Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм » Олон улсын спортын их хурал Казаньд болно

GD Star Rating
loading...

ОХУ-ын Казань хотноо 2011 оны 6 дугаар сарын 16-19-ны өдрүүдэд олон улсын эрдэм шинжилгээний их хурал “Боловсрол, спорт, соёл” уриан дор явагдна. Тус хурлыг ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучууд, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын олимпийн хороо, Татарстан улсын Засгийн газар, Казаний 2013 оны зуны универсиад наадмын ЗБХороо хамтран явуулж байгаа ба дэлхийн 60 орчим орон, ОХУ-ын 300 төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид, алдартай тамирчин, дасгалжуулагч нар оролцно.

Хурлын үйл ажиллагаанд ОХУ-ын Засгийн газрын удирдлагууд оролцон Засгийн газрын тэргүүн шадар сайд Игорь Шувалов, ОХУ-ын спортын сайд В.Мутко, ОХУ-ын Олимпийн хорооны гүйцэтгэх захирал Марат Бариев, ОУОСХ-ны ерөнхийлөгч Ж.Киллиан нар оролцон баяр хүргэж үг хэлэх ажээ. Энэхүү хуралд олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүд /Монгол улсын иргэн Д.Баясгалан/, улсуудын ОСХ-ны удирдлагууд, Европ тивийн ОСХолбоо зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, Монголын талаас ЗГХА- БТС-ын газрын даргын зөвлөх, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан илтгэл тавина.

Олон улсын эрдэм шинжилгээний их хурлын зорилго нь олон улсын болон ОХУ-ын оюутны спортын удирдлага, зохион байгуулалтын туршлагыг судлах, хөгжлийн төлөвийг тодорхойлох, өндөр зэрэглэлтэй тамирчдыг бэлтгэх, багш дасгалжуулагч нарыг сургаж, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх зорилтуудыг авч хэлэлцэнэ. Хурлын үеэр Казань хотноо олон улсын оюутны спортын боловсролын төвийг албан ёсоор нээх ёслол болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: