Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » “Ноёдын өрсөлдөөн”

GD Star Rating
loading...

Энэ сарын 11-22ны өдрүүдэд Румынд явагдаж буй 2758 дундаж чансаа бүхий хоёр тойргийн тэмцээнд М.Карлсен (Норвег,2815), В.Иванчук (Украин,2776), С.Карякин (ОХУ,2776), Х.Накамура (АНУ,2774), Т.Ражабов (Азербайжан,2744),

Л-Д.Нисипяну (Румын,2662) нар оролцон өрсөлдөж байна.

Өмнө нь ахмад их мастеруудын дунд явагддаг байсан уламжлалт энэ тэмцээн 5 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд 2009 оноос бүрэлдүүнээ чанаржуулж супер их мастерууд оролцдог болсон юм.

30 хүртэлх нүүдэл дотор тэнцэх санал гаргаж болохгүй  дүрэмтэй  “Kings Tournament” хэмээх энэ супер тэмцээнд 2009 онд В.Иванчук, 2010 онд М.Карлсен түрүүлж байсан билээ.

Хоёр тавилын дараа В.Иванчук, М.Карлсен хоёр 1,5 С.Карякин, Х.Накамура нар 1, Л-Д Нисипяну, Т.Ражабов нар 0,5 оноотой байна.

Тэмцээнийг хошуучилж эхэлсэн шатарчны тоглосон өргийг сонирхоно уу.

GD Star Rating
loading...
“Ноёдын өрсөлдөөн”, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: