loading...
Английн шигшээ ирэх жил явагдах Европын аваргын сонгон шалгаруулалтын ээлжит тоглолтоо “Уэмбли”-д Швэйцарийн эсрэг хийлээ.
37 дахь минут гэхэд Капеллогийн залуус 0 : 2-ээр ялагдаж явлаа. Гэвч Лампардын торгуулийн цохилтоос оруулсан гоол тооны харьцааг ойртуулж улмаар сэлгээгээр орж ирсэн Эшли Янг 51 дахь минутад багтаа тэнцээний гоол авчирсан.
Англичууд талбайдаа хийсэн сүүлийн 4 тоглолтоос хожил авч чадсангүй. Ийм азгүй цуврал 30 жил тохиолдоогүй байсан юм. Капелло тоглолтын дараа багийнхаа эрч хүчээр дутмаг байна гэж шүүмжилжээ.
Англичуудын энэ бүдрэлтийг ард нь явсан Черногор ашиглаж чадсангүй. Тэд Болгарийг хожсон бол Англиас хоёр оноогоор тасарч хэсгээ тэргүүлэх байв. Гэвч 1 : 1-ээр тэнцэн хэсгийн аман хүзүүнд хэвээр үлдлээ. Энэ жилээс Оросын ”Амкар” Пермь багт тоглох болсон Радомир Жалович 53 дахь минутад Черногорт тэргүүллийг авчирсан. Харин хариу гоолыг Ивелин Попов 10 минутын дараа оруулжээ.
Энэ тойргийн дараа G хэсэгт Англи, Черногор адил 11 оноотой боллоо. Гэхдээ гоолын зөрүү “Гурван Арслан”-гуудыг хүснэгтийн тэргүүнд аваачлаа. Хэсгээ тэргүүлсэн ганц баг шууд эрхээ авах учраас Англичууд 9 сард Болгартай хийх тоглолтоос зайлшгүй хожил авах хэрэгтэй.
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
loading...





АНГЛИ yaaj iigeed 1-eer garchih baihoo
loading...
England hezee ene teneg manager-ee halah ve ?
loading...
togloltiin bichleg uzlee Швэйцар-iin goal 2uulan standartaas suuliin goal n bur yanztai 2 haaltnii dunduur haalagchiin jijig zaind medremjtei tsohison bna shuu 7 dugaartai Tranquillo Barnetta gedeg toglogch bna
loading...
standartaaas bombog aldana gdg bol haalgach hamgaaalagch nariiin oilgoltsol muuugiiinh sh deeee…….. er n ch tegeeeed englandiiiin hamgaalagchid bugd oduuud jo hartiiiig ul hundetgej bgaaa bailgui deeee
loading...
angli hezee tom temtseend odtoi bsan ym be urgelj azguiteltei baga shuu dee nutagtai gants avsanaa az gej bodvol taarna lig n dandaa gadnii lgonir bolohoor huchirheg haragdaj bgaa bolohoor terguun lig gej, saya onigoo boloo biz dee
loading...
Uhsen baasni od.
loading...