loading...
Португалын нийслэл Лиссабон хотноо (VI.11-12) зохиогдсон жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд 2008, 2009 оны Азийн АШТ болон “Гуанжоу-2010” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Түмэн-Одын Баттөгс үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавъяат тамирчин Д.Баттулгын удирдлага дор зодоглож, шагналт тавдугаарт байрт шалгарлаа.
Эхний тойрогт хийлж, Германы Мирьям Роперийг юүко, вазари, Бразилийн Жулиен Ариеча Феррейраг юүко үнэлгээгээр тус тус хожсон манай бөх хагас шигшээд “Бээжин-2008” олимпийн наадмын аварга Жулия Квинтавалье (Итали)-д хоёр торгуулиар, хүрэл медалийн төлөө барилдаанд эзэн орны бөх, ДАШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Тельма Монтейруд гурван торгуулиар дийлдсэн байна.
22 жүдоч өрсөлдсөн энэ жинд Ж.Квинтавалье аваргалж, Бразилийн Кетлин Лима Куадрос дэд байрт шалгарсан бол Т.Монтейругийн хамтаар ОХУын Ирина Заблудина хүрэл медалийн тавцанд гарчээ. Долоо хоногийн өмнө Мадридад болсон Дэлхийн цомд оролцохоор төлөвлөсөн ч нислэгийн хуваарьт өөрчлөлт орсны улмаас Испанийн нийслэлд очиж чадаагүй Т.Баттөгс ийнхүү Португалаас чансааны 20 оноо авч, 302 оноотой болсноор нэг байр ахиж, 27 дугаарт эрэмбэтэй боллоо.
loading...




hureliin tuluu barildahiig ni uzseen,uneheer uramgui,
loading...
Бөхөд хайртай Монголчууд аа
Жудогийн улсын аварга 3 Танхай балмад харгис яргачинд Хэвтэрт ортлоо зодуулсан 22настай залууд хандивын гараа сунгаач ээ, Женко Клубын 3 танхай яргачин Бааранд согтоод хамгаалагч залууг хэвтэрт ортол нь бүх биеий нь мэдээгүй болтол тамлажээ, Бичлэг баримт нь байнаа,Тэгтэл цагдаа хуулиар хахуулдаад Тааахалзасан Малнуудад Цаазын Ял онооё оо,
loading...