Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Ливерпуль » “Ливерпуль”-н 2010/11 улирлын шилдэг тоглогч

GD Star Rating
loading...

Улирлын сүүлийн хүснэгтийг харах юм бол Ливерпулийн фенүүдийн хувьд тийм ч сэтгэл хөдөлгөсөн үр дүн харагдахгүй л болов уу. Баялаг түүхээрээ бахархах дуртай “Коп”-ууд Европын эрхгүй үлдэж, дээр нь заналт өрсөлдөгч Ман Юнайтед 19 дэх түрүүгээ хүртсэн гээд олигтой зүйл алга. Гэхдээ хонгилийн үзүүрт баттай гэрэл харагдаж эхэлсэн шүү.

Улирлын дундуур фенүүдийн удаан хүлээсэн эздий асуудал шийдэгдэж өөрсдийхөө хэтэвчинд байгаа мөнгөнд биш харин клубын амжилтанд санаа зовдог “босс”-уудтой болсон нь тэр гэрлийг асаасан билээ. Удалгүй Рой Хожсон ч халагдаж Кенни Далглиш ирснээр багийн сэтгэлзүй үлэмж хэмжээгээр өөдрөг болж, өмнө нь дутагдаж байсан дайчин чанар, ялья дийлье гэсэн тэр чанар эргэж ирсэн юм.

Луйс Суарес, Энди Кэррол бол Шинэ Ливерпулийн эрин ирж буйг зарласан тоглогчид. Энэ зун багт маш олон өөрчлөлт хийгдэнэ гэж найдаж байна. Харин ирэх улирлаас бид өмнөх гайхалтай, хүчтэй Ливерпулийг дахин харах болно. Ингээд өнгөрсөн улирлын багийн шилдэг тоглогчыг тодруулья.

1. Дирк Кюит (Довтлогч)

Нас : 30

Тоглолт : 38

Тоглолт/гоол :14/7

Шар хуудас :  3

Яагаад Недерландын “хөдөлмөрч шар” хочтой гэдгээ Дирк Кюит энэ улирлын харууллаа. Талбайн хаа сайгүй түүний шар толгой шомболзож,  хэрэгтэй газраа хэрэгтэй үед байж чаддаг зангаараа үргэлж багтаа тус болж байв. Улирлын төгсгөлд Дирк таван тоглолт дараалан гоолдож сүүлийн 20 жилд Ливерпулийн ямар ч тоглогчын хүрч чадаагүй амжилт бүтээсэн.

Мөн  Диркийн бүтээсэн Ливепулийн фенүүдийн үргэлж дурсагдах нэгэн амжилт бол мэдээж Юнайтедийн эсрэг хийсэн хет-трик. Энфилдэд авсан энэ гайхалтай хожил Копуудад премьер лигт түрүүлснээс ялгаагүй том сэтгэл ханамж өгсөн нь дамжиггүй. Энэ зун Ливерпулийн шинэ эзэд арилжаа наймаанд харамгүй хөрөнгө зарах нь тодорхой болсон. Бүрэлдэхүүн сайжрахын хэрээр гарааны эрхий төлөөх тэмцэл ширүүснэ.

Харин Киютийг лав Кенни сэлгээнд үлдээж зүрхлэхгүй байх. Яагаад гэвэл хэн ч түүн шиг хөдөлмөрлөж чадахгүй шүү дээ. Өөлөх хүнд Кюит бага зэрэг бойтог, ганган чамин хууралт хийдэггүй л байх. Гэхдээ орчин үед ур чадвартай нь биш харин багтаа хэр сайн тус болж байгаа нь дээшээ явдаг болсон цаг шүү дээ.

2. Лукас Лэйва (Хагас хамгаалагч)

Нас : 24

Тоглолт : 40

Гоол/дамжуулалт : 1/1

Шар/улаан хуудас  :  10/1

“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн хэлц үгийн тод жишээ. Хоёрхон жилийн өмнө Лукасыг хурдхан зараасай гэсэн Копууд ерөнхийдөө жин дарж байсан гэхэд болно. Харин одоо бол Лукасыг зарна гэвэл бослого дэгдээж ч мэдэш. Рой Хожсоны үед ч, Кенни Далглишийг ирснээс хойш ч Лукас байнга гараанд гарч  тогтвортой сайн тоглолт үзүүлсээр ирсэн.

Хагас хамгаалалтын шугамыг тэрээр эзэгнэж оногдсон үүгээ илүү дутуугүй яг таг гүйцэтгэж, алдаа гаргах нь ч багассан. Мөн Лукасын хамгийн том давуу тал бол бэртэнэ гэж бараг байхгүй. Ямар ч ширүүн тоглолтын дараа инээгээд л гүйж байх нь урамтай. Бразилийн шигшээ багийн шигшээ дасгалжуулагч Мано Менезес Лукасыг сүүлийн үед байнга дуудах болсон. Цаашдаа томоохон тэмцээн уралдаанд эх орноо төлөөлж оролцох нь тодорхой. Өнгөрсөн 3 сард багтайгаа урт хугацааны гэрээ байгуулсан.

