loading...
Ливепуль клубын телевизэд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагадаа копуудын дунд домог болсон Испани хагас хамгаалагч маань Энфильдэд өнгөрүүлсэн өдрүүд, Мерсисайдаас явсан шалтгаан, Мартахын аргагүй Аваргуудын лигийн финалын талаар сэтгэл хөдлөн ярьсан байна.
Алонзо өнөөдрийг хүртэл 2008 оны 8-р сар, улирлын өмнөх Лациотой тоглосон тоглолт, тэр үед магадгүй амьдралынхаа хамгийн хариуцлагатай шийдвэрийг гаргасан үеэ санаж байдаг гэжээ. Мөн түүнчлэн үүнээс сарын өмнө Азийн аялан тоглолтын үеэр энд тэндгүй түүний нэртэй баннер, фэнүүдийн зүгээс түүнийг үлдэхийг гуйж байсныг Испани тоглонч маань хэзээ ч мартахгүй биз ээ.
Тэр үед Энфильдийг орхисноороо олон мянган улаануудын зүрхийг шархлуулах болно гэдгийг ч ойлгож байв

Хаби: “Лациотой тоглосон тоглолтыг би байнга санаж явах болно. Учир нь тэр үед миний ирээдүй тодорхойгүй байлаа. Арилжаа наймааны цонх хаагдаагүй, цаашид юу болохыг, үлдэх эсэхээ би хэлж мэдэхгүй байв. Толгой эргэж гүйцсэн, заримдаа юу болж байгааг ч ойлгохгүй байсан”
“Чамайг жинхэнээсээ үнэлж хүндэлдэг, хайрладаг, тодорхой байр суурь эзэлсэн газрыг орхиж явна гэдэг ямагт хэцүү байдаг. Фэнүүд маань намайг үлдэхийг хүсэн гуйж байсан. Тэр зөвхөн нөхөрсөг тоглолт байсан хэдий ч миний хувьд хамгийн онцгой өдрүүдийн нэг байлаа“
“Маш хэцүү байсан. Ливерпуль миний хувьд үргэлж онцгой байр суурийг эзэлж олон сайхан дурсамжуудтай минь холбоотой байсан болохоор миний сэтгэл зүрх энд байв. Шийдвэрээ фэнүүдэд хэлнэ гэдэг хэцүү байсан боловч тэр үед би өөрийнхөө мэдэрч байгаа зүйлээ даган Английг орхин явахаар шийдсэн байсан юм”
“Анх ирснээс хойш эцсийн өдрийг хүртэл тэд намайг хайрлан, гайхалтай дэмжлэгийг үзүүлж байсан бөгөөд энэ тал дээр надад гомдоллох зүйл огт байхгүй”
Энфильдийг орхиж явах нь тодорхой болж, Реал Мадрид руу шилжих гэрээнд гарын үсэг зуран, бүх зүйл дууссаны дараа шинэ сорилт, шинэ газарт очихоор баярлаж байсан хэдий ч өөрийг нь домог болгон шүтэж байсан дэмжигчидтэйгээ зохих ёсоор салах ёс хийж чадаагүйдээ харамсаж, бас гуниглаж байжээ.

“Тэр бол их урт зун байсан. Баахан уулзалт, ярилцлага, гэрээ хэлэлцээр, цуу яриа… Энэ бүгдийн эцэст би их ядарсан байсан. Багаас явсан бусад тоглогчдын адилаар олигтойхон шиг “Баяртай” гэж хэлмээр байсан ч тухайн үеийн нөхцөл байдалд боломж олдоогүй юм.”
14 дугаарт хагас хамгаалагч маань Ливерпулийн төлөө 210 удаа тоглож 19 гоол хийсэн бөгөөд тоймгүй олон удаа Man of the match болж байснаараа Копуудын дунд домог нэрийг олсон юм. Талбайн гадна ч тэр уулзахыг хүсч болох хамгийн сайн залуу, талбай дээр бол гайхалтай дамжуулагч байснаараа хөгжөөн дэмжигчдийнхээ хайрыг татсан юм.
“Би Ливерпүүлийг санаж байна. Залуусаа, Мелвууд дахь уур амьсгал, дахин давтагдашгүй Энфильдийг санаж байна. Миний санаад үлдсэн гайхалтай мөчүүд, өөр юутай ч зүйрлэшгүй тэр газрыг би хэзээ ч мартахгүй.”
“Ливерпүүлд ирснээрээ Кенни, Хансен, Сунесс, Фаулер, Стиви, Карра гэсэн домог болсон хүмүүстэй танилцасан. Мөн мэдээжийн хэрэг Сами. Сами Хьюпия бол жинхэнэ үлгэр дууриал болохоор хүн, түүнээс олон ч зүйлийг сурсан. Түүнийг надтай зүйрлэшгүй ээ, би түүнээс нэг шат доогуур байгаа гэвэл энэ нь миний хувьд маш том зүйл”
“Стиви, Карра 2 бол маш сайн найзууд, сайн ч нэг багийн хамтрагч нар. Анх ирсэн өдрөөсөө л тэдний ачаар би зөв газраа ирсэн гэдгээ мэдэрч чадсан. Хувцас солих өрөөнд тэд их чухал хүмүүс шүү. Клубын сэтгэл зүрхээр хүмүүжсэн, Ливерпулиэс гаралтай тэдэнтэй хамт эхний жилдээ Аваргуудын лигийн аварга авсан маань бидний харилцааг улам дотно болгож өгсөн юм. Тэд одоо ч миний сайн найз нар”
“Англид ирэхээсээ өмнө ч гэсэн би Ливерпулийг маш их хүндэлдэг, олон удаа энэ клубын түүх, уламжлалын талаар олонтаа сонсож байсан. Гэвч үүний нэг хэсэг болсныхоо дараа, хөлбөмбөгийг нь, фэнүүдийнх нь хайрыг мэдэрсний дараа Ливерпүүлийг жинхэнээрээ хайрлах болно. ”
“Жинхэнэ хөлбөмбөгийг үнэлдэг, багаа эцсийн мөч хүртэл дэмждэг энэ энэ клуб бол дэлхийн хамгийн сайхан газар гэдгийг ойлгоход удаан хугацаа шаардагдахгүй. ”
Хаби хэдийгээр одоо улаан өмсгөл өмсөхгүй байгаа ч интернэт, twitter-н ачаар Энфильд дэх үйл явдал, дэлхий даяарх Копуудтай одоо болтол харилцаатай байдаг.
Түүнийг интернэтэд 700 000 орчим хүн “дагадаг /follow/”-ийн нилээн хэсэг нь Ливерпулийн фэнүүд бөгөөд тэд бүгд Алонзог буцаж ирэхийг хүсч байдаг юм.

“Ийм харилцаатай байдаг нь сайхан зүйл шүү. Хааяа намайн Ливерпүүлийн талаар юм бичихэд хэрхэн хөгжөөн дэмжигчид миний үйлдлийг харж байдаг нь мэдрэгддэг юм. ”
“Би байнга Ливерпүүлтэй холбоотой бүх зүйлсийг анхааралтай ажиглан, судалж байдаг. Намайг буцаад улаан өмсгөлтэй харахыг хүсч байна гэж тэд байнга бичдэг. ”
1-р сард Кенни Далглишийг томилогдсон даруй Хаби Твиттерээр дамжуулан түүнд амжилт хүссэн.
“Кенни Далглишийг бага зэрэг мэдэж авах аз надад тохиосон. Тэр бол агуу хүн, клубын домогт тоглогч, тийм болохоор амжилт хүсэх нь зүйн хэрэг. Стив Кларкын хамтаар хийсэн ажилд нь би баяртай байна. ”
“Улирлын эхэнд тоглогчид хэцүүхэн байсан нь мэдрэгдэж байсан. Тэдэнд итгэл байхгүй байсан. Гэвч шинэ эзэд ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Кенни ирсний дараа хамт олны доторх уур амьсгал зөв тал руугаа эргэсэн. ”
“Би дараагийн улирлыг тэсэн ядан хүлээж байна.”
