Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Боулинг » Боулингийн УАШТ шинэ төвд зохиогдоно

GD Star Rating
loading...

Эмэгтэйчүүдийн өндөр онооны шагналын эзэн С.Мөнх-Эрдэнэ/Big Bowling/

Монголын Боулингийн Холбооноос энэ жилийн УАШТ-ээ 6-р сарын 10,12-ны баасан,ням гаригуудад Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн шинээр байгуулагдсан боулингийн төвд эрэгтэй,эмэгтэй ганцаарчилсан,хос,мастерын гэсэн 6 төрлөөр зохион байгуулах бөгөөд ”АПУ Трейдинг”ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.

Өчигдөр тэмцээнд оролцох эрх авах сүүлийн шалгаруулалт болох Зэрэггүй тоглогчдын чансаа ахиулах тэмцээн “Big Bowling” төвд болж,50 тоглогч оролцсоноос эмэгтэйчүүдээс Цэцэгсүрэн/ТЭЦ-3”/,Т.Дорждэрэм/Green Strikes/, Ганбат нар эхний байруудад шалгарсан бол өндөр онооны шагналын эзнээр 191 оноо авсан тодорсноор УАШТ-д оролцох эмэгтэй тоглогчдын сүүлийн эрхийг халаасаллаа.Харин 3-6-р сарын лигийн тэмцээнд 4 дараалан эхний 3-т шалгарч,өвөрмөц амжилт тогтоосон Б.Мягмарцэнд/B Zone/ боулингийн спортын 2-р зэргийн болзол хангасан байна.

Эрэгтэйчүүдийн өрсөлдөөнд Ж.Отгонцагаан/Green Strikes/,Д.Нацагдорж/Мишээл/,Б.Мөнхтулга /Green Strikes/ бусдыгаа хошуучиллаа.Нөгөөдөр хөшгөө нээх 2011 оны боулингийн УАШТ-д спортын 1,2-р зэрэгтэй нийт тоглогчдын 90-ээс дээш хувь нь чансааны оноо,лигийн болон бусад тэмцээнд оролцсон амжилтаараа оролцох эрхээ авсан аж.

 

Баруун гараас талд ,энэ сарын лигийн тэмцээний өндөр оноо /233/-ны эзэн Ж.Отгонцагаан/Green Strikes/ зүүн гараас 6-р сарын лигийн тэмцээний дээд зиндаанд 196,00 дундаж оноогоор түрүүлсэн сурагч Б.Мөнхтулга/Green Strikes/


 

 

GD Star Rating
loading...
Боулингийн УАШТ шинэ төвд зохиогдоно, 7.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: