Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Буудлага » Л.БАТ-ӨЛЗИЙ: Ан амьтан хороох бус, таваг буудаж таашаал аваарай, монголчууд аа!

GD Star Rating
loading...

Монголд таваг буудлагыг хөгжүүлэх их үйлсийн суурийг тавьсан хүмүүсийн нэг нь Л.Бат-Өлзий гарцаагүй мөн. Австралийн Сидней хотноо суралцаж байх үеэсээ л “шидэт” тавагт илбэдүүлж, шинэ спортыг эх орондоо дэлгэрүүлэх чин хүсэлдээ хөтлөгдсөн тэрбээр 2006 онд үндэсний төвийнхөө үүдийг нээжээ. Францын “Лапорт” фирмийн төхөөрөмжөөр тоноглогдсон уг байгууллага ард түмний дунд буудлагын өвөрмөц төрлийг сурталчлах өргөн ажил өрнүүлж, олон ч сумыг агаарт цацсан. Үүний үр дүнд Азийн наадам, Дэлхийн цом, ДАШТ-ий “утаа”-г үнэрлэчихсэн. Таваг буудла гыг хөгжүүлэх сэтгэл нэгтэй Таваг буудлагын холбоо, “Хан бүргэд” клуб, дээрх төвүүд нийлж, 2010 оны сүүлчээр нэгдсэн холбоо байгуулсан бөгөөд тэргүүнээрээ Л.Бат-Өлзийг сонгосон билээ.

-Буудлагад сэтгэл зүрхээ зориулсны учир юу вэ? Та урьд нь буудлагаар хичээллэж байсан юм уу?

-Цэргийн сургуульд суралцаж байхдаа буудлага спортын мэдэгдэхүүнтэй болсон. АКАгаар сайн бууддаг байлаа. Хожим нь 2001 онд Австралийн Сидней хотын Технологийн их сургуульд магистрт суралцах үедээ таваг буудлагын тэмцээнийг үзээд сонирхож эхэлсэн. Улмаар чөлөө заваараа таваг буудлагаар хичээллэсэн цагаас энэ спорт миний хообий болсон юм.

-Таваг буудлагын цагаан толгойг хэнээр заалгасан юм бэ?

-АНУ-ын Калифорни мужийн Сам Чай гэдэг багшаар энэ спортын “А” үсгийг заалгаж билээ.

-Таваг буудлага скит, трап, дабль трап гэсэн гурван төрөлтэй. Монголд аль төрөл нь хөгжих ирээ дүйтэй гэж бодож байна вэ?

-Скит нь нөгөө хоёроосоо арай хүнд төрөл бөгөөд монголчуудын ахуй амьдралд ойрхон учраас онцлон хөгжүү- лэхээр зорьж байна. Энэ спортыг хүмүүст сурталчлан дэлгэрүүлэхийн тулд олон сум зарсан шүү.

-Та Австралид байх үеэсээ талбай, буу, сум хэрэглэлийг нь судалсан уу?

-Тийм ээ. Сиднейд буу, сум түрээсээр хэрэглэж бэлтгэл хийдэг байсан. 2003 онд Монголд ирээд таваг буудлагын спортыг Монголд хөгжүүлэхээр санаа шулуудсан.

-Эх орондоо таваг буудлагыг хөгжүүлэх ажлыг хэрхэн эхэлсэн бэ?

-Монголд ирээд хамгийн түрүүнд хувийн бизнес эрхлэн, хөрөнгө оруулалтаа шийдэхийг хичээсэн юм. Таваг буудлага өндөр зардалтай спорт. Нэг удаа гох дарахад нэг доллар “салхинд хийснэ”. Өдөрт 500-800 удаа бууддаг хүн олон. Тиймээс зардал ихтэй спортыг ямар нэгэн хөрөнгийн эх үүсвэртэй байж хөгжүүлнэ. Таваг буудлага Монголд дэлгэрсэн үе бол 2006 он.

-Францын алдарт “Лапорт” фирмтэй хэзээ нээс холбоо тогтоосон билээ?

-Сүүлийн арван олимпийг таваг, тоног төхөөрөмжөөр ивээн тэтгэсэн “Лапорт”-тай 2006 оноос холбоо тогтоосон юм. Эхлээд интернетээр холбогдож, дараа нь үйлдвэрт нь биеэрээ очиж, машин дээр 21 хоногийн дадлага хийн, үнэгүй сургалтад хамрагдсан. Улмаар Монголд анх удаа таван машин, 30000 тавгийн хамт оруулж ирсэн юм. Эдгээрийн дөрөв нь ижилхэн үйлдэлтэй бөгөөд нэг нь 3800 еврогийн үнэтэй. Харин нөгөө нь хос үйлдэлтэй, 5200 евро. Бүгд цоо шинэ машин. Тавагны хувьд нэг удаа л хэрэглэгддэг бөгөөд үнэ нь 10-20 цент орчим.

-Эрс тэс уур амьсгалтай Монголд энэ төрлийг хөгжүүлэх тийм хялбар гэж үү?

-Тус фирмийн машин өвлийн хүйтэнд тэсвэртэй, 42 градусын хүйтэнд гацаа саадг үй ажиллана. Машины хүчин чадлыг нь харуулах зорилгоор видео бичлэг явуулсан нь “Лапорт”-ынхонд таалаг даж, таваг шидэгч машинуудыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болсон.

-Та Сиднейд буудлагын томоохон тэмцээнүүдийг үзэж байв уу?

-2002 онд Австрали тивийн АШТ, 2003 онд Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын буудлагын тэмцээнийг үзсэн. Үүнээс гурван жилийн дараа Гуанжоуд болсон Дэлхийн цомыг сонирхсон.

-Сумны асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Таваг буудлагын үндэсний төвийг байгуулахын тулд эхлээд газрын асуудлыг шийдэж, улмаар тоног төхөөрөмжөө оруулсан. Мэдээж сумны хангалт “толгой өвтгөж” байлаа. ОХУ-ын долоо, Чехийн дөрөв, Герман, Серби, Польшийн үйлд вэрүүдийг ч судалсан юм. Хойд хөршөөс сум оруулахыг төлөвлөсөн ч галт зэвсэг дамжин өнгөрүүлэх, худалдаалах хуулинд өөрчлөлт орсон учраас чадаагүй. БНХАУ-ын долоон үйлдвэрт очсоны эцэст 100 мянган сумыг 2007 онд авчирсан. 2012 онд сумны нөөцөө нэмэгдүүлнэ.

-Урьд нь таваг буудлагын спортыг хөгжүүлэх зорилготой хэчнээн байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж байв?

-Монголын таваг буудлагын холбоо, “Хан бүргэд” клуб, Таваг буудлагын үндэсний төв нэгдэж, нэгдсэн холбоо байгуулсан юм.

-Энэ хугацаанд мэргэн буудагчид хилийн чанадын хэчнээн тэмцээнд онч сориод байна вэ?

-Мэдээж гадаадын тэмцээ нүүдэд тамирчдаа амжилттай оролцуулахыг хичээлгүй яахав. Таваг буудлага Монголд хөгжиж байгааг дэлхийд мэд рүүлэхийн тулд цөөнгүй тэмцээнд оролц сон. Тухайлбал, 2007 оны Азийн нөхөрсөг уулзалт тэмцээн, хэд хэдэн удаагийн Азийн АШТ, Дэлхийн цом, ДАШТ, Гуан жоугийн Азийн наадамд өрсөлдсөн юм байна. Тамирчин яаж бууддагийг, тухайн хүн сэт гэл зүйн ямар бэлтгэлтэй байдгийг ойлгуулж, туршлага суд луулах үүднээс тамирчдаа орол цуулахыг хи чээ сээр ирсэн юм. Нэг үеэ бодоход тамирчдын оноо дээшилж, олон улсын түвшинтэй ойртож байгаа.

-Та тамирчин ч бэлтгэж, тэмцээнд ч оролцож байна. Хэр их ачаалалтай байна даа?

-Чадах чинээгээрээ тамирчин бэлтгэж байгаад өөрийгөө яагаад тэмцээнд сойж болохгүй гэж” гэсэн бодол төрсөн. Монголчууд залхуу байна, бэлтгэ лээ хийж байгаа нь ч чамлалт тай. Тиймээс өөрийгөө та мирчны хувиар давхар бэлт гэ хийг зорьсон. 2007 онд О.Бат төртэйгөө хамт олон улсын шүүгчийн курст суусан. 2008 онд Кувейтэд болсон олон улсын дасгалжуулагчийн курст номын дуу сонссон.

-Тэмцээнд оролцох эхний үед хэр сандардаг байв?

-Сандарна аа. 2008 онд Филиппинд болсон Азийн АШТ-д хамгийн түрүүнд буудах үеэр хөл чичирсэн. Харин одоо бол хавьгүй дээрдсэн. Хэзээ нэгэн цагт олимпийн наадамд монгол хүн энэ төрлөөр оролцоосой.

-Тэр цаг тийм хол гэж үү?

-Монгол хүн амны билгээр гэдэг. 2016 оны олимпод монгол мэргэн буудагч скитийн төрөлд онч сорино гэдэгт итгэлтэй байна. Чиний хэлдгээр эрс тэс уур амьсгалтай Монгол оронд энэ төрлийг хөгжүүлэхэд бэрхшээл мундахгүй тулгарна. Гэсэн ч бид шантрахгүй, одоо тамирчдынхаа амжилтыг өсгөх хамгийн чухал.

-Таны хүү таваг буудагч биз дээ?

-Хүү минь нэг хэсэг энэ спортоор хичээллэсэн ч, боловс ролоо дээшлүүлэхийн тулд спортоо хоёр жилийн өм нө орхисон. Сургуулиа төгс өөд буудах байх. Тэр үед би дасгалжуулагчийн хур туршлагатай болсон байх биз ээ.

-Ингэхэд Монголд нэг удаа буудахад хэдэн төгрөг төлдөг юм бэ?

- 1000 төгрөг. Европод 1 ам доллар, БНХАУ-д 8-10 юаний өртөгтэй байдаг.

-Монголд энэ спортыг сонирхон хичээллэгчид хэр олон бэ?

-Хичээллэгчид нэмэгдэж байна. Амралтын өдрүүдэд ч бууддаг хүн олон. Манай холбоо удахгүй Дархан-Уул аймагт салбараа нээнэ. Энэ дашрамд 2011 онд Кувейтийн сан, Азийн буудлагын холбооны еөрхийлөгчи йн санаачилгаар буудлагын иж бүрэн цогцолбор Монголд байгуулахаар болсонд бид баяртай байна. Буудлагын аль ч төрлийг хөгжүүлэх өргөн боломж нээгдэж байна.

-Таваг буудлагын үндэсний төв хэдэн ажилтантай вэ?

-Цөөн тооны, чадварлаг хамт олон Үндэсний төвд ажиллаж байна. Тэд бүгдээрээ анхан шатны дасгалжуулагчийн мэдлэгтэй болсон. Манай холбоо есдүгээр сарын сүүлчээр УАШТ зохион байгуулна.

-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Энэ дашрамд нэг зүйлийг онцолмоор байна. Ан амьтныг буудах хообийтой хүмүүс энэ спортоор хичээллээсэй. Тавгаа амьтантай зүйрлэн буудаж яагаад болохгүй гэж. Байгаль, ан амьтан хамгаалах талаас ч, бие бялдраа хөгжүүлж, хараа сайжруулахад тал бүрийн ач холбогдолтой. Таваг буудлагыг хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж буй хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлье.

GD Star Rating
loading...
Л.БАТ-ӨЛЗИЙ: Ан амьтан хороох бус, таваг буудаж таашаал аваарай, монголчууд аа!, 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. sportfen says:

    tavag jijihen tegeed ch jeepeer huuguud guitsehgui shde hehe nargia

    GD Star Rating
    loading...
  2. basbish says:

    uu ih l tom tom uym heleh uym bat-ulzii mini hogjij bga uym bga uym uu da.uneheer hogjuulie gevel dagavar huuhedtei naad huuhneesee sal

    GD Star Rating
    loading...
  3. goomaral says:

    Huuh gui mun tom tom yum yaridag huu baina shuu. Setgel zurh baihgui bol hugjihgui shuu dee tavag buudlaga chin. Ta naad sportoo hugjuuleheesee iluu ene sportoor business hiij mungu oloh sonirhol iluu baigaa yum bishuu.

    GD Star Rating
    loading...
  4. saakii says:

    ene er ch dongosch ug ch bn da. yaridag shigee baidag bolov u.

    GD Star Rating
    loading...
  5. beesmaa says:

    za za ene zaluu uy l yariad bn da. ene avgai huuhun erguulhees uur uym meddeg uym bh da kkk

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: