loading...
Роман Абрамович багаа “Аваргуудын лиг”-т түрүүлэхийг харах гэж яарсаар л байна. Энэ өвөл тэрээр эрс шийдэмгий алхам хийж Фернандо Торрес, Давид Луйс гэсэн өндөр үнэтэй хоёр тоглогч авчирсан нь гарцаа байхгүй үүнтэй холбоотой. Гэвч 50 сая фунтээр үнэлэгдсэн Торрес Абрагийн хүслийг биелүүлж чадсангүй.
Анхны гоолоо оруулах гэж сар гаран болсон нь Челсгийн довтолгоонд дарамт болж байлаа. Энэ улирлыг Челси эрч хүчтэйгээр эхэлж, өвөл хүчээ сэлбэсэн ч гэсэн зорилгоо биелүүлж чадсангүй. Ямартай ч тэд хүснэгтийн аман хүзүүнд орж ирэх жил аваргын төлөө тэмцэх амлалт тавин улирлыг дуусгалаа. Ингээд өнгөрч буй хүнд хэцүү улирлын турш багаа манлайлсан тоглогчыг тодруулья.
1.Эшли Коул (Хамгаалагч)
Нас :30
Тоглолт : 46
Гоол/дамжуулалт – 0/3
Шар хуудас – 4
Эшли улирлын 38 тоглолтоос ганцыг ч алгасалгүй оролцсон. Зүүн жигүүрт тэрээр хангалттай сайн хөдөлмөрлөж эсрэг багийн жигүүрийн довтолгоог зогсоохоос гадна довтолгоонд ч маш сайн оролцсон. Ер нь Эшлигийн адил байрлалтой тоглогчдоос ялгарах давуу тал нь довтолгоо дэмжих чадвар болов уу.
Харин энэ сайхан улирлыг нь буугаар наадсан хэрэг нь бага зэрэг булингартуулж орхисон. Мэдээж хэрэг хийн буугаар багийнхаа албаны хүнийг бэртээсэн нь санаатай хэрэг биш байсан. Аз болж энэ хэрэг тэгсгээд намжсан. Улирлын төгсгөлд Коулыг багийн шилдэг тоглогчоор хоёр дахь удаагаа тодруулсан билээ. Өмнө нь тэр энэ шагналыг 2009 онд авч байсан юм. Хамгаалагч гэхэд бүтэн улиралд 4 шар хуудас гэдэг үнэхээр бахадмаар үзүүлэлт.
Нас : 33
Тоглолт : 45
Гоол/дамжуулалт : 13/15
Шар хуудас : 7
Довтлогчдын хувьд харьж эхлэдэг 30 насандаа Дрогба эрч хүчээ алдаагүй л байна. Кот’д Ивуарын хүчирхэг довтлогч улирлын эхлэлийг сайхан тавьж Уэст Бромын эсрэг анхны хет-трикээ хийж байлаа. Түүнээс хойш гоолын цувралаа таслаагүй ч хэлж биш хийсч ирдэг өвчин мань эрийн замд саад болсон юм.
Дрогба 11 сард Африкийн хумхаа өвчин тусаж хэсэг хугацаанд хөлбөмбөгөөс ангид байсан. Хүнд өвчнөөс эргэж ирэхдээ Дробагийн хүч бага зэрэг суларсан байсан ч төрөлхийн тамирчин болохоор тэр дороо л хуучны тоглолтуудаа гаргаж эхэлсэн. Өвлийн цонхоор 50 сая фунтээр Фернандо Торрес түүнд туслахаар ирсэн. Гэвч Испани довтлогчын анхны гоолыг хүлээх хооронд Дрогба л гоол хийх хамаг ажлыг амжуулж байлаа.
3. Бранислав Иванович (Хамгаалагч)
Нас : 27
Тоглолт : 45
Гоол/дамжуулалт : 6/4
Шар хуудас : 12
Челсигийн төвийн хамгаалалт бэртэл гэмтлээс болж суларч эхлэхэд Иванович баруун жигүүрээс төв үү шилжиж ар талыг найдвартай хамгаалж байлаа. Алекс болон Жон Терригийн дараалсан бэртэл Анчелоттид өөр сонголт үлдээгээгүй юм. Өнгөрсөн 2 сард найдвартай тоглолтыг үнэлсэн багийн удирдлага Ивантай 5 жилийн урт хугацааны гэрээ байгуулж цалинг нь ч үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн билээ.
Өмнөх жилүүдэд Иванд гоол оруулах боломж төдий л олон олдодгүй байсан ч энэ жил харин чамгүй одтой байж 6 гоол оруулаад амжсан байгаа. Өмнө тэр карьертээ нэг улиралд ийм “олон” гоол хийж байгаагүй юм. Давид Луйс ирснээр түүний байр бага зэрэг ганхсан ч итгэлтэй тоглогч гэдгийг нь энэ багийн хүн болгон мэдэж байгаа.
“Челси”-гийн улирлын шилдэг тоглогч
Дидье Дрогба
Гурван үгээр : Илүүг ч хийж чадна
Улирлын онцлох үйл явдал : Хумхаа өвчнөөс эргэн ирж Торрест байраа алдалдгүй багийн гол довтлогчын үүргээ гүйцэтгэсэн.
Холбоотой нийтлэлүүд :
“Барса”-гийн 2010/11 улирлын шилдэг тоглогч
“Ман Юнайтед”-н 2010/11 улирлын шилдэг тоглогч
loading...





drogba drogba drogba ene neriig sonsohoor l…. odoo bi 29tei 94 onoos hoish holbombogiig tasraltgui uzej bn nas n hedii 30 garsanch uunshig erchtei tesrelttei tehniktei huchtei footballistiig odoo boltol olj haraaguil yvna uneheer gaihamshig drogba shig universalni toglogch hen bgaa ym beeeeee ymmmmarch holbomgochind dutagdaltai tal gej bdag tegvel onoo tsagiin shildeg geed bgaa 2 toglogchtoi haritsuulay CR bol nileen ongiroo huviin toglolttoi, messi bol 2r davhart, huchnii toglolt taaruu geh met ene dutagdal monuu mon biz
loading...
gool hiih chadvar !
loading...
Хамгаалагч гэхэд бүтэн улиралд 3 шар хуудас гэдэг үнэхээр бахадмаар үзүүлэлт.Шар хуудас – 4 ene 2 zorood baih ym zasaarai
loading...
drogba bol aguu. daraa ni liverpool arsenal real 3iig gargaj uguuj
loading...
Ээ бурхан минь гэж Дрогба бол үнэхээр л африкийн хар азарга. Тэр бол ялагдашгүй бас цуцашгүй нэгэн. Би хэдийгээр Оцон шувуунудын фанат хэдий энэ хүнийг хайрлаж, бишрэн шүтэхгүй байж чаддаггүймаа.Энэ бол жинхэнэ гайхамшиг шүү.
loading...
ish liverpooliin min fan iim bh gej otson shuvuu gej bnashde araichde hoton shuvuushde ho bi ch bas Liverpooliin fanat tegehde arai l gomdoj ntr :d
loading...
Otson shuvuu geheer ni yamar bag bilee gej gaihlaa shd kk,
loading...
Drogba one of teh best PL-R on the world gj helbel goe bh. aimaar aimaar Dorgba bas Eto er n ijil shuu
loading...
ene uliral chelseag bertel gemtel allada
loading...
Lampard n uchnuun sar Bertej zunduu goal assist ugchud bdgumu haha
loading...