loading...
Бенфикагийн удирдлага Фабиу Куэнтраныг Реалд очих гэж байгаа тухай цуу яриаг үгүйсгэлээ. 30 сая еврогоор зарагдах гэрээтэй байгаа Португал хамгаалагчыг “Эзэн хааны баг” тун идэвхитэй сонирхож байна. Зарим хэвлэлүүд бүр түүнийг нууцаар гэрээ байгуулсан удахгүй Мадридад газардана гэж бичиж байна. Харин Бенфикагийн албан ёсны сайтад
“Куэнтран одоо ч манай багийн тоглогч хэвээр байгаа. Хэвлэлээр тархаад байгаа мэдээлэл бол ямар ч баримтгүй цуу яриа. Хэрвээ бид түүнийг зарахаар бол гэрээнд заасны дагуу 30 сая еврогоор л худалдана” гэжээ.
Куэнтран өөрөө Моуриньогийн Реалд тоглох хүсэлтэйгээ нуухгүй байгаа. Шигшээ багийн анд К.Роналду, Карвалью, Пепе гэсэн тоглогчид нь ч түүнийг дуудаж буй.
“Бенфика үргэлж миний зүрхэнд онцгой байр суурь эзэлсээр ирсэн. Тэд намайг үлдээхийг ятгасан л дээ. Гэхдээ би шийдвэрээ нэгэнт гаргачихсан. Бенфикагийн төлөө чадах бүхнээ би хийж байсан. Баг ч бас миний төлөө олон зүйлийг хийсэн. Харин одоо явах цаг болжээ”
Фабиу Куэнтран мөн Английн Ливерпуль нэр багтай холбогдож байсан билээ.
loading...





ene naimaa barag l shiidgezen bhaa real awah ni todorhoi tochigloson l bol awdag bag shvde bel bechintei bag shvde
loading...