Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Ливерпуль » Жордан Хэндэрсон “Бүх зүйл таатай байна”

GD Star Rating
loading...

Сандэрлэнд хотын унаган хүүг төрөлх багаа орхиход гэр бүл, акадэмийн найзууд гээд хүн бүр түүнд сайхан ирээдүйг хүсэж үлдсэн. Одоо 20 нас дөнгөж шүргэж байгаа ч гэсэн түүнд 20 сая паундыг Ливерпүүл эргэлзээгүй төлсөн нь бас учиртай. Эмчийн үзэлгийг давж бүх зүйл “жин тан” болсоны дараа тэрээр анхны ярилцлагаа албан ёсны сайтaд өгсөн байна.

Эхлээд та яг юу мэдэрч байгаагаа бидэнтэй хуваалцахгүй юу?
Ганц үгээр итгэмээргүй! Би өөрийгөө яг л саран дээгүүр нисэж байгаа мэт төсөөлж байна. Энд үнэхээр таалагдаж байна яг л миний хүсэн хүлээсэн зүйл.

Анх Ливерпүүл танийг сонирхож байгаа талаар сонсоход танд ямар байсан бэ?
Ливерпүүл клуб намайг сонирхож байгааг сонсоход би үнэхээр баяртай байсан. Нэгэнт энэ шуум албан ёс болж ширээн дээр минь ирсэний дараа би маш том шийдвэр хийх хэрэгтэй болсон. Мөн маш том боломж шүү!

Төрж өссөн хот, клубээ орхиход танд хэцүү байсан уу?
Мэдээж төрсөн хот, клуб багийнхаа андуудыг орхиход надад амар байсангүй. Би бол Сандэрлэндыг бүхэл амьдралаараа дэмжсэн тэдний хүү. Гэхдээ миний ирээдүйд илүү их боломж нээгдэж байгаад би туйлаас баяртай байна.

Та энэ шийдвэрийг гаргахдаа хэн нэгнээс тусламж авсан уу?
Тэгэлгүй яахав. Би гэр бүлээсээ болон Сандэрлэндын үнэнч хөгжөөн дэмчигчидээсээ авсан. Энэ шийдвэрийг гаргахад надад хүнд байлаа. Би энэ хотод 7 настайгаасаа хойш байсан шүү дээ. Мэдээж бий фэнүүдээ санана. Гэхдээ одоо би Ливерпүүлийн төлөө тоглохоо л тэсэн ядаж хүлээж байна

Та энд Мэрсисайдын улаан өмсгөлтэй маш олон тэмцээнд тоглохдоо бэлэн байна уу?
Ливерпүүл шиг том клубт ирхэд маш олон тоглолтонд оролцоно гэдэг бол ойлгомжтой зүйл. Би өөрийгөө хөгжүүлж гараанд гарч тоглох эрх олж авна гэдэгтээ илгэлтэй байна.

Магадгүй та Стивэн Жэррардтай мөр зэргэцэн тоглох байх. Түүн шиг тоглогчтой хамт тоглоно гэдэг сэтгэл хөдлөм биз?
Тэр бол дэлхийн шилдэг тоглогч. Ямар ч тоглогч гэсэн түүнтэй нэг баг болж өөрийгөө хөгжүүлэхээс татгалзахгүй. Би түүнтэй хамт шигшээдээ нэг удаа бэлтгэл хийж байсан. Яг үнэнээр хэлэхэд тэр үнэхээр итгэмээргүй. Ахлагчаас гадна надад туслах мөн маш олон тоглогч байгаа. Стиви Ливерпүүл клубт үзүүлэх нөлөө үлэмж их. Түүнээс их зүйл сурна гэдэгтэй итгэлтэй байна.

Энфилдэд долоо хоног бүр тоглоно гэдэг ямар санагдаж байна даа?
Би Эйнфилдэд фэнүүдийн өмнө, бүгдийн өмнө тоглоно гэхээс байж ядаж байна. Би маш их баяртай байна. Зүгээр л хурдан гараад тоглох хүсэл маань төрж байна.

Кэнни Далглишийн тухайд юу хэлэх вэ. Та түүнтэй хамт ирэх жилүүдэд хамт ажиллахад бэлэн үү?
Тиймээ. Тэр клубт эргэж ирсэнээс хойш маш гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Маш бага хугацаанд олон оноог халааслаж чадсан. Дараа улиралд ч гэсэн тэр гайхалтай байна гэж би бодож байна. Би түүнтэй ярилцсан. Кинг Кэнни ч гэсэн намайг авсандаа баяртай байгаа.