Алонзогийн Испани дахь Жозе моуриньогийн удирдлаганд Реал Мадридийн карьер хэр байна?
“Энэ бол миний карьер дараагийн үе, би маш сэтгэл хангалуун байна. Бидэнд хангалттай өдөөлт, шалтгаан байгаа бөгөөд амжилтын төлөө зүтгэж байна. Бид Барселона гэсэн агуу багийн эсрэг тэмцэлдэж байгаа нь жишээлбэл Ла лигийг илүү хүнд сорилт болгон хувиргаж байгаа.
“Миний хувьд Ла лигийг авахыг хүсч байна. Миний авч байгаагүй ганц цом. Харамсалтай нь Ливерпүүлд лигийн аваргыг авч байгаагүй боловч Мадридад авна гэж найдаж байна. Аваргуудын лиг гэдэг Аваргуудын лиг боловч миний хувьд Ла Лиг илүү чухал.”
“Би энд жаргалтай байна. Реал бол гайхалтай менежр удирдаж байгаа, сайн багтай агуу баг. Өнгөрдөг улирал бидний хувьд хүнд байсныг нуухгүй. Эзэн хааны цомын финалд Барселоны эсрэг тоглосон нь том сорил байсан. Нэмээд Аваргуудын лигийн хагас финал. Бид тэмцсээр байсан боловч харамсалтай нь амжилтанд хүрч чадсангүй. ”
“Дараагийн дараа улиралд Хаби ямар төлөвлөгөөтэй байна? Цээжин дээрээ Liverbird -тэй байхыг нь дахин харах болов уу? ”
“Яагаад үгүй гэж? Хөлбөмбөгт бүх зүйл боломжтой.Хэзээ ч гэж хэзээ ч бүү хэл.”
“Миний хүү Ион бол скаузер. Тэр Ливерпүүлд төрсөн, хэд хэдэн янзын Ливерпүүлийн бүрэн өмсгөлтэй. Тэр “Улаанууд”-ын фэн болох болно. Охин Ани маань 1 настай болохоор бид байнга л араас нь гүйлдэж байна.”
“Би Ливерпүүлд 5 улирлыг үдсэн. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Би нэгэн том гэр бүлийн нэг хэсэг байсан.”
“Би зүгээр л та бүгдэд “Маш их баярлалаа” гэж хэлмээр байна.”
Эх сурвалж : Liverpoolfc.tv
Орчуулсан : liverpoolfan (sportnews.mn/forum)
loading...




Thx Thx Thx Thx.
…
loading...
Ene zaluu Xavi,Iniesta 2 iin suudert yavaa duthaargui sain toglogch gedgiig nuuhgui helmeer bna!
loading...
deed taliin nuhurt!!:DM murtluu tgololtiig gunees nairuulj chaddag iim toglogch mash howor shuu ineista xavi 2t hezee ch daragdaj bgaagui
loading...
Temka, Dami 2-t! Alonso chin Xavi, Iniesta 2-oos oor bairlald toglodog yum sh dee. Tegeheeer hoorond ni haritsuulj bolohgui.
loading...
Бидний хайртай клубын төлөө хийсэн болгонд чинь үүрд талархаж явна
loading...
Xavi Iniesta 2 oos oor bairlal deer togldog hvn shdee hariutsuulaj bolohgvi harin Sergo toi bol haritsuulaj bolno tehdee Sergo bol barahgvi l dee xexe
loading...
