Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Нистелрой “Малага”-тай нэгдлээ

GD Star Rating
loading...

Недерландын алдарт довтлогч Рууд ван Нистелрой Ла лигт эргэн ирлээ.  Гэхдээ өмнө нь тоглож байсан Реал Мадрид биш даруухан амжилттай Малага багийг сонгожээ. 35 настай ахмад тоглогч энэ багтай нэг жилийн гэрээ үзэглэж байгаа юм байна.

Марка сонинд өгсөн ярицлагадаа Нистелрой “Би карьерийнхаа туршид олон багт тоглож, олон ч найз нөхөдтэй боллоо. Шинэ баг болгон надад урам зориг эрч хүч авчирдаг. Би энд ирсэндээ баяртай байна” гэжээ.

Катар тэрбумтан Шэйх Абдуллах Аль-Танигийн эзэмшилт байдаг Малага клуб нь өнгөрсөн улиралд лигтээ 11-р байр эзэлсэн. Өвлийн наймааны цонхоор тэд Жулиу Баптиста, Мартин Демичелис гэсэн туршлагатай тоглогчдоор эгнээгээ зузаатгасны хүчинд 20-р байрнаас 11 хүртэл урагшилсан юм. Ялангуяа экс-Реалын довтлогч  Баптистагийн гоолууд тун их хэрэг болсон.

Харин ирэх улирлаас түүнтэй Нистелрой хорших болж байна. Шинэ багтаа тэрээр 9 дугаартай тоглох юм байна. Рууд өнгөрсөн 2 жил Бундеслигийн Хамбург багт хүчин зүтгэж 47 тоглолтонд 17 гоол оруулжээ.

 

GD Star Rating
loading...
Нистелрой "Малага"-тай нэгдлээ, 9.8 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. boldgerel says:

    hamgiin anh euro 2004 toglood niistelrooyoor goaldoj bile aguu aguu aguu aguu hamgiin suuliin sain togloson CLiin on bol 2006-2007 ymda tegehed aguu gdgiig mederch bile uneheer aguu eriig nas uuliig tsas

    GD Star Rating
    loading...
  2. jak says:

    uneheer agu toglogch shu jinhen 16gn toglogch doo tiim super tsohilt hurd teknik bhgui zuger l goaliin mashin uneheer gaihamshigtai hun shuu raul nistelrooy zidan ronaldo ntriinhee saihan ueiig uneheer ih sanaj bna shuu
    uneheer aguu toglogchid bhgui bolhoor gunigtai yumdaa

    GD Star Rating
    loading...
  3. AmRaa says:

    Сайн тоглогч шүү дахиад 2-3 жил тоглоосой.

    GD Star Rating
    loading...
  4. Damba says:

    Катар тэрбумтан Шэйх Абдуллах Аль-Тани – Haramch

    GD Star Rating
    loading...
  5. ariuka says:

    boldgerle yu xutsaad bna ahx 1996ond ajax gooldoj bsan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: