Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, АС Рома, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » “Барса”-гийн домог “Рома”-д

GD Star Rating
loading...

Италийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Рома клубын шинэ дасгалжуулагч Барсагийн домог Луйс Энрике болох гэнэ. Саяхныг хүртэл Барса Б багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Энрике 2 жилийн гэрээг Роматай үзэглэх гэж байгаа юм байна.

Үүнийхээ төлөө тэрээр жилийн 1.6 сая еврогийн цалин авах аж. Луйс Ромд өөрийн хуучин багийн анд, өдгөө туслах болсон Иван дель Пенатай ирж байгаа юм. 2008 оноос Каталоны багийн дэд багийг удирдах болсон Энрике карьерийн он жилүүдээ Барса болон Реал Мадридад өнгөрүүлж Ла лигийн аваргаар 3 удаа тодорч байлаа. Улмаар 2004 онд Барсад зодог тайлж багийнхаа арын албанд хүчин зүтгэх болсон билээ.

Рома энэ жил тааруу амжилт үзүүлж лигтээ 6-р байранд орсон. Улирлын дундуур Клаудио Раньери халагдаж багийн домогт тоглогчдын нэг Винчензо Монтелла халааг нь авсан. Гэвч аваргуудын лигт орох гол зорилгоо Ромчууд биелүүлж чадаагүй. Дасгалжуулагчын албыг түр хашиж байсан Монтеллаг жинхлэхийг Тотти тэргүүтэй багийн лидерүүд дэмжиж байлаа.

Гэвч шинэ эзэнтэй болж, шинэ баг бүрдүүлэхээр төлөвлөсөн багийн удирдлага илүү туршлагатай мэргэжилтэнг урихаар болсон билээ. Карло Анчелотти, Дидье Дешам, Стефано Пьели гэсэн олон нэр яригдаж байсан ч эцсийн мөчид  Энрикег тэд сонголоо.

GD Star Rating
loading...
"Барса"-гийн домог "Рома"-д, 9.1 out of 10 based on 15 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. mhm says:

    tgul Carlo Westham-g helseneeree dasgaljuulaasai

    GD Star Rating
    loading...
  2. GP says:

    West Ham-iig Allardyce udirdahaar bolsiin shd mhm hogshoon.

    GD Star Rating
    loading...
  3. huuchnii Roma ergej ireesei

    GD Star Rating
    loading...
  4. Roma says:

    Bagiin bureldhuun, togloltiin hev mayagiig ers uurchluh heregtei dee. Barsa-gaas ayiaslag 3 huuhed urvuulaad ireerei

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: