loading...
Мариа Шарапова Их Дуулгын цуглуулгаа бүрэн болгоход нэг алхам ойртлоо. Одоо түүний шагналын өрөөд Ролан Гарросоос бусад 3 Их Дуулгын цом байгаа. Харин энэ жил түрүүлж чадвал тэрээр түүхэнд 10 дахь бүрэн цуглуулгатай эмэгтэй теннисчин болно.
Тэмцээний шөвгийн наймд Маша Германы Андреа Петковичийг 6 : 0 6 : 3-аар ядах юмгүй буулган авлаа. Эхний найман гэймийг Шарапова дараалан авсан бөгөөд улмаар өрсөлдөгчдөө боломж олголгүй илүүрхсээр цаг гаруйн хугацаанд ялалт байгууллаа. Дараагийн шатанд түүнийг На Ли хүлээж байна.
“Шороон талбайд миний тоглолт сайжирсан гэдэгт эргэлзэх юм алга. Өмнөх жилүүдээс хавьгүй дээр болж. Шороон талбай тэмцээнийн улирал дуусах дөхөхөд надад маш сайхан санагддаг”
На Лигийн хувьд Беларусын Азаренког 7-5 6-2-оор мулталж Ролан Гарросын хагас шигшээд үлдсэн анхны Хятад эмэгтэй теннисчин боллоо.
Эрэгтэйчүүдийн хагас шигшээд Энди Мюррэй – Рафаель Надаль гэсэн сонирхолтой учраа таарлаа. Шороон талбайд төдийлөн сайн явдаггүй Мюррэй Аргентиний Хуан Игнасио Челатай гал гарсан тоглолт хийж 7 : 6 (7-2) 7 : 5 6 : 2 гэсэн харьцаагаар ялалт байгууллаа. Харин Надаль Робин Содерлинг 6 : 4 6 : 1 7 : 6 гэсэн оноогоор буулган авсан.
loading...




za masha mini turuulene shdee….
loading...
М.Шарапова түрүүлээсэй
loading...
Hyatad ni hojoosoi. Asi hun ene sportiig togloj chaddag gedgiig haruulbal goyo biz dee.
loading...
chi huue yasan hutsdag bb ve hujaa hulgaichiig yund ni demjdegn orosuudiigaa demjeech
loading...