loading...
“Шороон талбайн хаан” Рафаель Надаль “Ролан Гаррос”-ын ээлжи түрүүгээ авч домогт Бьорн Боргийн амжилттай зэрэгцэж ирлээ. Теннисний нээлттэй эрин эхэлснээс хойш зургаан “Ролан Гаррос”-ын түрүү хүртсэн хоёр дахь тамирчдын нэг нь Надаль болж байгаа аж. Эхнийх нь мэдээж Борг.
Шигшээ тоглолтонд Рафаель Надаль өөрийн “мөнхийн” өрсөлдөгч Рожер Федерерийг 7-5 7-6 5-7 6-1 гэсэн харьцаагаар өвдөг сөхрүүлсэн. Гурав дахь сетээс Федерер эргэн ирэлт хийх оролдлого хийсэн нь амжилттай болсон. Гэвч Надаль тоглолтыг эртхэн дуусгахаар шийдсэн цохилтууд хийсээр сүүлийн сетийг өөрийн болгож чадлаа.
Энэ жил хамгийн өнгөтэй байгаа Новак Жоковичийн дараалсан 43 ялалтыг зогсоож финалд гарч ирсэн Федерер амархан бууж өгөхийг хүсээгүй. Тоглолтын эхнээс тэрээр хяналтыг гартаа авч тэргүүлж байлаа. Эхний сетийн гэймийн харьцаа 5-2-оор Федерер тэргүүлж байхаас эхлэн Надалийн “гүйлт” эхэллээ. Шороон талбайд хэний ч өмнө сөхрөх дургүй зангаараа Мальорко залуу дараалан оноо авсаар 7-5-аар тун чухал ялалт авсан.
Сэтгэлзүйн хувьд ч томоохон давуу тал авчирсан энэ сет дээрээ дөрөөлөн Надаль хоёр дахль сетийг мөн адил 7-6-аар өөрийн болголоо. Гурав дахь сетийг тэр хэдийгээр алдсан боловч өрсөлдөгчөө дахиж “давруулаагүй” тухай дээр өгүүлсэн. Ийнхүү бараг 4 цаг үргэлжилсэн ширүүн тоглолтын эцэст Надаль зургаа дахь “Ролан Гаррос”-ын цомоо гардаж авлаа.
“Хөлсөө урсгаж, зүдэрч байж авсан цом хамгаас илүү үнэ цэнэтэй байдаг. 2008 онд би түрүүлсэн ч гэсэн бараг бүх тоглолтоо 3 сетэд дуусгасан болохоор тийм ч сайхан мэдрэмж төрөөгүй. Харин өнөөдрийн тоглолт жинхэнэ миний хүчийг сорьсон тулаан боллоо.
Эхний сетэд Рожер бага зэрэг азгүй байлаа. Харин дараачаас нь эхлээд миний хувьд бүх зүйл төгс болж эхэлсэн. Гурав дахь сетэд би 4-2-оор тэргүүлж байсан ч Рожер үнэхээр чадалтай тамирчин гэдгэ харуулж дараагийн сет хүртэл надад ямар ч боломж олгоогүй.
Би үүнээс хойш боломжтой мөчийг хүлээж байлаа. 0-40-ээс барьсан гэйм хамгийн чухал хэсэг байсан. Эндээс миний эргэн ирэлт эхэлсэн гэж болно”
loading...







Гайхалтай гайхалтай
loading...
Эрийг нас уулыг цас дарна гэж Федерер. Гэхдээ сайн тоглосон. Ялангуяа Н.Жоковичтой тоглосон тоглолтод.
loading...