3. Луйс Суарес (Довтлогч)

Нас : 24

Тоглолт : 11

Гоол/дамжуулалт : 4/3

Шар/улаан хуудас  :  1/0

Нөгөө хоёр нэр дэвшигчээ бодвол арай хожуу  ”тулаанд” орсон. Ерөнхийдөө бол Ливерпулийн хар өдрүүд дуусаж, шинэ эрин эхэлж буйг зөгнөсөн тоглогч гэхэд болно. 22.8 сая фунтээр Ливепульд газардсан Суаресийн наймаа Энди Кэрролоос болж бага зэрэг даруухан болж өнгөрсөн. Гэхдээ тун удалгүй  “Коп”-ууд Суарес  багт ямар  их хэрэг болохыг гадарлаж эхэлсэн юм.

Ялангуяа  Манчестер Юнайтедийн дөрвөн ч тоглогчыг “ажилгүй” болгож гайхалтай дамжуулалт өгснний дараа ямар тоглогчтой болсноо бүрэн утгаар Ливерпульчууд ойлгосон байх. Өвлийн наймааны цонхоор 35 сая, 50 сая гээд олон л дуулиантай шилжилтүүд хийгдсэн. Гэхдээ “киноны гол дүр”-д 22.8 сая фунтын залуу тоглосон юм.

ЛИВЕРПУЛИЙН 2010/11 УЛИРЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ

ЛУКАС ЛЭЙВА

ГУРВАН ҮГЭЭР : БӨМБӨГ ТАСЛААД  ДАМЖУУЛНА

УЛИРЛЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ : ЧЕЛСИТЭЙ ХИЙСЭН ХОЁР ТОГЛОЛТОНД ТАЛБАЙН ТӨВД ТЭР “БОСС” БАЙЛАА

Холбоотой нийтлэлүүд :

“Барса”-гийн 2010/11 улирлын шилдэг тоглогч

“Ман Юнайтед”-н 2010/11 улирлын шилдэг тоглогч

“Челси”-гийн 2010/11 улирлын шилдэг тоглогч

“Арсенал”-ын 2010/11 улирлын шилдэг тоглогч

 

 

GD Star Rating
loading...
“Ливерпуль”-н 2010/11 улирлын шилдэг тоглогч, 9.7 out of 10 based on 17 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. ErdeneS says:

    Нээрээ ч үнэн шүү 2 жилийн өмнө битгий хэл түрүү жил ч N’gog Lucas энэ 2 дуракыг зарах биш шившигтэйгээр хөөгөөсэй гэж боддог байлаа гэтэл хөдөлмөрлөсөн нь оны шилдэг болж чадваргүй нь явлаадаа. N’gog зайлсанд би их баяртай байна

    GD Star Rating
    loading...
  2. ngogin munc olon uda garand selgenes togolulsanda…irgv dux yu c xij cadku bsar bgad ywax shiwde….sundert ocod sn togloroidoo..bas xuugdux shaxu ywawdaa…

    GD Star Rating
    loading...
  3. kop says:

    yag l ezendee ochijdee… hamgiin jigd sain togloson gants hun ni shuu dee… neeree ch muu lucasiig ih haraadag bj bilee kkk.. odoo neg ngog gej duh bnaa yandaa teriig. naimaand ni hawchuuragdsan gej bodoj bsan yawaagui surag duuldaad bsan hurdan zailaasai ter teneg ngog…

    GD Star Rating
    loading...
  4. storm says:

    dasgaljuulagch her bag burduulehiig harjil suuy daa bolomjiin suuri bna jaahan chadwarlag toglogch nemchiwel ireh uliralaas uzuuleed ogno bizdee amjilt husii Liverpool-d

    GD Star Rating
    loading...
  5. FC Liverpool says:

    Санал нэг байна.

    GD Star Rating
    loading...
  6. hariult says:

    muuhan togloson ulirliin shildeg gj yu baihav dee tegheer lucasaas oor hen baihin

    GD Star Rating
    loading...
  7. Shine hun Liverpool irjee Jordan Henderson

    GD Star Rating
    loading...
  8. budka says:

    ngogiig shal demii yavuulsiin

    GD Star Rating
    loading...
  9. liverpool fan says:

    ngog yu ch hij chdqui baij bgad liverpooles zailladaa ashgui2

    GD Star Rating
    loading...
  10. ss says:

    manai bag ireh jil top4-n neg gsn bair suuria hadgalj uldene gdgt unehr itgeltei bna amjilt amjilt bas dahin amjilt…

    GD Star Rating
    loading...
  11. liverpool ireh ulirald awraga bno gej nidaj bga

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: