loading...
“Челси”-гийн довтлогч, 33 настай Дидье Дрогба, түүнд гурван хүүхэд төрүүлж өгсөн Лала Диакитатай гэрлэх ёслолоо Монакод хийлээ. Түүний хуримд 500 орчим зочин уригдсаны дотор Камеруний шигшээ багийн тоглогч, “Интер”-ийн довтлогч Самуэль Это`О, нэрт дуучин Эйкон, NBA-гийн алдартай одод багтжээ. Мөн дотны нөхөд болох Саломон Калу, Флоран Малуда нарыг ч урихаа мартсангүй. Элдэв хэл аманд дургүй тэрбээр сэтгүүлчдийг оролцуулаагүй гэдгээ энэ удаа ч дахин мэдэгдсэн байна.
Хайр сэтгэлээрээ олон жилийн турш хамт байсан Лала “Маш их баяртай байна. Биднийг аз жаргалтай амьдрал хүлээж буй гэдэгт итгэж яв даг. Нөхөр маань таван хүүхэдтэй болохыг хүсдэг” хэмээн нууцаа задалжээ. Тэгвэл “Спортинг”- ийн хаалгач Руй Патрисиу 23 настай Жона хэмээх бүсгүйтэй өнгөрсөн долоо хоногт хуримын бөгж солилцож, “Спортинг”-ийг нэгэн цагт удирдаж байсан португал мэргэжилтэн Паулу Бенту болон найзууд Даниэль Каррико, Элдер Поштига, Жоао Перейра, Андре Сантос нарыг урьжээ.
“Эвертон”-ы хагас хамгаалагч, ОХУ-ын хөлбөмбөгч Динияр Билялетдинов 26 нас тай Мариятай гэрлэсэн байна. Харин “Астон Вилла”-гийн тоглогч Эшли Янг гэрлэх ёс лол болохоос хоёр хоногийн өмнө найраа хойшлуулахаар шийдсэн нь олныг алмайруулав. Хуримдаа 200 мянган ам доллар зарлагадсан ч гудийгаагүй тэрбээр үүнд ямар ч тайлбар хийгээг үй аж. Харин Британийн хэвлэлүүдэд түү – нийг “МЮ”-д очих чухал гэрээ байгуулсны улмаас ийн шийдсэн хэмээн мэдээлж байна. Эшли эхнэр Никитэйгээ сурагч ахуй үеэсээ үерх сэн бөгөөд хүү нь тав, охин нь гурван нас хүрчээ.
loading...




goi ymaa…amjilt xvsiii bvgded n…
loading...
saihan kostum bna
loading...