Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, Мэдээ, Формула-1 » Канадын гран при: Баттоны гайхалтай ялалт

GD Star Rating
loading...

Формула-1-ийн сонирхолтой уралдаануудын жагсаалтанд зайлшгүй тэмдэглэгдэн үлдэх Монтреалийн уралдаан  4 цаг үргэлжилж, Макларений Женсон Баттон сүүлийн тойрогт Феттелээс ялалтыг нь булааж чадав.

Баттоны хувьд уралдаан адал явдлаар дүүрэн байлаа. Багийн хамтрагч Хэмилтонтой бас  Ферраригийн Алонсотой мөргөлдөж, дугуйгаа хагалж, зогсоолоор өнгөрөх торгууль хүртэж, 5 удаа зогсолт хийсэн боловч сүүлийн тойрогт Феттелийн алдааг ашиглан түрүүлж чадсан юм.

 

Багууд болон нисгэгчид Баттоныг барианы шугам давж ялалт байгуулах хүртэл ийм урт сунжирсан уралдаан болно гэж тооцоогүй.

 

Гараа Safety Car –тай эхэлсэн бөгөөд 5 дахь тойргоос уралдаан хэвийн явагдаж эхлэсэн юм. Себастьян Феттель уралдааныг тэргүүлж нэхэгчдээс аажмаар холдож байв.  Хэмилтон Марк Уэбберийг ширүүнээр    дайрахдаа мөргөж Уэббер  нилээд хэдэн байрлал алдаж ухрав. Харин Хэмилтоны энэ үйлдэлд торгууль оноосонгүй. Үүний дараа  тэрээр Шумахертай тулалдах  үедээ гулгаж замаас гарах агшинд  Баттон түүнийг  гүйцэв.  Гараа барианы шулуун хэсэгт Хэмилтон  Баттоноос алдсан байрлалаа эргүүлэн авхаар зүүн талаар нь  гүйцэх оролдлого хийх үед  Баттон зүүн тийш шахсанаар  Хэмилтон хана мөргөж дугуй нь хагарав. Тэрээр зогсоол руу зүглэсэн боловч замдаа машинаа орхихоос өөр аргагүй болж дахин Safety Car гарч ирлээ. Макларений хоёр нисгэгчийн тулаанд хэн буруутайг нь хэлэхэд бэрх байв. Уралдааны дараа зарим мэргэжилтнүүд Хэмилтоныг хэтэрхий түрэмгий гүйцэх оролдлого хийж байгааг шүүмжилсэн юм. Харин Баттон түүнээс уучлалт хүссэн гэжээ. Safety Car –ийн үеэр Баттон  Intermediates (хагас борооны) дугуйг сольж авав. 13 дахь тойргоос уралдаан дахин хэвийн явагдаж эхлэхтэй  зэрэгцэн бороо бага зэрэг ширүүсэв. Баттон Safety Car-ийн үед хурд хэтрүүлсэн тул зогсоолоор өнгөрөх торгууль хүртэв. Тэр үүнийг даруй биелүүлж зам дээр 15-р байрлалд эргэн иржээ. Гэхдээ тэрээр Intermediates дугуй сольсон нь онож хэд хэдэн байрлал ахиж чадав. Тэр тэргүүлэгч Феттелээс 1 секундээр хурдан байв. Нисгэгчид ээлж дарааллан Intermediates дугуйг сольж байв. Харин Феттель борооны дугуйгаа солилгүй уралдаанаа үргэлжлүүлж байлаа. Энэ хооронд бороо ширүүсэж дахин Safety Car зам дээр гарч ирлээ. Дөнгөж саяхан Intermediates буюу хагас борооны дугуй сольсон нисгэгчид эргээд борооны дугуйгаа сольж эхлэв. Гэвч уралдаан цааш үргэлжлэх боломжгүй болов.

