Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Байт харваа » Б.Урантунгалаг-Ж.Гантөгс нар дөрөвдүгээр байр эзлэв

GD Star Rating
loading...

Туркийн Анталья хотноо болсон байт харвааны Дэлхийн цомын цуврал тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо. 110 эмэгтэй “алтан зурхай”-д цэц сориход ОУХМ Б.Урантунгалаг урьдчилсан харваанд 43-аар шалгаран, цаашид Польшийн Ж.Жасаг 7:3, Энэтхэгийн Б.Девиг 7:1, Италийн Н.Валееваг 6:4-өөр буулган авч, шөвгийн наймд БНСУ-ын Хан Гёнхид 2:6-гаар дийлдсэнээр зургадугаар байр эзлэв.

А.Энхтуяа М.Фоулон (Испани)-ыг 6:5-аар хожсон ч, Ж.Сартори (Итали)-д 0:6-гаар хожигдон 82, Ч.Оюунсүрэн К.Уинтер (Герман)-ыг баралгүй 88-т оржээ. Тус тэмцээнд 130 эрэгтэй өрсөлдсөнөөс ОУХМ Ж.Гантөгс урьдчилсан шатанд 13-т орж, улмаар Д.Клорней (Румын), М.Франжилли (Итали) нарыг тус бүр 6:2-оор ялж, дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт бичигддэг Б.Эллисон (АНУ)-д 5:6-гаар дийлджээ.

Урьдчилсан харваанд 49-д орсон Г.Ган-Эрдэнэ Б.Жэнссон (Швед)-ыг 6:4-өөр ялсан ч, Т.Обер (Франц)-т 4:6-гаар ялагдав. Холимог харваанд 34 баг оролцсоноос Б.Урантунгалаг-Ж.Гантөгс нар Украин, АНУ, БНХАУ-ын тамирчдыг дийлж, гуравдугаар байрын төлөө БНСУ-д ялагдсанаар медалиас мултарчээ.

Дашрамд дурдахад Ж.Гантөгс дөрвөн зайн нийлбэрээр улсын дээд амжилтыг (1319) 1336 оноогоор шинэчилсэн бол холимог харваанд ч тэд рекорд эвдсэн байна. Байт харваачид Туркт 18 хоног бэлтгэл хийгээд ДАШТ-д оролцохоор Италийн Турин хотыг зорино.

GD Star Rating
loading...
Б.Урантунгалаг-Ж.Гантөгс нар дөрөвдүгээр байр эзлэв, 4.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. poi says:

    gantugs – ellison /USAene temtseend turuulsen /2-0,2-0,0-2,0-2,1-1 nemelt 1 sum 9-10
    harvaachdiig jaahan demjeed uguuch MGL-n zasag tr uu!!!

    GD Star Rating
    loading...
  2. MSBH nd says:

    Luivar hiij bgaagaa tamirchidiin amjiltaar tsairuulah gej bga bol anduuraad bna daa holboonihoon.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: