loading...
Хятадын теннисчин На Ли хоёр дахь удаагаа Их Дуулгын финалд шалгарлаа. Тэрээр Оросын Мария Шараповаг 6-4 7-5-аар буулган авч Ролан Гарросын аваргын төлөө тоглох боллоо. Оны эхэнд На Ли Австралийн нээлттэй тэмцээний финалд шалгарсан ч Ким Клистерст ялагдаж байсан. Харин энэ удаа түүнд анхны Их Дуулгаа хүртэх таатай боломж бүрдлээ. Тэрбээр Ролан Гарросын финалд үлдсэн анхны Хятад теннисчин боллоо.
Шарапова тоглолтын эхнээс маш олон алдаа гаргаж байсан нь ялагдлын нэг шалтгаан болов. Мария 2009 оноос хойш Их Дуулгын хагас шигшээд үлдээгүй байсан. Гэвч Их Дуулгын цуглуулгаа бүрэн болгох гэсэн зорилго нь Хятад бүсгүйн өмнө нуран уналаа.
“Оноо тэнцсэн маш олон боломжыг би ашиглаж чадсангүй. Надаас илүү тэсвэр хатуужил, шийдвэртэй тоглолтыг өрсөлдөгч маань үзүүллээ. Давхарн алдаа олон гаргаж түүнд сэтгэлзүйн давуу тал өгөх шиг болсон. Энэ бол мэдээж миний буруу. Бас давуулалтууд ч сайнгүй байлаа” хэмээн Маша тоглолтын дара ярилаа.
На Литэй аваргын төлөө Италийн Франческо Скьявоне тоглоно. Зохион байгуулагч орны төлөөл Марион Бартолиг Итали бүсгүй 6-3 6-3-аар өвдөг сөхрүүллээ. Өнгөрсөн жилийн Ролан Гарросын аварга Скьявоне цомоо хамгаалахаар тоглох болно.
loading...




