loading...
Хойд Америкийн мэргэжлийн лигийн багууд бүгд өөрсдийн хөгжөөн дэмжигч охидын бүжгийн хамтлагтай байдгийг та бүхэн мэдэх байх. Энэхүү хөгжөөн дэмжигчдийн хамтлаг нь зөвхөн үзэгчдийг хөгжөөгөөд зогсохгүй тухайн багийн нүүр царай болдог учраас сайн дэмжигчидтэй багийн нэр хүндийн нэг илэрхийлэл нь тэд болдог.
Манайд мэргэжлийн спорт төдийлөн сайн хөгжөөгүй учраас ийм төрлийн бүжгийн хамтлаг ховор байсан. Тэгвэл энэ орон зайг нөхөхөөр “Галт шувуу” аэробэк бүжгийн хамтлаг байгуулагдан амжилттай ажилаж байна. Манайд зохион байгуулагдаж байгаа олон тэмцээн уралдааныг өөрдсдийн бүжгээрээ чимж буй энэ хамтлагийн менежер Одгэрэлтэй уулзаж үйл ажиллагааных нь талаар тодруулсан юм.
- Галт шувуу хамтлагийн байгуулагдсан түүхээс сонирхуулахгүй юу
- “ГАЛТ ШУВУУ” хамтлаг байгуулагдах хамгийн том шалтгаан 2009 оны Сэнгүр лигийн 3р тойрогийн тоглолт дээр ШУТИС-ҮТДС-ийн аэробикчин 5 охин гарснаар үүдэлтэй. Ер нь бол дизайнеруудын дундаас гарч ирсэн бүжгийн хамтлаг/ 2010.01.01-нд бид хэд ярилцаж байгаад хамтлаг байгуулагдахаар болсон.
Хамгийн түрүүнд ШУТИС-ийн ОХТ эрхлэгч Энхтуяа багш, дараа нь МСБХ тэргүүн асан Дашдэлгэр ахад хэлж байсан. Тэгээд л бүжигчдээ нэг нэгээр нь цуглуулсандаа. Бид өөрсдийн гэсэн стилл, имиджийг гаргахаар нэлээдгүй ажилласан. 2010 оны Сэнгүр лиг эхлэхэд ГАЛТ ШУВУУ 10 бүжигчинтэйгээр гарч ирсэн…
- “Дельта кап”, “Ниссан премьер лиг”, “Боксын улсын аварга” гээд олон тэмцээн уралдааны үеэр тоглолтоо үзүүлж байсан болохоор танай хамтлагийг спорт сонирхогчид тодорхой хэмжээгээр мэддэг болсон байх. Хамтлагийнхаа явуулдаг үйл ажиллагааг тодорхойлохгүй юу. Зөвхөн спортын тэмцээн уралдааны үеэр хөгжөөн дэмжигчдийн үүргийг гүйцэтгэхээс гадна өөр үйл ажиллагаа зохион байгуулдаг уу ?
- “ГАЛТ ШУВУУ” анх байгуулагдахдаа дан спортын арга хэмжээнд оролцохоор байгуулагдаж байсан. Манайхан спортын олон үйл ажиллагаанд хөгжөөн дэмжигчийн үүргийг гүйцэтгэн оролцдог, хамтран ажилладаг болон харилцагч байгууллагууд бидэнд янз бүрийн санал тавьдаг л даа. Томоохон хүлээн авалт, fashion show, TV show, Video reclam, Clip, Photo гээд зөндөө байна. Энэ болгонд оролцохын тулд бидний спортын арга хэмжээнд бүжиглэдэг бүжиг хангалтгүй байдаг учраас “ГАЛТ ШУВУУ” бүжигчдээ бүжгийн бүх төрлөөр хичээллэж, мөн жүжиглэх чадвар дээр нэлээдгүй анхаарч байгаа. Мөн олон нийтийг хамарсан болон залуучуудыг уриалан дуудсан хүмүүнлэгийн арга хэмжээнүүдэд оролцдог.
“ГАЛТ ШУВУУ” хамтлагийг гаднаас нь харахад зүгээр бүжиглээд явдаг охидууд гэхдээ дотроо маш хатуу дүрэм журам, гэрээтэй байгуулан ажилладаг.
- Томоохон ямар ямар үйл ажиллагаанд оролцоод байгаа вэ.
- Ямар ч арга хэмжээг том жижиг гэж ялгаад байдаггүй, оролцож байгаа бүх арга хэмжээ гараанууддаа чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Гэхдээ ГАЛТ ШУВУУ хамтлагийн хувьд хамгийн хүндтэй талбай бол сагсан бөмбөгийн дээд лиг..
Засгийн газрын цом, яамдуудын дундах спорт арга хэмжээ, Наран Трейд, Номин холдинг, Газрын алба, МСS cola, Дуулиан 2020, Сэнгүр лиг, Ниссан премьер лиг, АПУ ХХК, НХГ, Моннис, Ирмүүн агентлаг /COSMO VIP Party/, АН, Чоно групп, ЭБЭХЯ, ЭМЯ, Olloo.mn, Авъяаслаг монголчууд, Банкир 2011… зэрэг албан байгууллагуудын зохион байгуулладаг олон арга хэмжээнүүдэд оролцоод байгаа
– Ямар утга агуулж хамтлагаа “Галт шувуу” гэж нэрлэсэн юм бэ. Хүмүүст аз жаргал, эрүүл мэнд, ариун бүхнийг авчирдаг домгийн шувуу гэдгийг нь мэдэх юм байна.
- Гал шиг хүчтэй, шувуу шиг тэнгэрлэг гэдэг утгыг илтгэж энэ нэрийг өгсөн. Нэлээн олон нэр дундаас сонгосон. Хамгийн гол нь лого хийхэд тохиромжтой, дуудах сонсголонтой, монгол үг байх хэрэгтэй гэж бодож “ГАЛТ ШУВУУ” гэдэг нэрийг хамтлагтаа өгсөн. Бид энэ нэрэндээ маш их хайртай…Бидний хүсэл тэмүүллийг илэрхийлж чаддаг.
- Цаашдаа танай хамтлаг ямар ямар ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ. Хоёр гурван жилийн дараа танай хамтлаг хэр өндөр амжилтанд хүрсэн байх бол.
- “ГАЛТ ШУВУУ” анх байгуулагдахдаа 5 жилийнхээ төлөвлөгөөг бичсэн. 5 жилийн дотор юу хийх вэ? Ямар хэмжээнд очсон байх вэ? Бидэнд юу хэрэгтэй, ямар арга хэмжээнд илүү түлхүү оролцож, юунд оролцохгүй байх вэ? гээд…
Ойрын төлөвлөгөө гэвэл “ГАЛТ ШУВУУ” яг энэ бүжиглэж байгаа чиглэлээр холбоо байгуулаад 10 жилийн болон их сургуулийн дунд уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд, хамтран ажиллах байгууллага зэрэгтээ холбогдоод ажиллаж байгаа.
3 жилийн дараа “ГАЛТ ШУВУУ” нэлээн өнөр өтгөн болсон байна… Магадгүй 100 хүрэх байх. Хүсч тэмүүлж, зорьж байгаа зорилгынхоо суурийг маш сайн тавьсан байх болно. ГАЛТ ШУВУУ хамтлагийн хамгийн том тэсрэлт 2, 3 жилийн дараа болно гэдэгт бид итгэлтэй байгаа.
Хүний эрүүл амьдралд дасгал хөдөлгөөн гэдэг хамгийн чухал байдаг. Танайх аэробик, бүжгийн хамтлаг болохоор хүмүүсийг хөдөлгөөнтэй идэвхитэй амьдралд тодорхой хэмжээгээр уриалж байгаа байх. Энэ чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах уу.
2011 оны 6 сарын 20-ноос ГАЛТ ШУВУУ аэробик, бүжгийн сургалт явуулна. Миний хувьд 10 жилийн хүүхдүүдтэй ажиллая гэсэн бодол их байгаа, багаас нь энэ чиглэлээр бэлдэж 5 жилийн дараах ГАЛТ ШУВУУ хамтлагийн бүжигчдийг гаргаж ирэх бодолтой байна.
- Спортын гимнастик, аэробикээр олон улсын тэмцээн уралдаанд оролцох зорилго танай хамтлагт бий юу .
- Мэдээж тийм зорилго байгаа, нэлээд хэдэн хүмүүс манайханд энэ саналыг тавьсан. Бидэнд энэхүү саналыг тавьсан хүмүүсийн итгэлийг даахын тулд өдөр бүр хичээх болноо. Бид чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.
– Одоогоор хэдэн гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна вэ. Хамтлагийн гишүүдээ ямар шалгуураар авдаг вэ. Байнгын бэлтгэлтэй байдаг уу.
- ГАЛТ ШУВУУ хамтлаг 16 эмэгтэй бүжигчин, 3 эрэгтэй бүжигчин, 1 ахлагч, 1 багш, 1 менежертэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нийт 21 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Ерөнхий шалгуур бол акробат эргэдэг, A B-р цэвэр суудаг байхад болно. Галт шувуу хамтлагт ороход хамгийн том шалгуур бол багаар ажиллах чадвар, тэсвэр тэвчээр, чин сэтгэл байх хэрэгтэй, 1 өдөр ирээд маргааш явдаг хүмүүс их байдаг… Байнгын бэлтгэлтэй, байгуулагдсан цагаас эхлэн тасралтгүй бэлтгэл хийж байгаа. 7 хоногийн 6 өдөр бэлтгэл хийдэг. 1 жилийнхээ ой дээр бид өөрсдийн бэлтгэлийн байртай болсон. Бүжгийн хамтлагийн хувьд энэ маш чухал зүйл. Үндэс суурь ч гэж хэлж болно.
Хамтлагынхаа анхны бие даасан шоу тоглолтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү.
- Бидэнд өөрдсийн бие даасан тоглолтоо 2011 оны 4 сарын 15-ны 20:00 цагт Хүүхэлдэйн театрт маш амжилттай болж өнгөрсөн. Тоглолт хийх зоригийг ОХУ-ын модерн баллет бүжгийн ТОДЕС хамтлагийн бүжигчид өгсөн. Бидэнд маш их урам, итгэлийг өгдөг гайхалтай бүжигчид. Манай тоглолт бидний цаашдын явах чиглэлийг тодорхойлох бөгөөд спортын арга хэмжээнээс гадна бүх төрлийн бүжгийн төрлөөр бүжиглэх, жүжиглэх чадвартай гэдгийг харуулах зорилгоор энэхүү тоглолтоо зохион байгуулсан.
Бид анхны тоглолтоо Галт шувуу хамтлаг оршин тогтноход хамгийн их үүрэг гүйцэтгэсэн бүжигчдийн гэр бүл болон харилцагч байгууллагууд болон бидний үйл ажиллагааг дэмждэг хүмүүстээ зориулан зохион байгуулсан,.. Бидэнтэй хамтарч ажиллахыг хүссэн байгууллагууд улам бүр нэмэгдэж байгаа, тэр хэмжээгээр бид өөрсдийн чадвараа сайжруулж аль болох шинэ уран бүтээлүүдийг гаргаж ажиллах тал дээр анхааран ажиллаж байна. Тоглолтын дараа Дархан, Эрдэнэт очиж тоглолтоо хийх саналыг авсан. Бүжигчдийнхээ хичээлийг амрахаар бид Дархан, Эрдэнэт явж тоглолтоо хийх болноо.
- Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
loading...





amjilt ohidooo
loading...
Let”s try!!!
loading...
amjilt oxidoo
loading...
sain yanhanuud
loading...