loading...
Арсеналын цом шагналын өрөө эзгүйрсээр зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Улирал бүрийн эхэнд Арсен Венгерийн хөвгүүд одоо л “гэрэлтэх” цаг нь болсон гэж ярьдаг боловч төгсгөл нь үргэлж хэвийн байсаар ирлээ. Багийн удирдлага бага туршлага, аз дутлаа. ирэх улирлаас бүхнийг шинээр эхэлнэ хэмээж фенүүд сэтгэлээр унаж дуусдаг. Харин энэ улирлын хувьд өмнөх жилүүдээс онцлох зүйл нилээдгүй байлаа.
“Буучид” улирлын эхний хагасыг гайхалтай тавьж Аваргуудын лиг, премьер лиг, цомын тэмцээн гээд бүгдэд нь дажгүй амжилттай үргэлжлүүж байсан. Бүр Лигийн цомын финалд хүртэл шалгарч цомгүй жилүүдээ төгсгөл болгоход ойрхон байлаа. Харамсалтай нь “азгүй” гэх тодотгол нь тэднийг дахин дайрч итгэмээргүй байдлаар энэ бүхэн өндөрлөсөн билээ. Үүнээс хойш муу үйл явдлууд ар араасаа хөвөрч ФА цом, Аваргуудын лиг, премьер лиг гээд бүх боломжтой фронтоо тэд алдсан. Энэ бүхнээс харахад Арсеналд нөөц сайтай нягт бүрэлдэхүүн хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.
Сэтгэлзүйн бэлтгэл тааруу байгаагаас нэг ялагдлаас болж багийн амжилт тэр чигээрээ уруудаж сэргэлт авч чадахгүй байгаа. Тиймээс залуусыг удирдан чиглүүлж, талбай дээр жинхэнэ лидер байж чадах туршлагатай тоглогч энэ багт хэрэгтэй буй. Венгер ч энэ зун өмнөх алдаагаа давталгүй идэвхитэй ажиллаж биеийн хүчний тоглолт сайтай, туршлагатай тоглогч хайхаа амласан. Хэрвээ Венгер амлалтаа биелүүлж чадвал ирэх жил Буучид шинэ эринээ эхлүүлж болох юм. Тэд бага багаар амжилтын оргил руу ойртсоор л байна. Ингээд улиран одсон 2011/11 улиралд хэн энэ багийн шилдэг нь байв.
1. Самир Насри (Хагас хамгаалагч)
Нас : 23
Тоглолт : 44
Гоол/дамжуулалт : 15/4
Шар хуудас : 5
Жил ирэх тусам Насригийн тоглолтыг үзэх урамтай болоод л байна. Хамгаалагчдыг тун эвлэгхэн аргалж, хэрэгтэй хүнд нь бөмбөгийг дамжуулах чадвар нь Арсеналд тун их хэрэг болдог. Хэрвээ Фабрегас энэ зун багаасаа явчихвал Самир Насри энэ багийн лидер болж үлдэх байх. Тийм ч учраас Насритай холбоотой янз бүрийн цуу яриаг Венгер тэр дор нь үгүйсгэж байгаа.
Премьер лигийн улирлын шилдэг тоглогч болон залуу тоглогчын шагналд Насри нэр дэвшсэн ч харамсалтай нь аль алийг нь авч чадаагүй. Гарет Бэйл болон Жек Уйлшир нар эдгээ шагналыг гардсан. Гэхдээ Самирын гол шагнал хөгжөөн дэмжигчдынх нь итгэл хүндлэл болохоор тэр сэтгэл дундуур үлдээгүй байх.
Нас : 21
Тоглолт : 23
Клин-шит : 9
Шар хуудас : 1
Венгерийн толгойны өвчин болсон хаалгачын асуудлыг нэг тийш нь цэгцэлж өгсөн “ачтай” Польш тоглогч. Улирлын эхнээс бага багаар дасгалжуулагчынхаа итгэлийг олсоор 2011 он гараад үндсэн хаалгач болтлоо дэвшиж чадсан. Үүнд мэдээж бусад Алмуния, Фабяньскигийн бэртэл гэмтэл нөлөөлсөн. Улирлын турш нийт 9 клин-шит хийсэн нь туршлага нимгэн хаалгачын эхний улирал гэхэд боломжын үзүүлэлт. Мэдээж тэр супер-мэн биш болохоор алдаа гаргаж байсан.
Тухайлбал лигийн цомын финалд хамгаалагчидтайгаа ойлголцож чадалгүй багаа хөөдөж Мартинсийн гоолыг алдсан. Гэхдээ гаргасан алдаа нь хийсэн хаалтуудынх нь хажууд хавьгүй цөөхөн болохоор Щесныг буруутгах үндэс алга. Улирлын төгсгөлд Arsenal.com-д явуулсан санал асуулгаар энэ жилийн шилдгээр тодорсон байгаа.
3. Жек Уилшир (Хагас хамгаалагч)
Нас : 19
Тоглолт : 49
Гоол/дамжуулалт : 2/9
Шар/улаан хуудас : 8/1
Английн хөлбөмбөгт Уилшир өөрийгөө хэн гэдгийг таниулсан улирал боллоо. Өмнө нь түүнийг ирээдүйтэй гэдгээр нь хүмүүс мэддэг байсан ч бодож байснаас нь хавьгүй хурдан өсөж буйгаа Уилшир харууллаа. Арсеналд байрь сууриа эзэлж аваад зогсохгүй Английн шигшээд ч Жек тодорхой хэмжээнд үнэлэгдэж эхэлсэн. Жеррард, Лампард гэсэн нэгэн үеийн шилдэг хагас хамгаалагчдын нас нь явж, тэдний залгамж халааг хэн авах бол гэж санаа зовж байсан Англичуудын зовнилыг Жек алга болгосон.
Одоо “Гурван Арслангууд” Уилшир, Харт, Леннон, Тео гээд залуустайга ирээдүйг өөдрөг харж байна. Нас бага ч гэсэн жинхэнэ лидерийн араншинтай гэж Уилширийг алдартай тоглогчид магтаж байгаа. Англи одуудыг байнга ээрдэг “биеэ тоох” өвчин халдчихгүй л бол Уилшир ойрын хэдэн жилд жинхэнэ төгс тоглогч болж дэвших болно.
АРСЕНАЛЫН УЛИРЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ
ЖЕК УИЛШИР
ГУРВАН ҮГЭЭР : АНГЛИЙН, АРСЕНАЛЫН ИРЭЭДҮЙ
УЛИРЛЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ : Барсаг 2 : 1-ээр буулган авахад талбайн төвд тун гайхалтай тоглож багийнхаа довтолгоог эхлүүлж байсан.
Холбоотой нийтлэлүүд :
“Барса”-гийн 2010/11 улирлын шилдэг тоглогч
“Ман Юнайтед”-н 2010/11 улирлын шилдэг тоглогч
“Челси”-гийн 2010/11 улирлын шилдэг тоглогч
***
“Интер Милан”-ны солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“AC Милан”-ны солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Ювентус”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Барса”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Реал Мадрид”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Юнайтед”-ийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Ливерпуль”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Арсенал”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Челси”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Ман Сити”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
loading...





Лүүзер гэдэг нэр энэ багт л таарах байхдаа. Азанхарьсан Венгер гэвэл таарна. Уйлшир ч яахавдээ бас л бэртээд таг болчкуу бол гайгүй л залуу. Уул нь ялаанд хоргүй гэмгүй сайхан баг шүү Амжилт
loading...
deed taliin nohort tenegteech azaar yadiin daraa jil avaysaar tsom avah l bolno
loading...
Ялаанд хоргүй баг гэнэ үү, ха ха ха, инээдтэй юм бичдэг эгдүүтэй жаал вэ. За тэгээд чадвал ялаанд хортой багуудыг нь нэрлээд байгаарай.
loading...
Hutsoo
loading...
ARSENAL bol aguu bag bi ene bagiig uhen uhtlee demjih bolno. ter ylaand horgui bag gd yugaa hutsaad bgn.van persie sn bishiishd bertel gdeg yum ni toirj yavahgui yum
loading...
Ene neg t1 maliin bichsen zuiliin unshaad bur dur gutchihlaa lol gej. Football oidoggui huuhduud l ingej bichdiin ehleed footballaa uzeed daraa ni setgelee bich malaa
loading...
Nasri g bol huleen zovshoorch bna! Arsenald heregtei toglogch))
loading...
Миний бодлоор энэ улирлийн Арсенал ийн шилдэг тоглогч бол Самир Насри. Юун Жек Уилшир. Статистикаараа ч багт гүйцэтгэх үүргээрээ ч хамаагүй илүү байна.
loading...
Samir Nasri yaltcgv mun shv uln….ene zun l xamgalalta xvcirxegjvlex xeregte….mun yg bagin leader bolxor turshlagata nairulagc c ymu xeregte bnadaa…nasri bol tuwdu gexese ilv jigvrin poloor ix dajgv togoldisht….aliw arsene min ene xaral idsen irgv malnudin amig irex jil tsomud tvvged taglad uguc….KEEP MOVING FORWARD GUNNERZ
loading...
mini bodloor hamgiin shildeg bol sagna gj boddiin ter vneheer shildeg harin medeej tvmend il haragdah baidlaaraa bol deerh zaluus yaah argagvi sain bsan gehde ireh jil vermaelen shildeg ni baih bolnoo
loading...
Минийхээр бол энэ жилийн шилдэг нь Робин ван Перси! Хэрвээ бүтэн улирал тоглосон бол мэргэн бууч болчихсон байхыг үгүйсгэхгүй байлаа ш дээ
loading...