Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, ҮСБХ » “Даллас Маверикс” NBA-гийн аварга!

GD Star Rating
loading...

Дирк Новицки, Жэйсон Кидд зорилгодоо хүрлээ. “Даллас” цувралын 6 дахь тоглолтыг “American Airlines Arena”-д хийж 105 : 95 -ээр тэргүүлснээр анх удаагаа NBA-гийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Тоглолтын эхнээс “Мавс” бүхнийг энд дуусгахаар шийдсэн нь тодорхой харагдаж байлаа. Тэдний эрч довтолгоо “Майами”-д боломж бага өгч эхний үед л гэхэд онооны зөрүүг 12 болгож холдуулж чадсан. Улмаар 2-р үе 53–51-аар дууссан бөгөөд улмаар онооны зөрүүг 8 болгож холдуулснаас хойш эргэн харалгүй тэргүүлсээр барианд орлоо.

Ийнхүү тэд 5 жилийн өмнөх ялагдлынхаа хариуг авч “Майами”-гийн фенүүдийн өмнө ялалтын баяраа тэмдэглэлээ. 2006 онд ч бас “Майами” тэдний ордонд аваргаа авч байсан. Рик Карлайл тоглогч болон дасгалжуулагчын хувиар аварга авсан цөөхөн хүмүүсийн нэг боллоо. Фил Жексон, Пат Рилэй зэрэг 10 хүн л ийм амжилтанд хүрсэн байдаг.

Карлайл “Би Диркийн өмнөөс маш их баяртай байна. Манай багийн хурдтай тоглолт, өндөрт үсрэх чадвар бага л даа. Гэхдээ хал цэргүүд гэдэг чинь нэгнийхээ арыг хамгаалдаг юм. Хүмүүс бидэнд итгэж байсан. Бид ч зөв замаар явлаа. Даллас хотын хувьд гайхалтай жил болж байна”

Финалын MVP-г авсан Дирк Новицки энэ үдэш 21 оноо, 11 самбар авлаа.

“Би одоо ч үүнийг хийж чадсандаа итгэж чадахгүй байна. Энэ амжилтанд хүрэх гэж бид маш удаан хөдөлмөрлөсөн. Манайхан бүгд гайхалтай байлаа” хэмээн Дирк өгүүлсэн. Харин багаа 27 оноогоор тэргүүлсэн Жэйсон Терри “Энэ бол бидний ямархуу хүчтэй баг вэ гэдгийг нотолгоо” гэжээ.

Жэйсон Кидд 38 насандаа анхны NBА-гийн аваргаа авлаа. Түүхэн дэх хамгийн настай анхны аваргын бөгжөө зүүсэн холбогч тэр болов. Мөн Новицки 33, Терри 32 гээд түүнээс залуудаад байх зүйлгүй.

Кидд “”Би өмнө нь гурван удаа энэ шатанд ирж байлаа. Бурхан гурвын тоонд дуртай гэдэг. Энэ удаа харин намайг аз ивээж санасандаа хүрлээ. Манай багийнхан түрүүлнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Өнөөдрийн тоглолт гайхалтай байлаа”  гэлээ.

Леброн Жэймс “Майами”-тай эхний оролдлогоороо аварга авч чадсангүй. Гэхдээ тэрээр үүнийг өөрт нь дарамт болохгүй байгааг хэллээ. Тэрээр “Зүгээрдээ ийм юм байх. Бид энэ жил чадсангүй. Гэхдээ цаг хугацаа дахиад боломж олгоно. ’07 онд Кливлендэд байхдаа Сан Антониод ялагдахад маш хүнд байсан. Яг тэр үеийнх шиг мэдрэмж төрж байна” гэлээ.  Энэ тоглолтонд Леброн 21 оноо 4 самбар 6 дамжуулалт өгсөн.

Харин Бош, Уэйд, Чалмерс бүгд 20 оноонд хүрсэнгүй. Сэлгээний тоглогчдоос Хаслем 9 самбар авч багаа тэргүүллээ.

 

GD Star Rating
loading...
"Даллас Маверикс" NBA-гийн аварга!, 9.1 out of 10 based on 33 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

56 Сэтгэгдэл

  1. yes dallas ylsan tiimee odoo huuhduudtei hereldne

    GD Star Rating
    loading...
  2. boston says:

    dallast bayr hvrgie. Boston uul ni miamig hojson bol dallasiig nuhah bolomjtoi bag bsan tegehdee odoo eniig yriad yahaw. Ireh uliraliig tesen ydan hvleeej bna daa. Sonirholtoi uliral ehelne Durant Westbrook nariin hoslol ymar bhiig Porlandiin zaluus yaj orj irehiig harmaar bna daa.Tegeed medeej top baguudiig(LA;BOSTON;SAS;MAVS;MIAMI) zereg baguud yaj hvchee zuzaatgaj orj irehiig tesen ydan hvleej bna daa. Za hamgiin svvld ni bvh nba baguudad bertel gemtelees holuur ireh uliraldaa amjiltai ahiulahiig hvsie GOOD LUCK

    GD Star Rating
    loading...
  3. suga lebron says:

    suga lebron dahial sugarsanda 4r uyed 21ono chn ehni hagast l barag avsnu ysan 1r uyed l sain bsanda

    GD Star Rating
    loading...
  4. Vinsanity says:

    Ug ni Miami.g demjij bsiin sda!gehdee yahav Dallas avraga avlaa!hugshin kidd,dirk 2 l yum daa!

    GD Star Rating
    loading...
  5. goeo says:

    Lebron ha dhiad avraga avj chadsangui NBA buh tsag uein hamgiin shildeg ni shu. shuud damjuulsan score study baysaa ideree ylalt ah nara thanks

    GD Star Rating
    loading...
  6. Dallas says:

    Dallas Awnaa gj heleed bsan biz

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: