loading...
Үндэсний лиг буюу “Нийслэл лиг”-ийн тэмцээн завсарлаж, Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг бэлтгэл сургуулилтандаа гарлаа. Нийт 50 тамирчнаас шилж, сонгосон 30 тамирчин 2011 онд олон улсын тэмцээнд оролцох ажээ. 2011 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээнээс сонгосон эдгээр 30 тамирчнаас гадна АНУ-д суралцаж байгаа шигшээ багийн тамирчин А.Мөрөнгийн замын зардлыг дааж энэхүү тэмцээний бэлтгэлд урьсан байна.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар С.Эрдэнэбат томилогдсон бол туслах дасгалжуулагчаар Франц улсын иргэн алдарт Монако клубын болон Зааны Ясан Эрэг улсын туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Devismes Jacques ажиллахаар боллоо. Хэдийгээр 75 настай боловч UEFA дасгалжуулагчийн арвин их туршлагатай энэ эрхэм шигшээ багт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Монголд байх бүх зардлыг МХБХолбоо гаргаж байгаа бөгөөд Үндэсний шигшээ багт хамтран ажиллаж байгаа Tiger бранд ч тодорхой хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг дуулгая.
Үндэсний шигшээ баг 2011 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 07-ныг дуустал дотооддоо бэлтгэл хийсэн бөгөөд 10 хоногийн нөхөрсөг тоглолт, хамтарсан бэлтгэл хийхээр хойд хөрш ОХУ-ыг зорилоо. Учир нь хэдхэн хоногийн өмнө Азийн ХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболд Эрхүү хотын ХБХолбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Энэхүү гэрээний эхний үүргээ МХБХолбоо ийнхүү биелүүлж хамтарсан бэлтгэл хийхээр аян замдаа 8-ны өдөр гарлаа. Нийт 20 тамирчин 2 албаны хүнтэй явж байгаа энэхүү шигшээ багийн бүрэлдхүүнд шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав бэлтгэлийн улмаас хамрагдаж чадсангүй.
Монголын шигшээ багтаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо
loading...




ENE CH YOSTOI SAIHAN MEDEE BAINAA. LHUMBEE MIN YAACHVAA. HURDAN EDGEEREI
loading...
Харин тийм ээ Лхүмбээ ах байхгүй бол арын хамгаалалт том асуудалд орно шдээ. лхүмбээ ахын бэртэл хэзээ зүгээр болов вэ? Мөн 6,29-нд тоглох юм уу энэ талаар мэдээлэл өгөөч.
loading...
erhuud ehnii togloltoo tun taaruu hiilee erhuugiin dundaj bagt 8:1 eer hojigdloo
loading...