Бороо ширүүсэж  байсан учир улаан дарцаг үзүүлж уралдааныг түр хугацаанд завсарлуулав. Ингээд хоёр хэсэг хуваагдсан уралдааны эхний хэсэг 25 тойрог үргэлжилсэн юм. Энэ хооронд багууд машиндаа засвар хийж, дугуйгаа сольж авав. Бороо улам ширүүсэж уралдаан мөд эхлэх боломж олгохгүй байв. Удаан завсарласаны эцэст гараа Safety Car-тай эхэллээ. 34 дэхь тойрогт Safety Car орж 35  дахь тойргоос уралдаан дахин эхлэв. Борооны дугуйтай бүх нисгэгчид эргээд хагас борооны дугуйгаа сольж байв. 37 дахь тойрог Алонсо  Баттонтой мөргөлдсөнөөс болж  дахиад Safety Car гарч ирлээ. Алонсо машинаа орхиж  Баттон дугуйгаа солин цаашаа уралдах болов. Гэхдээ тэр хамгийн сүүлийн байрлалд зам дээр гарч иржээ. 41 дэх тойрогоос уралдааныг эхлүүлэв. 48 тойргын дараахи байдлаар Феттель , Кобаяаши, Масса , Шумахер нар уралдааныг хошуучилж байв. Зам аажмаар хатаж уралдагчдаас хамгийн түрүүнд Баттон, Алгуэсуари болон Мальдонада нар энгийн дугуйг сольж авлаа. Ник Хайдфельд  Кобаяашитай мөргөлдөж машиныхаа хамраас салж уралдааныг орхисон бол Кобаяаши уралдаанаа цаашаа үргэлжлүүлэв. Ийнхүү 56 дахь тойрогт дахиад Safety Car гарч ирэн уралдагчдыг хошуучлах болов. 60 дахь тойргоос уралдаан дахин эхэллээ. Феттель уралдааныг тэргүүлсээр. Гэхдээ Баттон бусдаас онцгой хурдалж байв. Тэрээр Шумахер болон Уэббер нарыг нэхсээр ойртож чадав. Ингээд гурвалсан тулаан өрнөлөө. Шумахер өөрийн байрлалаа чадах чинээгээрээ хамгаалж байв. Уэббер замыг товчилж түүнийг гүйцсэн боловч дүрмийн дагуу байрлалаа эргүүлэн өглөө. Баттон Уэбберийг гүйцэж, тун удалгүй Шумахерийг ардаа орхив.

Гайхалтай , тэр хоёр ч удаа мөргөлдсөн мөн торгууль хүртсэн хамгийн сүүлийн байрлалд явсан билээ. Уралдаан дуусхад 4 тойрог дутуу байхад Баттон Феттелээс 1,6 секундын  зайтай болов. Уэббер Шумахерийг гүйцэж 3т орж ирлээ. Баттон Феттелийг мөшгисөөр. Сүүлийн тойрогт  Феттель эргэлт дээр алдаа гаргаж замаас хазайх агшинд Баттон түүнийг гүйцэж хошуучилж эхэллээ. Дэлхийн аварга Феттель 69 тойргын турш алдаагүй явсан бөгөөд сүүлийн тойрогт байж боломгүй алдааг хийв. Баттон барианд орсоноор  улирлын анхны түрүүгээ авлаа. Феттель хоёрдугаарт, Уэббер гуравдугаарт барианд оров. Феттельд 7 дахь уралдаанд 6 дахь ялалтаа авхад хоёрхон километр дутав.Михаэль Шумахер Формула-1д эргэн ирсэнээс хойшхи хамгийн шилдэг уралдаанаа хийсэн нь энэ байлаа.  Кобаяаши барианы шугам дээр Массад зургадугаар байраа  алдав.

Уралдааны дараа Женсон Баттон “ Энэ бол миний хамгийн шилдэг ялалт” гэж онцолсон юм.

 

Уралдааны дүн

1. Ж. Баттон McLaren 70 4:04:39.537 7 25
2. С. Феттель Red Bull 70 +2.7 сек 1 18
3. М.Уэббер Red Bull 70 +13.8 сек 4 15
4. Михаэль Шумахер Mercedes 70 +14.2 сек 8 12
5. В.Петров Lotus Renault 0 +20.3 сек 10
6. Ф.Масса Ferrari 70 +33.2 сек 3 8
7. К.Кобаяши Sauber 70 +33.2 сек 13 6
8. Х.Алгуерсуари Toro Rosso 70 +35.9 сек 18 4
9. Р.Баррикелло Williams 70 +45.1 сек 16 2
10. С.Буэми Toro Rosso 70 +47.0 сек 15 1
11. Н.Росберг Mercedes 70 +50.4 сек 6
12. Педро де ля Роза Sauber 70 +63.6 сек 17
13. В.Льюцци HRT 69 +1 21
14. Ж.Амброзио Virgin 69 +1 24
15. Т. Глок Virgin 69 +1 22
16. Я.Трулли Team Lotus 69 +1 19
17. Н.Картикеян HRT 69 +1 23
18. Пол ди Реста Force India 67 11
П.Мальдонадо Williams 61 12
Н.Хайдфельд Lotus Renault 55 9
А.Сутил Force India 49 14
Ф.Алонсо Ferrari 36 2
Х. Ковалайнен Team Lotus 28 20
Л.Хэмилтон McLaren 7 5

 

Нисгэгчдийн оноо

1. С.Феттель флаг Red Bull 161
2. Д.Баттон флаг McLaren 101
3. М.Уэббер флаг Red Bull 94
4. Л.Хэмилтон флаг McLaren 85
5. Ф.Алонсо флаг Ferrari 69
6. Ф.Масса флаг Ferrari 32
7. В.Петров флаг Renault 31
8. Н.Хайдфельд флаг Renault 29
9. М. Шумахер флаг Mercedes 26
10. Н.Росберг флаг Mercedes 26
11. К. Кобаяши флаг Sauber 25
12. А.Сутил флаг Force India 8
13. С.Буэми флаг Toro Rosso 8
14. Х.Альгерсуари флаг Toro Rosso 4
15. Р.Баррикелло флаг Williams 4
16. C.Перес флаг Sauber 2
17. П. ди Реста флаг Force India 2
18. П. де ла Роса флаг Sauber 0
19. Я.Трулли флаг Team Lotus 0
20. В. Лиуцци флаг HRT 0
21. Ж. Д’Амброзио флаг Virgin Racing 0
22. Х.Ковалайнен флаг Team Lotus 0
23. Т.Глок флаг Virgin Racing 0
24. П.Мальдонадо флаг Williams 0
25. Н. Картикеян флаг HRT 0

Зохион бүтээгчдийн цом

1. Red Bull 255
2. McLaren 186
3. Ferrari 101
4. Renault 60
5. Mercedes 52
6. Sauber 27
7. Toro Rosso 12
8. Force India 10
9. Williams 4
10. Team Lotus 0
11. HRT 0
12. Virgin Racing 0

 

GD Star Rating
loading...
Канадын гран при: Баттоны гайхалтай ялалт, 8.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. javkha says:

    aimar yum boljde

    GD Star Rating
    loading...
  2. Eba says:

    sonirholtoi garaa boljee, daanch uzej amjaagui. Saihan tailbar oruulsand tnx

    GD Star Rating
    loading...
  3. f1 fan says:

    wow gaihaltai yarldaan…gaihaltai ch bichij

    GD Star Rating
    loading...
  4. l says:

    hamilton johon azguitchijdee ene jil avraga vettel boloh n oilgomjtoi bolchlooldoo daraa jil ha,ilton avraga bolooroi

    GD Star Rating
    loading...
  5. Төгсөө says:

    Гайхалтай уралдаан болсон доо.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: