loading...
Недерланд дасгалжуулагч Мартин Йол “Фулхэм” багийг удирдахаар боллоо. Тэрээр Марк Хьюзийн халааг авч байгаа бөгөөд хоёр жилийн гэрээ байгуулжээ. Премьер лигийн Тоттенхэм багийг 2004–2007 онуудад дасгалжуулсан Йол хамгийн сүүлд Аякс багийг удирдаж байсан билээ. Йол энэ сарын сүүлээр Лондоны багийн бэлтгэлийн баазад ирж ажлаа эхлэх юм байна.
“Фулхэм шиг олон жилийн түүхтэй баг үргэлж онцгой байдаг. Энэ багийн фенүүд ч гайхалтай гэдгийг би мэднэ. Намайг элэгсэг дотноор угтаж авна гэдэгт итгэж байна”
Фулхэмийн шинэ улирлын бэлтгэл 6 сарын 23-наас эхэлнэ. Улмаар дөрвөн долоо хоногийн дараа Европын лигийн урьдчилсан шатны тоглолтууд хүлээж байгаа. Тэд өнгөрсөн улиралд 49 оноогоор лигтээ 8-р байр эзэлсэн билээ.
loading...





za amjilt xvsida Martin Iol
loading...
naimaanii shuumuud bna uu
loading...
Fulham-d dasgaljuulagch togtohgui yum oo
loading...