Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012, Европын хөлбөмбөг » Герман “машин” ажилласаар

GD Star Rating
loading...

“Евро 2012″-н эрхээ альхэдийнэ халаасалсан Германы шигшээ 100 хувийн амжилтаа үргэлжлүүлсээр байна. Өнгөрсөн шөнө Йоахим Лёвийн залуус хэсгийн 7 дахь тоглолтоо Азербайжаны багтай хийлээ. Хөлбөмбөгийн холбооныхоо 100 жилийн ойг тэмдэглэн Сепп Блаттер, Мишель Платиниг угтан авсан Азебайжанчууд талбайдаа 1 : 3-ээр ялагдлаа. Месут Өзил 30 дахь минутад тооны харьцааг нээж 10 минутын дараа гоолын онгодтой байгаа Марио Гомес багийнхаа хоёр дахь гоолыг орууллаа. 89 дэх минутад Мурад ́Гусейнов талбайн эздэд найдвар бэлэглэсэн гоол авчирсан. Гэвч шүүгчийн мэдлийн сунгасан цагт Байерийн залуу од Андре́ Шюррле эцсийн цэгийг тавьсан юм. Герман “машин” ардаа яваа багаас 11 оноогоор тасарлаа. Одоо 4 тоглолт тэдэнд үлдээд байна.

***

E хэсэгт Шведийн шигшээ Недерландтай тэргүүн байрын төлөө тэмцэж байгаа. Нэгээр гарахын тулд тэд үлдсэн тоглолт болгоноос бүтэн оноогоо авах хэрэгтэй байгаа учраас тун их хичээж байна. Сүүлд “Гурван титмийнхэн” Финляндыг 5 : 0-ээр бут ниргэлээ. Златан Ибрагимович 31′, 35′, 53 минутад гурван гоол оруулж ганцаараа эсрэг багаа дөнгөсөн гэхэд болно. Чельстрем, Байрами тоглолтын эхний болон сүүлийн гоолуудыг хийсэн. Хэдийгээр том хожил авсан ч Швед Недерландаас 3 оноо алдсан хэвээр байна. Ирэх 10 сарын 11-нд явагдах энэ хоёр багийн тоглолт их зүйл шийдэх байх.

Шведийн ард 3-р байранд бичигдэж буй Унгар ч бас өөрсдийн боломжоо хадгалан үлдлээ. Хэсгийн хамгийн сул өрсөлдөгч Сан Мариног тэд 3 : 0-ээр хожиж Шведээс 3 оноогоор дутуу нэхэж байгаа. Ирэх 9 сарын 2-нд Швед – Унгарын тулаан явагдана.

 

GD Star Rating
loading...
Герман "машин" ажилласаар, 9.6 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. boldgerel says:

    aguu hyypia baihq bolhoor finland engej dooshoo orj bgamda

    GD Star Rating
    loading...
  2. KEEP MOVING FORWARD GOONERZ says:

    german jenken mashindaj bnada….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: