Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Экстрим спорт » Б.Гангаамаа: Оргилоос доош харахад үүлс нүүгээд сайхан байсан

GD Star Rating
loading...

Зургаан жилийн өмнө тавдугаар сарын 30-нд Монгол Улсын далбаа дэлхийн ноён оргилд анх мандсан түүхтэй. Үүнээс хойш Монголын төрийн далбаа дэлхийн дээвэр дээр гурвантаа мандлаа. Гурав дахь далбааг мандуулсан олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд нийслэлээс мордож, Англи, АНУ, Канад, Польш зэрэг 30 гаруй орны уулчинтай нийлэн Непалын олон улсын уулчдын багт орж Гималайд авирсан юм. Тэрбээр уржигдар эх орондоо ирлээ.

Түүнийг өчигдөр Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар болон Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар хүлээн авч уулзан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цолоор шагналаа. БТСГ-ын дарга Ч.Наранбаатар “Б.Гангаамаа олон жилийн судалгаа, шинжилгээ, хичээнгүй хөдөлмөрийнхөө үр дүнд Монголын эмэгтэй уулчдаас анхлан Эверестэд хөл тавьж, зорилгоо биелүүлээд ирлээ. Гималайн оргилд хүн болгон гараад байдаггүй. Үүнийг би олимпийн аварга болсон амжилттай адилтгаж гавьяатай үйлс гэж үнэлж байна” хэмээн хэллээ.

Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаатай ярилцлаа.

-Эверестэд авирна гэдэг уулчин бүрийн хүсэл байх. Та дэлхийн ноён оргилд хүрсэн сэтгэгдлээсээ хуваалцаач.

-Тамирчин бүр олимпод оролцох, олимпийн аварга болохыг мөрөөддөг. Үүнтэй адил уулын спортын тамирчдын гол мөрөөдөл нь Эверест. Сүүлийн арваад жил энэ талаар судалгаа хийж, бэлтгэл сургуулилалтаа базаасан. Өмнө нь Эверестэд авирах Монголын эмэгтэй уулчдын багийг зохион байгуулж, ахалж явсан болохоор бага зэрэг туршлага байсан. Хэдийгээр 2006 онд манай багийнхан дэлхийн оргилд хүрэхэд 168 метр дутуу байхад буусан ч энэ авиралт надад том туршлага болсон. Дэлхийн зулайд гарах авиралтыг эхлүүлсэн хүний хувьд таван жилийн хугацаанд нарийн төлөвлөгөө боловсруулаад түүнийхээ дагуу Эверестийн оргилд гараад ирлээ. Маш их баяртай байна.

-Та Эверестийн оргилд хэрхэн хүрэв. Оргилд хэдэн минут байсан бэ?

-Би хоёр сарын турш зөвхөн дээшээ өгссөн. Харин Эверестийн оргилд гарснаа доошоо буухдаа мэдэрсэн. Оргилд удаан байх боломжгүй. Маш бага талбайтай. Би 10 минут орчим болоод доошоо буусан. Уулсын ноён оргил Эверестэд 3000 орчим уулчин авирсан байдаг. Тэдний нэг болно гэдэг бахархал. Ер нь саад бэрхшээлийг даван туулсны эцэст уулын оргилд гарсан сэтгэгдлийг үгээр илэрхийлэхэд хэцүү.

21.00 цагт 8300 метрээс дээшээ авираад үүр цайж байхад буюу 06.00 цагт оргил дээр гарсан. Оргилоос доош харахад үүлс нүүгээд сайхан харагдаж байсан. Гэхдээ уулчин болоход хугацаа шаарддаг. Зөвхөн ууланд авирдаг болоход 10 жил хэрэгтэй. Харин сайн уулчин болоход хөдөлмөр, зориг, тэвчээр бас мөнгө шаардагдана. Анхаарал сэрэмжээ цаг, мөч бүхэнд алдахгүй байх ёстой.

GD Star Rating
loading...
Б.Гангаамаа: Оргилоос доош харахад үүлс нүүгээд сайхан байсан, 9.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. xacap.net says:

    ene yag orgil deer ni garsiimuu

    GD Star Rating
    loading...
  2. vaancho says:

    hasar.net’d chi yah gej ingej bdag yum de.. chi harin yg em hunii deer garsan uu

    GD Star Rating
    loading...
  3. rada says:

    naana chin 13tai hujaa hvvhed garsan baina lee . ewerestiin oroi hvrtel barag zam tawisan um bish vv.

    GD Star Rating
    loading...
  4. blue murder says:

    tra nar myysain ataarxyy medrel batsaanyyd ,ta nar everest baitygai tasgan oboon deer ch garch uzeegui nysgainyyd baigaa daa

    GD Star Rating
    loading...
  5. kenzo says:

    huuyee yn heruul ve ene huneeree baharhana biz dee orgild ni garsan ch bai garaagui ch bai ta bid bur everest ruu zugleechgui zarim ni bur hna bdgiig ni,gazriin zurag deer zaaj ch chadahguin bj ene chini mash ih zorig tevcheer gargasan ni nuurnees ni l ilt bna shu dee

    GD Star Rating
    loading...
  6. huligan says:

    yund ingeed negendee ataarhaj bdag bna harin ch baharah estoi yu bishvv

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: