Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Chess news

GD Star Rating
loading...

Ерөнхийлөгч нарын уулзалт болов

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Халимаг улсын Элстэй хотноо энэ сарын 3нд ФИДЕ-гийн ерөнхийлөгч К.Илюмжиновтой уулзаж Монгол оронд шатар хөгжүүлэх болон Шатрын Ордон барих асуудлыг хэлэлцэх үеэр манай сургуулийн хичээлийн хөтөлбөрт шатрыг оруулах нь чухал болохыг тэмдэглээд эх орондоо  шатрыг хөгжүүлэхэд чиглэсэн зарлиг гаргах гэж байгаагаа мэдээлжээ.

Энэ уулзалтад Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, их мастер Б.Мөнгөнтуул нар оролцов.

Эх үрсийн баяраар тэмцээн зохиогдов

Энэ сарын эхээр “Уран нүүдэл” клубээс Эх үрсийн баярт зориулан зохиосон тус клубын нэрэмжит, 35-аас дээш насны эмэгтэй шатарчдын тэмцээнд Монгол улсын хошой аварга П.Бүжинлхам, улсын аварга Н.Тунгалаг,СМ М.Хишигбаяр нарын 8 шатарчин тойргийн журмаар өрсөлдөж оюун ухаан,ур чадвараа сорьлоо. Эмэгтэй ахмад шатарчдын урам зоригийг сэргээсэн,

цаашид уламжлал болон явагдах энэ тэмцээнд ДМ Д.Сэржмядаг 6, ФМ Н.Тунгалаг 5,5 ОУХМ Д.Соёлмаа 4,5 оноогоор медальт байруудыг эзэлж  4,5 оноотой СМ П.Бүжинлхам тусгай шагнал хүртэв.

Дэлхийн аваргатай халз тулалдсан нь

Саяхан Испаний супер их мастер А.Широв Леон хотноо Дэлхийн аварга В.Анандтай 45 минутын 6 рапид өрөгт халз тулаан хийж ердөө л 3 тэнцэн 1,5:4,5 харьцаагаар ялагджээ.

Дэлхийн аваргын мадаар төгсгөсөн өргийг сонирхуулъя.

 

GD Star Rating
loading...
Chess news, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: