Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Буудлага » “Грэйт парагон” группийн нэрэмжит тэмцээн боллоо

GD Star Rating
loading...

“Грэйт парагон” группийн нэрэмжит хаврын тэргүүн шалгаруулах буудлагын тэмцээн тавдугаар сарын 31-нээс зур гадугаар сарын 4-нд БХТН-ийн Техник спортын төвд явагдлаа. Энэ тэмцээнийг “Грэйт парагон” групп өөрийн нэрэм жит болгон дөрөв дэх жилдээ ивээн тэтгэж явуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн нь Герман улсын Мюнхен хотод болох дэлхийн цомын тэмцээн, зургадугаар сарын сүүлээр зохиогдох УАШТ-ий өмнөх томоохон сорилго боллоо. Тэмцээнд гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй ОУХМ- 23, СМ-22, СДМ-11, зэрэгтэй тамирчид-30 нийт-87 тамирчин өрсөлдлөө. Мөн Сүхбаатар аймгийн тамирчин Э.Олонтүлхүүр (дасгалжуулагч С.Адилбиш) ХВ-6 дасгалд спортын дэд мастерын болзол биелүүлж, таван тамирчин шинээр зэрэг авсан байна.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

БКВ-9 (Бага калибрийн винтовоор 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгал)

Эрэгтэй (17 тамирчин): 1.ОУХМ Д.Ганзориг (Алдар)- 590 2.ОУХМ Ж.Ганхуяг (Снайпер)-589 3.СМ Б.Баттулга (Снайпер)-588

Эмэгтэй (14 тамирчин): 1.ОУХМ Я.Заяа (Хүч)-583 2.ОУХМ З.Батхуяг (Алдар,ЗХ-ний 119-р анги)-578 3.ОУХМ Б.Гэрэлтуяа (Дарьгангын мэргэн буудагч)-578

БКВ-6 (Бага калибрийн винтовоор 50 метрт хэвтээ, зогсоо, суугаа байдлаас 120 сум буудах дасгал)

Эрэгтэй (8): 1.ОУХМ О.Энхсайхан (ЗЦГ)-1139 2.ОУХМ Б.Батбуян (Снайпер)-1133 3.ОУХМ Н.Баяраа (Алдар)- 1122

БКВ-5 (Бага калибрийн винтовоор 50 метрт хэвтээ, зогсоо, суугаа байдлаас 60 сум буудах дасгал)

Эмэгтэй (8): 1.ОУХМ Ч.Нарантуяа (Сүлд)-573 2.ОУХМ З.Батхуяг (Алдар, ЗХ-ний 119-р анги)-571 3.ОУХМ Г.Нандинзаяа (Грейт парагон)-565

БКГ-5 (Бага калибрийн гар буугаар 25 метрт тогтоол болон хурдан байнд 60 сум буудах дасгал)

Эмэгтэй (14): 1.ОУХМ Ц.Мөнхзул (Хүч)-579 2.МУГТ О.Гүндэгмаа (Алдар)-576 3.ОУХМ Т.Баярцэцэг (Хүч)-572

БКГ-6 (Бага калибрийн гар буугаар 50 метрт 60 сум буудах дасгал)

Эрэгтэй (10): 1.ОУХМ Э.Даваахүү (Алдар)-550 3.ОУХМ В.Ганцоож (Алдар)-527 3.СМ Б.Сайннасан (Хүч)-525

ХВ-4 (Хийн винтовоор 10 метрт 40 сум буудах дасгал)

Эмэгтэй (22): 1.ОУХМ О.Янжинлхам (Алдар)-396- +104.3= 500.3 2.ОУХМ П.Энхзаяа (Сүлд)-395+102.1= 497.1 3.ОУХМ Ч.Нарантуяа (Сүлд)-395+101.5 = 496.5

ХВ-6 (Хийн винтовоор 10 метрт 60 сум буудах дасгал)

Эрэгтэй (22): 1.ОУХМ Д.Ганзориг (Алдар)-593+100.8 =693.8 2.ОУХМ Н.Баяраа (Алдар)-589+101.5=690.5 3.ОУХМ О.Энхсайхан (ЗЦГ)-588+101.9=689.9

ХГ-4 (Хийн гар буугаар 10 метрт 40 сум буудах дасгал)

Эмэгтэй (28): 1.МУГТ О.Гүндэгмаа (Алдар)-376- +98.8=474.8 2.ОУХМ Ц.Мөнхзул (Хүч)-373+99.2=472.2 3.ОУХМ Н.Ганчимэг (ТСТ)-375+96.1=471.7

ХГ-6 (Хийн гар буугаар 10 метрт 60 сум буудах дасгал)

Эрэгтэй (15): 1.ОУХМ Э.Даваахүү (Алдар)-571- +101.5=672.5 2.ОУХМ В.Ганцоож (Алдар)-565+98.2=663.2 3.СМ Э.Бадамгарав (ТСТ) 560+96.0=656.0

Хийн гар буу болон урт бууны төрөл тус бүрээс шилдэг 9-н тамирчин трофид өрсөлдсөнөөс гар бууны төрөлд СМ Б.Сайннасан (Хүч), урт бууны төрөлд ОУХМ Ч.Нарантуяа (Сүлд) нар “Грэйт парагон” группийн трофи тэмцээний аварга боллоо.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: