Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Олон улс » ТОМЧУУД БУЙР ЗААСААР

GD Star Rating
loading...

Төв болон Хойд Америк, Карибын тэнгисийн орнуудын дунд зохиогддог CONCACAF бүсийн аварга шалгаруулах “Gold Cup 2011” тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөх шатандаа орлоо. АНУд болж буй уг тэмцээнд одоогийн байдлаар “А” хэсгээс Мексик, Коста Рика, “В” хэсгээс Ямайка, Гондурас шөвгийн наймд өрсөлдөх эрхээ аваад баййа.

“А” ХЭСЭГ

Мексикийн тоглогчид сэргээшийн асуудалд орооцолдсон асуудал намжаагүй байтал Кубын хамгаалагч Йосниэль Меса багаа орхин явсан дуулиан дэгдлээ. Америкт амьдардаг ах дүүс нь түүнийг зочид буудлаас оргоход нь тусалжээ. Тэрбээр оргосныхоо маргааш испани хэл дээр нэвтрүүлгээ цацдаг “Univision” телевизэд ярилцлага өгч, хүний эрхийг дээдэлдэггүй Куба руу буцах хүсэлгүй байгаагаа өгүүлсэн байна. Тэмцээний гол фаворит Мексикт хожигдсон хэдий ч аргентин мэргэжилтэн Рикардо Ла Волпегийн удирдсан костарикачууд дараагийн шатанд шалгарч чадлаа. “Манчестер Юнайтед”-д тоглодог мексик залуу Хавьер Эрнандес мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр.

Коста Рика – Сальвадор 1:1

Гоол: Бренес 90 – Селайя 45

Куба – Мексик 0:5

Гоол: Х.Эрнандес 36, 76, Ж.Д.Сантос 63, 68, де Нигрис 66

Сальвадор – Куба 6:1

Гоол: Селайя 13, 71, Ромеро 29, Бланко 69, Алварес 84, Квинтанилья 90 – Маркес 45

Мексик – Коста Рика 4:1

Гоол: Маркес 17, Гуардадо 19, 26, Баррера 38 – Уренья 70

Тт Хо Тэ Хд Б/Х Оноо

1.Мексик 3 3 0 0 14-1 9

2.Коста Рика 3 1 1 1 7-5 4

3.Сальвадор 3 1 1 1 7-7 4

4.Куба 3 0 0 1 1-16 0

“В” ХЭСЭГ

Хэсгээс хэн нь нэгээр гарахыг шийдэх тоглолтод Ямайкийн баг Жонсоны 35 дахь минутад оруулсан гоолын ачаар Гондурасыг буулгав авлаа.

Ямайка – Гватемал 2:0

Гоол: Филлипс 66, 76

Гренеда – Гондурас 1:7

Гоол: Маррей 20 – Бенгстон 26, 37, Костли 28, 67, 71, Мартинес 88, Мехия 90

Гватемал – Гренада 4:0

Гоол: Дел Агила 16, Паппа 22, Руис 54, Гаярдо 59

Гондурас – Ямайка 0:1

Гоол: Р.Жонсон 35

Тт Хо Тэ Хд Б/Х Оноо

1.Ямайка 3 3 0 0 7-0 9

2.Гондурас 3 1 1 1 7-2 4

3.Гватемал 3 1 1 1 4-2 4

4.Гренеда 3 0 0 3 1-15 0

“С” ХЭСЭГ

Тэмцээний анхны томоохон сенсаацыг Панамын сувгийнхан дэгдээлээ. Тэд талбайн эзэн, хүчирхэг АНУ-ыг хожиж, хэсгээ тэргүүлж эхэллээ. Хэдийгээр бөмбөг эзэмшилт (61%:39%), булангийн цохилт (6:2), хаалга руу чиглэсэн цохилтын тоо (8:6) зэрэг үзүүлэлтээрээ янкууд илүүрхсэн ч өрсөлдөгч нь сөрөг довтолгоогоо чанартай гүйцэтгэж, эхний үед л хоёр бөмбөгний давуутай болж чадсан юм. Канадын хувьд гурваар гарсан ч айх зүйлгүй, дараагийн шатанд тоглох магадлал өндөртэй.

Канад – Гваделуп 1:0

Гоол: де Росарио 51 пен

АНУ – Панам 1:2

Гоол: Гудсон 66 – Техада 19, Гомес 36 пен

Тт Хо Тэ Хд Б/Х Оноо

1.Панам 2 2 0 0 5-3 6

2.АНУ 2 1 0 1 3-2 3

3.Канад 2 1 0 1 1-2 3

4.Гваделуп 2 0 0 2 2-4 0

МЭРГЭН БУУЧИД

Хавьер Эрнандес (Мексик) 5 гоол

Карло Костли (Гондурас) 3

Демар Филлипс (Ямайка) 3

GD Star Rating
loading...
ТОМЧУУД БУЙР ЗААСААР, 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    ene nre shal gunigiin temtsen boljino yrn bl Mexico turuuleh magdlal ih bgan bnshd zaza ene yahv harin Copa Americag uzeh ymsn yugaar gargah bl ter harin goe ym blndoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: