loading...
МХБХолбоо АПУ ХК-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боргио Цом” тэмцээний 2011 оных эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү тэмцээн нь МХБХ-ноос зохион байгууллагддаг дээд зэрэглэлийн хоёр тэмцээний нэг бөгөөд оролцогчдын тоо жилээс жилд өсөж байдаг билээ.
Энэ жилийн тэмцээний нэгээхэн онцлог нь цомын тэмцээний мөн утгаар зохион байгуулагдаж байгаагаар тодорхойлогдож байна. Оноолтоор таарсан 2 баг 2 тоглолтын дүнгээр ялсан баг нь дараагийн шатанд шалгарах юм. Мөн АПУ ХК энэ жилийн тэмцээний шагналын санг эрс өсгөсөн байна. Түрүүлсэн баг 5,000,000 төгрөг аман хүзүүдсэн баг 4,000,000 төгрөг, 3-т орсон буюу хагас шигшээд хожигдсон 2 баг тус бүр 1,500,000 төгрөгний эзэн болно.
Шагналын сан өсөхийн зэрэгцээ тамирчдын тоглох боломжийг ихэсгэх үүднээс оройн цагуудыг сонгож байгаа тул хөгжөөн дэмжигчид олноор хүрэлцэн ирж үзэх сайхан орчин бүрдэж байна. Лигийн багууд, сонирхогчдын багууд хоорондоо сугалаагаар хүч үзэх энэхүү тэмцээнд сонирхогчийн баг эхний 4 байранд шалгарч чадаагүй тохиолдолд хамгийн сайн үзүүлэлттэй сонирхогчийн багийг 1,000,000 төгрөгөөр шагнахаар МХБХолбоо шийдвэрлэсэн байна. Гэвч сугалаагаар нэг сонирхогчийн баг эхний 4-т үлдэх сайхан боломж бүрдлээ.
Мөн удахгүй болох Мъянмарын шигшээ багтай тоглох манай шигшээ багийнхан энэхүү тэмцээнд оролцохгүй ажээ. Шигшээ багийн хариуцлагатай тэмцээн ойртсон болон бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлсэн байна.
Нийт 22 баг оролцох “Боргио Цом-2011” тэмцээний нээлтийн ажиллагаа 2011 оны 6 дугаар сарын 12-ны Ням гарагийн 16,00 цагаас эхлэх бөгөөд МХБХ-ноос үзэгчдийн дунд сонирхолтой тэмцээн явуулж бөмбөг, хэрэгслэлээр шагнахаар болжээ. Нээлтийн ажиллагааны дараа хамгийн анхны тоглолт энэ жилийн Нийслэл лигийг өнгөлж яваа “Хоромхон” /Сүхбаатар дүүрэг/ клуб, сонирхогчийн “Вестерн” багтай хүч үзнэ. Сонирхогчдын багуудын дунд бас чамлахааргүй амжилттай тоглодог “Вестерн” клуб лигийн хүчирхэг багийг хожиж чадах уу гэдэг асуултын хариуг та МХБХ-ны ногоон талбай дээр ирж үзээрэй.
“Боргио Цом-2011” тэмцээний цомыг хүртэгч 2011 оны 7 дугаар сарын 09-ны өдөр орой дээрээ өргөх болно.
loading...




Yee shigsheegiinhen orohq gher UB ch chadahgui ym bn daaa [Mazaalai,Hangarid, FCulaanbaatar ntr laahin bndaa]
loading...
horom bas laanaa
loading...
xopom neeh chadq eee Tsendee darambayr ntr n bhq ym jin toglj chadq
loading...
TED NAR TIM AIMAR YUMUU. MGL IINHOO LEAGUE IIG PL SHIG UZDEG TSAG IREH L BHDAA. DAANJ BIDNUS UZEH HUVI ALGA
loading...
darmaa bga shd. gxde xoromiig xarnaaa. ta nar xasiin xvlgvvdiig 6-1.r westerniig mdkv l bn da. xaraarai. western uragshaa
loading...
Western
uragshaa
loading...
Haha.ene western robe gedeg ni yu gej hutsaj bna.amaa medej dongodooroi…
loading...
bodul ene bagi gj xoromin irgv pzda biz xaxa….tanaix westernd shalgulanga alda bzd….bvr arai cvv gj shvgcin tuslamj awjij gants golor xojdog shasan
loading...
KEEP MOVING FORWARD GOONERZ andaa goe shaasan
loading...
ee hoorhiidoo ene westrenechuud yaj horomhng barna gj bdoo ve
loading...
manaih ter beltgel dr zgr SHOW hiisniig oilgooguin bhdaaa
loading...