Alonso-d Barca-g 2 shig olon jiliin oilgoltsol, hamtran beltgel zereg baihgui l de. Ter 2 biye biyenee nuhuj negendee ashigtai baidal gargaj ugdug uchiraas ali aliniigaa ondort orgoj chadaj bgaa, aa harin Alonso-d tiim hamtragch ene jiluuded bsanguiee, Shigsheed chi gesen Barca-n 2 Alonso-d bish biye biyedee l naidaj haragddag.
loading...
Шави Алонсогийн Ливерпул гэдэг багийн төлөө хийсэн бүгдэд талархаж явах болно. Алонсо бол орлуулшгүй тоглогч шүү. Үнэхээр талбайн гүнээс, араас тоглолтыг удирдаж, гайхалтай дамжуулалтыг өгч чаддаг, бөмбөг ч тасалж чаддаг, цөм цохиж ч чаддаг ийм л тоглогч. Жи-н номон дээр Алонсог хэрхэн үнэлдэг тухайгаа бичсэн байсан. сэтгэл хөдлөм байсан шүү. 2005 оны финал дээр 11-г алдсан тэр агшинд үнэхээр аймаар зүтгэж алдаагаа зассан шүү. Дараа нь хэрхэн баярлан гүйж байгаа нь харагдаж байна
loading...
Uneheer sain toglogch,nohor,aav oor heleh ug ch oldohgui bna
loading...
jishee ni ta nar oorsdoo medej bgaashdee! La.ligiin avarga hen avlaa? CL d hen turuulee? yamar bag ni shine rekord amjiltuudiig iluu togtoogood bna? Delhiin avargad yamar bag turuullee, hen gedeg toglogch gool oruullaa daa????
Ene bugdees shaltgaalaad Xavi Alonso gartsaa bhgui daragdaj l bgaashde ter Xavi,Iniesta 2t yaah argagui! Hervee RealMadrid La.Ligue – d turuuleel,CL -d turuulsen bol Odoo bshdee Alonso giin tuhai gartsaa bhgui olon niitleluud garah bsiin! Suudert daragddag gehdee ooriinhoo bairlaldaa sain togloj bga.
loading...
Dreamer – d Chamtai harin sanal neg bna tiim tal ch bgaa shuu! ))
loading...
alonso yvaa l togloltin nairuulga yaj dampuurch bsniig haraad gutarch bsan shuu! ergeed ireesei
loading...
ene 2 barcagin fanud bx te…nugu l neg iniesta xaviga yarial bxin…nadulig cin muu gsn xvn bku sht…tenegtel daragdjaga c gx shg….nad zax n alonso bvx bairlal dr togolj caddin….tr 2 cin xamgaltand sul sht….ngel nad zaxin yman dr alonso ilv bna….alsin diagnoldson damjulaltar bol alonso bol vnexer shildgvdin toond bagtana…xarin xavi iniesta 2 bol vgv…
loading...
aa gxde iniesta xavi 2g mu gegv shv..td bol sn tamircid
loading...
KEEP MOVING FORWARD GOONERZ – d Chamd helhed bi eroosoo ali neg bagiin fanat bish!!! holbombog sonirhogch. zugeer bodloo huvaaltsaj bshdee) понимаешь сука?
loading...
Ungursun uliraldaa PLiin avargiig atgaad aldsan Club Alonso yvaad l ireh ulirlaas ni navs unaj bj bile, ter ulirald l Liverpool EPLiin avargiig avah bsan ymda, Man.City Tottenham bair suuria olood EPLiin ursulduun buur shiruusten neg hesegtee l EPL title-aas hol bnada liverpool maani.. Finnan, Alonso-iig yvuulsan shiideveriig bi hze ch oilgodoggui, Finnan shig sain hamgaalagcha liverpool bas avch uldeh l heregtei bsan ymda, odo bga nuhduudig ni haraach, carra hugshirch bna, glen johnson oron garan, aurelio skretl 2 l arai dunguur ymda..
loading...
aguu liverpool min uragshaa chamtai yu ch gj dugaraghgui yalah ued chin bayrlaj yalagdah ued chin haramsaj yaway
loading...