Та хоёр яг юу ярилцсан бэ?
Юуны өмнө би түүнд намайг авч ирсэнд талархснаа илэрхийлсэн. Тэр ч гэсэн намайг авч ирсэндээ баяртай байгаагаа хэлсэн. Бүх зүйл сайхан байна.

Энэ бол клубт дэх шинэ эрин үеийн эхлэл ч байж магадгүй. Та энд юуг авчирч чадна гэж итгэж байна?
Бидэнд авах зүйл их байгаа. Ливерпүүл клуб том клуб бид тэднийг сүүлийн хэдэн сар хэр сайн бэ гэдгийг бүгд харсан. Би энд өөрийгөө хөгжүүлж, суралцахаар ирсэн. Мэдээж энэ замын турш аз жаргалтай хором мөч олон тохиолдоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Тэмцээнд түрүүлнэ гэсэн бодлууд толгойнд чинь эргэлдэж байгаа биз?
Мэдээж том клубт ирсэн л юм чинь тоглогч бүр тэмцээнд түрүүлэхийг хүснэ. Ливерпүүл клуб маш олон цомыг өнгөрсөн түүхийн хуудаснаа үлдээсэн ч ирээдүйд ч гэсэн түүнээс ихийг өргөх болно.

Маш олон клубүүд танийг сонирхож байсан ч та Ливерпүүлийг сонгосон. Энд ирээдүйгээ байх ёстой хамгийн зөв газар гэдэгт итгэлтэй байна уу?

Мэдээж эргэлзэх зүйлгүй. Ливерпүүл бол намайг тоглогч болж илүү их хөгжихөд минь туслах гадар. Клуб одоо зөв замаар алхаж байна. Энэ замаар бид маш өндөрт гарч чадна.

Та энэ зуны анхны томоохон шилжилт боллоо шүү дээ. Фэнүүддээ юу гэж хэлэх вэ?
Би яг л саран дээр байгаа мэт мэдрэмж төрж байгаагаа тэдэнд хэлмээр байна. Фэнүүд маань намайг тэдний төлөө тоглох бүртээ хожлын төлөө бүхнээ зориулахыг харах болно. Надад Ливерпүүл клубт ирсэнд баяртай байгаа шиг фэнүүд маань ч гэсэн намайг харахдаа байртай байх болно гэж итгэж байна.

Liverpoolfc.mn

GD Star Rating
loading...
Жордан Хэндэрсон "Бүх зүйл таатай байна" , 9.4 out of 10 based on 12 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. grubby manu says:

    za hen meddin tsus. dajgu l togoldog yum bnlee. 20 say daa hurhim boluu daa tged . daraa jil looserpool gai boloh n dee. chelsea odo ch sehehgu bho. odod yanaa :) )

    GD Star Rating
    loading...
  2. MG Liverpool says:

    esgii hiih gazar nohoi hereggui gegcheer muu manu end yuga hij ywaan. King maani ene zalug avsan ni uchirtai l bj taaraa yagad gwel ter yu hj bgaga heneer ch zaalgahgui mash sn meddeg.!!!

    GD Star Rating
    loading...
  3. Manu daraa jil EPL iin tsom baitugai CL-iin bairandaa yaj uldeh talaar bodson n deer biz zunusun dasgaljuulagch zunusun toglogchidtoi huurhii zailuul ta nar bid nar shig zaluu humuust haramgui mungu zarj chaddag bag bish l dee haha Liverpool daraa jil EPL iin tsomiig urguh bolno

    GD Star Rating
    loading...
  4. yaxwde manu bicjil baig….busad ligin garud bwal xeleec…barca metin irgv sugudig….

    GD Star Rating
    loading...
  5. YNWA says:

    ireeduin Gerrard shuu dee ene zaluu chini !!! togloltiin hev mayag bol yalt ch ugui SG-n style

    GD Star Rating
    loading...
  6. dashka says:

    odoo manaih hagasdaa bol uneheer goy bolchloo gerrard spearing raul jonjo geed l odoo dajgui neg depender mon hurdtai goaliin medremjtei dowtlog ch l baiwal giutsee uul ni higuen boyan 2 iin neg baiwal ch.. gehdee hondag awchiwal saihan l bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: