Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Зуны олимпийн наадмууд, Лондон 2012 » “Лондон-2012”-ын бамбарын загварыг танилцуулав

GD Star Rating
loading...

Загвар зохион бүтээгч Эдвард Барбер, Жеем Осгерби нарын урласан “Лондон-2012”-ын бамбарын загварыг олон нийтэд танилцуулав. Гурав дахь удаагаа Будант Альбионы нийслэлд тохиох гэж (1908, 1948) олимпийг бэлгэдэн бамбарыг гурван талт конус маягаар урлажээ.

Энэ нь мөн “Citius, Altius, Fortius” хэмээх олимпийн уриаг давхар бэлгэдэж байгаа гэнэ. Алт лугаа шижиртэн гялалзах энэхүү бамбар бүх дэлхийг гийгүүлнэ гэсэн давхар утгатайн сацуу 8000 нүх нь бамбарт буухиад оролцох хүмүүсийн тоог илэрхийлэл. Хүчтэй салхи, шуурганд тэсвэртэй, -5 хэмийн хүйтэнд ч гал унтрахгүй байх бүх л талыг бодолцон хийсэн аж.

Лондоны олимпийн бамбар 2012 оны тавдугаар сараас эхлэн, 70 өдрийн турш Их Британийн нутаг дэвсгэр дээгүүр өртөөлөхдөө 12800 гаруй км замыг туулах билээ.

GD Star Rating
loading...
“Лондон-2012”-ын бамбарын загварыг танилцуулав, 10.0 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: