loading...
Чечений Терек Грозный багт сүр дуулиантай ирж байсан Голландын домогт хөлбөмбөгч Рууд Гуллит төрхөмдөө буцах боллоо. Түүний баг Оросын Премьер лигт тун амжилтгүй тоглож, 13 тоглолтоос ердөө гурван ялалт аваад байгаа бөгөөд өчигдөр Амкарт хожигдсоны дараа өчиггүй халагдсан юм.
Тоглолтын өмнө Чечений удирдагч, багийн эзэн Рамзан Кадыров түүнд анхааруулга хүргүүлсэн байсан гэнэ. Кадыров хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагандаа “Тэр энд хөлбөмбөгийн баг удирдах гэж ирсэн. Гэтэл бар, шөнийн цэнгээний газарт ихэнхи цагаа өнгөрөөдөг болсон. Хэтэрхий их зугаацаж байна” гэжээ.
Рууд Гуллит ажлаас халагдсан ч хэрвээ хүсвэл багтаа үлдэж болох гэнэ. Гэхдээ тэр үлдэх аваас зөвхөн хүүхдийн багийн дасгалжуулагч болох аж. Кадыров түүнийг хүүхдийн баг дасгалжуулахад ч тохирох хүн гэж үзэж байгаа гэнэ.
loading...




xaxa…balarsin…amkarin gol n azta gol bsisht…ydjetal gullit azgvma
loading...