loading...
Ардчилсан хувьсгалаар олдсон бас нэгэн эрх чөлөө бол гадна барууны гэгддэг байсан спортоор Монголчууд чөлөөтэй хичээллэх болсон явдал бөгөөд үүний нэгэн жишээ нь кикбоксын спорт билээ. 1990-оноос Монголд хөгжсөн энэхүү спорт 9 дэхь удаагаа Монгол улсынхаа аваргуудаа тодоруулах гэж байна.
2011 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн 06 –р сарын 16-21 нд Мишээл Экспо төвд болох бөгөөд насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе гэсэн ангиллаар кикбокс, мутай бокс гэсэн 2 төрлөөр явагдна.
Насанд хүрэгчид эрэгтэй 51, 54, 57, 60, 63,5, 67, 71, 75, 81, +81
Эмэгтэй 48, 52, 56, 60, + 65
Залуучууд 16-18 нас Фүлл Контакт 2 минутаар 3-н үе
48kg,51kg,54kg,57kg60kg,63,5kg,+67kg
Өсвөр үе 12-15 нас 2 минутаар 3-н үе
28kg,32kg,37kg,42kg,47kg,+47kg
Мутай бокс зөвхөн эрэгтэй насанд хүрэгчид
51, 54, 57, 60, 63,5, 67, 71, 75, 81, +81
Нийт 38 жинд аваргуудаа тодруулах юм байна.
Техникийн зөлөлгөөн 06 сарын 13 –ны 17 цагт Мишээл Экспо төвд болно.
Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний үйл ажиллагааны зардалыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир Спортын Газраас гаргаж байгаа юм байна.
loading...



