loading...
2012 оны Европын аваргын урьдчилсан шатны тоглолтууд үргэлжлэн явагдлаа. А хэсэгт тасархай тэргүүлж буй Германы шигшээ өнгөрсөн шөнө Австрийг 2 : 1-ээр хожиж 100 хувийн амжилтаа үргэлжлүүллээ. Марио Гомес 44′, 90′ дэх минутад дубль хийж шигшээдээ ялалт авчирлаа. Цаг дуусах мөчид багийн ахлагч Ламын дамжуулалтаар Гомес хожлын гоол оруулсан. Харин Австрийн багт Арне Фредрихийн авто-гоол найдвар бэлэглэсэн ч тэнцээний гоолыг тэд хийж чадсангүй. Ийнхүү Герман 18 оноотой хэсгээ тасархай тэргүүлж байна.
Тэдний араас нэхэж байсан Бельги Туркийн шигшээ багууд оноо хувааснаар бүр ч таатай нөхцөл бүрдлээ. 4 дэх минутад нутгийнхаа лигт хүчин зүтгэдэг Марвин Огунжимигийн гоолоор Бельги тэргүүлж байсан ч 22 дахь минутад Арда Тураны дамжуулалтаар Бурак тэнцээний гоолыг оруулсан. Энэ нь түүний шигшээ багтаа авчирч байгаа анхны гоол юм. Том багуудын хараанд өртөөд байгаа Аксел Вицел торгуулийн цохилтоо оруулсан бол Бельги тун чухал хожил авах байлаа. Гэвч Стандарт лигийн тоглогч энэ цохилтоо алдаж багаа хөөджээ.
Хэсгийн хомоол хамагч Казахстан, Азербайжаны тоглолт талбайн эзэн Касахуудын ялалтаар дуусав. Энэ жилээс Тобыл багт харьяалагдах болсон Сергей Гридин дубльдэж багтаа урьдчилсан шатны анхны ялалтыг авчирлаа.
| байр | Багууд | ТТ | Х | Т | Хж | +/- | Оноо |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
6 | 6 | 0 | 0 | 19-2 | 18 |
| 2 | |
7 | 3 | 2 | 2 | 15-10 | 11 |
| 3 | |
6 | 3 | 1 | 2 | 9-7 | 10 |
| 4 | |
6 | 2 | 1 | 3 | 10-10 | 7 |
| 5 | |
5 | 1 | 0 | 4 | 4-15 | 3 |
| 6 | |
6 | 1 | 0 | 5 | 2-15 | 3 |
***
D хэсгийг тэргүүлж байгаа Францын шигшээ гарцаагүй хожлоо харамсалтай байдлаар алдав. Хүснэгтэд ардаа яваа Беларусын багтай тэд чухал тоглолт хийсэн бөгөөд 1 : 1-ээр тэнцсэн. 20 дахь минутад Эрик Абидал өөрийн хаалганд гоолдож багаа хүнд байдалд оруулав. Аз болж хоёр минутын дараа Флорен Малуда тэнцээний гоол хийж багаа аварсан.
Энэ хэсгийн 2-р байрын төлөө тэмцэж байгаа Румынчууд Босниг 3 : 0-ээр буулган авлаа. Адриан Муту нэг гоол, Штутгартын Чиприан Марика хоёр гоол багтаа авчирсан. Тэд энэ хожлыг авснаар Боснигийн өмнө орж 8 оноотой боллоо.
| N | Багууд | ТТ | Х | Т | Хж | +/- | Оноо |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
6 | 4 | 1 | 1 | 9-2 | 13 |
| 2 | |
6 | 2 | 3 | 1 | 4-2 | 9 |
| 3 | |
6 | 2 | 2 | 2 | 8-6 | 8 |
| 4 | |
5 | 2 | 2 | 1 | 4-4 | 8 |
| 5 | |
5 | 2 | 1 | 2 | 6-7 | 7 |
| 6 | |
6 | 0 | 1 | 5 | 1-11 | 1 |
loading...




france tencdeg jaahan tiim bnaa. gehdee yamar ch gesen hesgee terguulne gedeg bolj bn. hesgeesee negeer garch chadah bh oo.
loading...
xesegees heden bag garah uu?
loading...
hesgees 1r garsan ni shuud 2r garsan i hasagdah shatnaas orno. manai france chuud zidane zodog tailsnaas hoish hachin bolchood bna odoo l sergeh uedee france uud chine 1 onjood 1 aldag bagshdee odoo aldag ue ni ehelj bna da yamarch bsan france aa demjnee
loading...
manai zizu ch gailtai hol bombogchin shvv
loading...
ene Bosnie yachvaa rumind hojigdool world cupiin hesgiin togloltond goy baisan daa
loading...
Bayrallaa Jak
loading...