Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » “Реал Мадрид”-ын 2010/11 улирлын шилдэг тоглогч

GD Star Rating
loading...

2010/11 улирал эхлэхийн өмнө Реал хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Өмнөх жилүүдийн адил арилжаа наймаанд хөрөнгө мөнгө харамгүй цацсан ч наймааны бодлого арай өөр чиглэлтэй байлаа. Флорентино Перес, Хорхе Валдано нар 70, 80 саяар супер одод авчрах бус ирээдүйтэй, залуу авьяастууд руу “овоо хараагаа” чиглүүлсэн. Өмнөд Африкийн ДАШТ-аар тодорсон Месут Өзил, Сами Хедира, Ди Мария гээд шижигнэсэн залуусаар “цусаа сэлбэсэн” нь ирээдүйгээ харсан тун зөв алхам байлаа.

Гэхдээ энэ олон оддыг хэн эмхэлж, нэг зорилгын төлөө нэгтгэж чадах билээ. Мэдээж хэрэг амжилтын ангууч Жосе Моуриньо байлгүй яахав. Интертэй хамт авч болох бүхнийг хамсан амбицтай “Онцгой нэгэн” мэдээж Реалын саналаас татгалзах шалтгаан байгаагүй. Барсагийн ноёрхлыг унагаж Реалд алдар нэр, цом, шагналыг эргүүлэн авчирна гэж тэр амласан. Яахав эхний оролдлогоороо тэр бүгдийг хийж чадсангүй. Гэхдээ Реал энэ жил үнэхээр сайн “үзэлцэж” чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэд “Эзэн хааны цом”-д түрүүлж нэг цомтой улирлыг дуусгаж байна. Харин дараа жил гурван цомын төлөө тоглох нь тодорхой. Өнгөрч буй улиралд хэн нь Реалын шилдэг нь байв гэдгийг сонжицгооё.

1. Рикардо Карвалью (Хамгаалагч)

Нас : 32

Тоглолт : 46

Гоол/дамжуулалт : 3/0

Шар/улаан хуудас : 12 2

Карвальюг авах нь Реалын нэн тэргүүний зорилго байгаагүй. “Эзэн хааны баг”-ын авах тоглогчдын жагсаалтанд тэрээр “Интерийн Майкон болон АС Миланы Тьягу Силвагийн  ард бичигдэж байлаа. Гэвч Моуриньогийн хувийн ятгалга амжилтанд хүрч экс-багийн андаа Мадридад газардуулж чадсан юм.

Үнэнийг хэлэхэд Карвальюд тийм их найдвар тавьж байсан Реалын фенүүд цөөхөн л байсан. Гэхдээ 14 жилийн туршлагаа ашиглан Карвалью  Реалын ар талаар салхи сийгэж байсан “цоорхой”-г бөглөж тэдний гол сул талыг  нөхсөн  юм. Түүний ачаар Икер Касильяс илүү тайван байх болж, хамгаалалтын алдаанаас болж дэмий гоол алдах нь багассан. Мөн тэрээр довтолгоонд ч сайн оролцож гурван гоол оруулаад амжсан байгаа.

2. Месут Өзил (Хагас хамгаалагч)

Нас : 22

Тоглолт : 50

Гоол/дамжуулалт : 10/22

Шар/улаан хуудас : 2/0

Өзил бол Зинедин Зиданаас хойш Реалд үгүйлэгдэж байсан найруулагч гэдгийг нь байнга онцолж байгаа. Герман залуугийн Бернабеу дэх эхлэл тийм ч сэтгэл хөдөлгөм байгаагүй. Гэхдээ 10 сараас эхлэн Өзил жинхэнэ тэсэрч баруун солгойгүй дамжуулалт өгч эхэлсэн. Улирал дуусахас түүний өгсөн гоолын дамжуулалт альхэдийнэ 20 гарсан байлаа. Оруулсан гоол нь ч тийм бага биш. К.Роналдугийн рекорд эвдсэн олон гоол оруулсны гол шалтгаан гол Өзил гэдэгтэй маргах хүн цөөхөн байх. Өзилийн Реалын домог болох замаар алхаж байна.

3. Криштиану Роналду (Хагас хамгаалагч)

Нас : 26

Тоглолт : 51

Гоол/дамжуулалт : 46/13

Шар/улаан хуудас : 7/0

Эрчээ авсан “хуй салхи” адил К.Роналдуг зогсоох хэн ч энэ улиралд байсангүй.  Португалын супер од Реал дахь эхний улиралдаа 35 тоглолтонд 33 гоол оруулж шуугиан дэгдээж байсан бол энэ жил юу гээч. Тэр 54 тоглолтонд 53 гоол бөмбөгдөж орхилоо. Ла лигийн түүхэнд  ингэж “галзуурч” байсан довтлогч  нэгээхэн ч байсангүй. Үүнийг хийхдээ зургаан хет-трик, хоёр покер багтаажээ.

Мэдээж хэрэг ийм гайхалтай байсныхаа ачаар Роналду Европын алтан шаахайг 80 оноотой хүртсэн. Өмнө нь МанЮ-д байхдаа Рон 2008 онд энэ шагналыг авч байсан  бөгөөд хоёр өөр багт “Алтан шаахай” авсан анхны тоглогч боллоо. Хэрвээ ийм гайхалтай улирал нь цомгүй өндөрлөсөн бол үнэхээр харамсалтай байх байв. Харин Эзэн хааны цом түүний баяр дээр давхар баяр нэмсэн бизээ.

РЕАЛ МАДРИДЫН 2010/11 УЛИРЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ

КРИШТИАНУ РОНАЛДУ

ХОЁР ҮГЭЭР : “ГООЛЫН МАШИН”

УЛИРЛЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ : “ЭЗЭН ХААНЫ ЦОМ”-ЫН ФИНАЛД БАРСАГИЙН ХААЛГАНД ГООЛДОЖ РЕАЛЫН ЦОМГҮЙ ЖИЛҮҮДИЙГ ТӨГСГӨЛ БОЛГОВ

Холбоотой нийтлэлүүд :

“Барса”-гийн 2010/11 улирлын шилдэг тоглогч

“Ман Юнайтед”-н 2010/11 улирлын шилдэг тоглогч

“Челси”-гийн 2010/11 улирлын шилдэг тоглогч

“Арсенал”-ын 2010/11 улирлын шилдэг тоглогч

“Ливерпуль”-н 2010/11 улирлын шилдэг тоглогч

 

 

 

GD Star Rating
loading...
“Реал Мадрид”-ын 2010/11 улирлын шилдэг тоглогч , 8.9 out of 10 based on 18 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. muu says:

    Ozil хамгийн сайн нь байсаан

    GD Star Rating
    loading...
  2. ehnii jile gehed dajgui odoo daraagiihn jilees europad zugeer alna italy liige muudaj bna england basal tiimerhuu barcaag barah baga bol real uur huche tentsuu baga oldohguin ene jile bas dajgui naimaa hiivel bolool yavtsan coentrau avaasaa tehed buhe gazar 2 hunetee bertlees ailtguu dee HALLA REAL-MADRID

    GD Star Rating
    loading...
  3. manu_t says:

    ronaldo bol aguu aguu. ozil ch sain baisan. svvliin 4 togloltond 11 goal hiij bsan. zvgeer l goaliig bol vildwerlechihdeg aguu shv. amjilt

    GD Star Rating
    loading...
  4. BB says:

    Uneheer avah yostoi hun n avsan. daraa jil yostoi budaa bolgoj ognoo odoo manaih hamgaalaltaa saijruultsan bhad l bolno

    GD Star Rating
    loading...
  5. Real says:

    Daraa jil ch amjihgui bhoo. Hollywoodiin odod daraa togloh duruudee sedsen l bgaa

    GD Star Rating
    loading...
  6. Alia says:

    Thigo Silvag avchaasai tegvel ch Nesta ahin garin gants shavi ireed Carvalho-s bas bus yum suraad urduuraa ulaan holtnig gishguulehgui bhda

    GD Star Rating
    loading...
  7. HALA MADRID says:

    Harin thhh , hamgaalalt jijig sajig aldaa gargaad bdg bolhoos tiim muu ch bish shuu bs.

    HALA MADRID!!!

    GD Star Rating
    loading...
  8. Thigo Silvag yaahiin tegj baisan dor Coentau buur deer hoin dund boltson odoo hairn saihn dowtlogch heregtee Agguero avaasai

    GD Star Rating
    loading...
  9. lene says:

    Ozil good good Barsaatai toglohod l muu bsan bolohoos Realiin ireeduin tarhi boloh zaluu shuudee go go Ronaldo ene jil realiig chirseen aguu Carvalho ugaasaa bat buh hana herem bsan shuudee

    GD Star Rating
    loading...
  10. harin tiin says:

    barcatai toglohdo ugaasaa l hagasuud ajilgui boldog shde. ternees bish ozil sn sn.

    GD Star Rating
    loading...
  11. real gaui says:

    odoo orsoldogchoo muulah tsag bishee. er n bol dutuu l bsan ireh ulirald hojihoo bodson deer baih. jujig ntr bol ugaasaa haach bdag.

    GD Star Rating
    loading...
  12. real fan says:

    realyn domog C.Ronaldo munuusuu mun odoo reald ganc l ursuldugch bii ter n barca uur hen ch Realtai en tencuu uzej chadahgui odoo reald barcagyn bagyn togloltyg evdeh 2 jiguuriin zutguur heregtei ted bol robben bas Tevez gej bodoj baina ta buhen yu gej bodjiindoo

    GD Star Rating
    loading...
  13. Tempo says:

    Heregguiee Maria bgaa tsagt Jiguur bol ailtgui

    GD Star Rating
    loading...
  14. BAT says:

    Ireh jilees Real jinhen AL-g avna…ene jil yahav luivarduulchlaa…gehdee real uuruu bas sain toglolt gargaj chadaagui l dee… Jil ireh dusam Real changarna harin esregeerei Barcagiin nastai hagasiin zaluuchuud muudaj ehlene dee… Ronaldo bol hentei ch zuirleshgui hurd, huchtei, uhaantai toglogch…harin neg dutagdaltai tal ni joohon shataad bdiin teriig l zohitsuulah heregtei dee…

    GD Star Rating
    loading...
  15. real madrid says:

    real coentrao neymar 2ig avah bhaa bs sahin bna daraa jil budaa bolgoj ugnu duu

    GD Star Rating
    loading...
  16. fan says:

    HALAMADRID!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: