ давгүй гүйцэтгэж байгаа. Ер нь аварга биет сло вак хамгаалагч хэр сайн тоглохоос “Бостон” олон шайб алдах эсэх нь шийдэгдэх билээ. Сая дурдсан зүйлс бол “Бостон”-ы давуу талууд. Харин тэдний гол сул тал нь хүнд хэцүү үед багаа зоригИХ жуулаад, тоглолтын хувь заяаг ганцаараа шийдчих лидер алга. Энэ нь багийн сэтгэл зүйд нөлөөлөх талтай. Мөн тэдний довтолгоо финалын турш жигд хүчтэй байж Хортон, Крейчи гэсэн даруухан довтлогчид өмнөх даваануудад үзүүлсэн амжилтаа “Ванкувер”-ийн эсрэг давтана гэж итгэхэд эргэлзээтэй.

ВАНКУВЕР

Тэдэнтэй өрсөлдөх “Ванкувер” бол хамгаалалт, довтолгоондоо жигд баг. Тэд улирлын тоглолтод бусдаас олон гоол оруулсан хэрнээ хамгийн цөөн шайб алдсан нь үүнийг батална. “Кэнакс” эхний даваанд өнгөрсөн улирлын аварга “Чикаго”-той долоон тоглолт хийж сунжирснаас хойш өмнөө таарсан бүх өрсөлдөгчөө итгэл төгс хожиж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл Канадын баг өд гөө торгон ирэн дээрээ ирээд байгаа юм. Мэдээж энэ багийн гол найдах хүн нь ах, дүү Сединүүд.

Энэ хоёр төдийлэн олон гоол хийж тодроод байхгүй ч багийнхнаа оновчтой дамжуулалтаар цэнэглэх үүр гээ дээд зэргээр гүйцэтгэж ирсэн. Гоол оруулахаас аргагүй тэдний дамжуулалтуудыг Р.Кеслер, А.Барроуз нар мөн ч олон удаа гүйцээсэн дээ. Мөн тэдний хамгаалалт “Бостон”-оос илүү гарна уу гэхээс дутахгүй. Р.Люонго гэсэн туршлагатай хаалгачид ар талаа даатгаж, Д.Хэмьюс, К.Биекса, С.Сало гэсэн бахим залуусыг ардаа зогсоосон тэдний хаалганд өрсөлдөгч нь гоол хийх зүдрэх биз ээ. Тэдний хамгийн гол давуу тал нь долоон тоглолтын дөрвийг нь өөрийн талбайдаа хийх явдал юм.

ДҮГНЭЛТ

Ялагчийн хувь заяа хэн нь сайн хамгаалахаас шийдэгдэх болно. Мэдээж довтолгоо зарим тоглолтод ялалтад хүргэнэ. Гэхдээ аваргын цом хүртэхийг хүсэж л байгаа бол хамгаалалтдаа илүү анхаарахаас өөр аргагүй. Ер нь аль ч талаас нь бодоод үзэхэд “Ванкувер” анхны цомоо хүртэх магадлал өндөр буй. Мэдээж “Бостон” тэдэнд тийм ч амар хожигдчихгүй. Тиймээс ширүүн өрсөлдөөн дүүрэн зургаан тоглолтын эцэст “Ванкувер” Стэнлийн цом өргөх болов уу. Эцэст нь хоккейн сэдвээр дагнан бичдэг тоймчид финалд уулзалдах хоёр багийн талаар юу гэж бичсэнийг сонирхуулъя.

БОБ МАККЕНЗИ, TSN:

-Хамгийн сонирхолтой нь “Ванкувер”- ийн лидерүүд болох ах, дүү Сединийг “Бостон”-ы З.Хара, Д.Зайденберг нар хэрхэн хамгаалах бол гэдэгт байна. Миний бодлоор К.Жюльен (“Бостон”-ы дасгалжуулагч) эхний хоёр тоглолтод үндсэн тактикаа өөрчлөхгүй байх. Тэгээд байдал эвгүйтвэл өөрчлөлт оруулж болох юм. Гэхдээ тэр ах, дүү Седин болон А.Барроузийг хэрхэн хамгаалахаа хэдийнэ тооцсон нь тодорхой. Мэдээж хамгаалалтын гол ачаа Хара дээр ирнэ. Гуравдугаар сарын 26-нд “Бостон” “Ванкувер”- ийг 3:1-ээр ялахад чухам энэ залуу голлох үүрэгтэй тоглосон билээ. Харин “Бос тон” хүний илүүтэй үеэ муу ашигладаг нь сөрөг үзүүлэлт болж байна. Энэ баг плей-оффын турш тавхан удаа повер-плейгээс гоол хийсэн нь “Ванкувер”-ийн 17 гоолтой харьцуулшгүй юм.

ДЭМИЭН КОКС, ТРОНТО СТАР:

-Финалд ялалтаар цангасан хоёр баг тулалдах гэж байна. Тэдэнд энэ цуврал маш их үнэ цэнэтэй. “Ванкувер” бүрэлдэхүүний хувьд өрсөлдөгчөөсөө толгой илүү. Энэ багт өнгөрсөн улирлын MVP Хенрик Седин, энэ улирлын шилдэгт нэр дэвшигч Даниель Седин нар тоглож буй. Харин “Бостон”-ы найдах гол хүн нь Т.Томас байх болно. Хэрвээ энэ залуу үүргээ сайн биелүүлээд эхэлбэл “Ванкувер”-ийнхэнд гоол оруулахад амаргүй байх болов уу.

ТОНИ ГАЛЛАХЕР, ВАНКУВЕР ПРОВИНС:

-NHL финалыг шударга шүүх эсэхэд маш их санаа зовж байна. “Бостон”-д лигийн хоккейн асуудал эрхэлсэн захирал Колин Кэмпбеллийн хүү Грегори тоглож байгаа. Мэдээж энэ эрхэм хүүгээ Стэнлийн цом өргүүлэхийг хүсэхгүй гэж үү? Хэрвээ шүүгч “Ванкувер”-ийн аль нэг гол тоглогчийг тоглолт өнжүүлэх шийтгэл оноовол байдал орвонгоороо эргэнэ. Мэдээж “Бостон” аваргын төлөө үзэл цэхэд гайхах зүйлгүй хүчирхэг баг. Гэхдээ плей-оффт тэдний эсрэг тоглосон баг бүрт ямар нэг сул тал байлаа. “Монреаль”-д хүчтэй довтолгоо үгүйлэгдэж байсан бол “Филадельфи” аймаар муу хаалгачтай байсан. Харин “Тампа” сэтгэл зүйн тал дээр өрсөл дөгчөөсөө хол хоцорч байв. Тэгвэл “Ван кувер”-т сул тал гэж алга. Энэ баг 18 жил барааг нь хараагүй аваргын цомыг Ка надад авчирна гэдэгт итгэлтэй байна.

Г.Баярсайхан

GD Star Rating
loading...
Их тулааны өмнө нам гүм, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. FC Liverpool says:

    Ванкувэр эхний тоглолтонд 1:0 оор хожсон

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: