loading...
Дэлхийн хоккейн хамгийн хүчирхэг лиг Хойд Америкт бий. Үндэсний хоккейн лиг (НХЛ) хэмээх энэ тэмцээнд шилдгийн шилдэг тамирчид тоглодог бол оролцогч багууд нь ердөө Канад, Америкийнхан байдаг. Аварга болох магадлалтай хэмээн “Детройт”, “Вашингтон”, “СанХосе” гэсэн цөөнгүй клуб үнэлэгдэж байсан боловч өдгөө тэдний аль нь ч шалгарч үлдсэнгүй. Эдгээр томчуудыг “Бостон”, “Ванкувер” гэсэн хоёрхон баг нугачин дар саар өнөөдөр Стэнлийн цомын төлөө үзэлцэж байна.
Энэ цом бол дэлхийн хамгийн алдартай шагналуудын нэг юм. Стэнли хэмээх өвөө XVIII зуу ны сүүл чээр хоккейн тэмцээн зохион бай гуулахдаа түрүү багт олгох цомыг бий болгосныг хожим НХЛ өвлөн авч өөрийн нь нэрээр нэрлэх болсон. 2010-2011 оны улирлын тоглолтын шувтаргын цуврал эхлээд ид дундаа ороод байна. Цувралын эхний хоёр тоглолт Канад улсад буюу “Ванкувер” клубийн талбайд болоход хоёуланд нь агч навчтанууд хожсон. Эдгээр тоглолт хүлээн авагч талынхны илт давамгайлал дор өрнөсөн учир мэргэжилтэн болоод үзэгчид эсрэг багийн ирээдүйд эргэлзэж эхэлсэн юм. Гэтэл “Бостон” тэдний эргэлзээг үгүй хийлээ.
Гурав дахь тоглолт уржигдар АНУын Бостон хотод болоход “Бр юинс” гайхалтай сайн тоглон уч раагаа 8:1-ээр бут ниргэв. Хоккейн спортод элдвийн сюрприз гардаг ч ийм хэмжээний гэнэтийн бэлгийг барьсан нь тун цөөн билээ. Тэгэхдээ Стэнлийн цомын эзнийг тодруулах хариуцлагатай цувралын үеэр дээрхийн жишээний явдал тохиож бай гаагүй юм. Гэхдээ “Бостон” энэ ялалтад амар хүрээгүй. Тоглолт эхлээд удаагүй байтал гол довтлогчдын нэг Натан Хортоноо гэмтлийн улмаас алдсан.
Эсрэг багийн нь бүдүүлэг тоглогч Аарнон Роми санаатайгаар гэмтээж, түүнийг тог лолтоос гаргасан нь тэр байлаа. Гэсэн ч талбайн эзэд тавтынхаа зохион байгуулалтыг маш сайн хийснээр сул орон зайгаа нөхөж чадав. Дээр нь ахмад тоглогч Марк Рекки энэ жил байгаагүй өндөр төвшний тоглолт хийн хамт олноо оройллоо. Тэрбээр довтлох үндсэн үүргээ чадварлаг гүйцэтгэн хоёр дамжуулалт өгснөөс гадна хам гаалалтад гол үүрэгтэй тоглож, арын шугамны бат бэх чанарыг бэхжүүлсэн.
Рекки ба түүний “Брюинс”-ийн дээрх тоглолтоос харахад америкчууд өөрийн талбайд сайн тоглох шинжтэй байна. Тэд улирлын тоглолтын үеэр үзэгчдийнхээ өмнө муугүй тоглож байсан ч ийм хэмжээний бат бэх чанарыг харуулаагүй билээ. Тиймээс эхний тоглолтын дараагаар баахан шүүмжлэл шидэж байсан Хойд Америкийн хоккейн тоймчид амаа үдүүлэв. Ер нь дуу гүй байсан нь ч дээр билээ. Учир нь дараагийн тоглолт Бостон хотод болно. Гэхдээ “Ванкувер Кэнакс”-ын хүч чадлыг үгүйсгэж болохгүй. Тэд энэ жилийн улирлын тоглолтын аварга болсон баг. Тэгэхдээ уран тоглосон.
НХЛ-ийн отгон аварга ”Чикаго”-гийн тоглолтын хэв маягийг шинжвээс хамгаалалтад тулгуурласан тактиктай. Өөрөөр хэлбэл үзэгчдийн сэтгэлд огт нийцдэггүй хувилбарыг илүүд үздэг клуб юм. Тэгвэл “Кэнакс” довтолж тоглож байна. Тэргүүн шугам даа ах дүү Седин, Беррөүз, Кеслер гэсэн дэлхийн хэмжээний мастеруудтай учир ар талдаа санаа зоволгүйгээр урагш давшсаар ирсэн. Хаалгыг нь алдарт Роберт Люонго манаж байхад юунд ч санаа зовох билээ. Тэрбээр Канадын шигшээ багийг 2010 оны олимпийн аварга болгосон хүн шүү дээ.
Канадын клубийн өөр нэг давуу тал бол долоо дахь тоглолтыг өөрийн талбайд хийх явдал. Улирлын аварга болсныхоо ачаар шувтаргын цувралыг Ванкувер хотдоо зохион байгуулах эрх авсандаа тэд баяртай байгаа. Өрсөлдөгч “Бостон” нь гэртээ ийм сайн тоглоод байвал цуврал яалт ч үгүй долоон тоглолт үргэлжилж таарна.
НХЛ-ИЙН АВАРГА БАГУУД (сүүлийн 20 жилийн)
2010 “Чикаго Блэкхокс”
2009 “Питтсбург Пингвинз”
2008 “Детройт Ред Уингз”
2007 “Анахайм Дакс”
2006 “Каролина Харрикейнз”
2005 Локаут
2004 “Тампа Бэй Лайтнинг”
2003 “Нью-Жерси Дэвилз”
2002 “Детройт Ред Уингз”
2001 “Колорадо Эвеланш”
2000 “Нью-Жерси Дэвилз”
1999 “Даллас Старс”
1998 “Детройт Ред Уингз”
1997 “Детройт Ред Уингз”
1996 “Колорадо Эвеланш”
1995 “Нью-Жерси Дэвилз”
1994 “Нью-Йорк Рейнжерс”
1993 “Монреаль Канадиенс”
1992 “Питтсбург Пингвинз”
1991 “Питтсбург Пингвинз”
1990 “Эдмонтон Ойлерз”
Ж.БАЯРЖАРГАЛ
loading...



