loading...
Нийт 12 сая төгрөгний шагналын сантай “Боргио Цом-2011” тэмцээн үүдээ нээлээ. Нийт 22 баг оролцож байгаа энэхүү тэмцээний нээлтийн ажиллагаа МХБХ-ны ногоон талбай дээр болсон байна. Нээлтийн ажиллагаанд оролцох баг тамирчдыг үзэгчид алга нижигнүүлэн тосож авлаа.
МХБХ-ны “Албан ёсны түнш” АПУ ХК энэ жилийн “Боргио Цом-2011” тэмцээний шагналын санг 12 сая төгрөг болгосон нь нийт оролцож байгаа баг тамирчдад хөлбөмбөгөөр тууштай хичээллэх ихээхэн урам зоригийг өглөө.
Нээлтийн ажиллагааны дараа хүрэлцэн ирсэн үзэгчдийн дунд төрөл бүрийн хөгжилтэй тоглоом тоглуулж ялсан үзэгчдэд АПУ ХК, МХБХ-ноос оригиналь бөмбөг гардуулан өглөө. Ялангуяа бяцхан охид, хөвгүүдийн дунд зохиогдсон тэмцээн үзэгчдийн хайрыг татсан ихээхэн өрсөлдөөнтэй тэмцээн болсон байна.
Нээлтийн ажиллагааны дараа Лигийн хүчирхэг багуудын нэг “Хоромхон” клуб сонирхогчдын баг болох “Вестерн” багтай анхны тоглолтыг хийлээ. Лигийн баг энэхүү удаагийн тоглолтод илт давамгай байдлаар дуусгана байх хэмээн ихэнх үзэгчид ярилцаж байлаа. Гэтэл тийм биш гэдгийг “Вестерн” багийнхан үзүүлсэн сайхан тоглолт боллоо. Эхнээсээ л ширүүн довтолгоонуудыг “Вестерн” баг үзүүлж байсан бөгөөд тэд оролдлогуудаа амжилттай болгосон бол ялалт ирэх тун ойрхон байсныг дуулгая. “Хоромхон” эхний үеийн цөөхөн довтолгоонуудыг нэгийг амжилттай болгосноор эхний үе 1:0 харьцаатай өндөрлөлөө. Гэсэн ч 2 дугаар үед “Вестерн” баг өөрийн довтолгооны төгсгөлийг амжилттай гүйцэтгэж тооны харьцааг 1:1 болголоо. Харамсалсалтай нь “Вестерн” баг энэ амжилтандаа сэтгэл ханасан бололтой төгсгөлийг муу хийснээр ахин нэг гоол алдаж тоглолт 2:1 харьцаатайгаар “Хоромхон” баг өөрийн талбай дээр хожлыг авлаа. Хариу тоглолт 3 хоногийн дараа “Вестерн” өөрийн талбай дээр авах тул 1:0 харьцаагаар хожиж чадвал дараагийн шатанд шалгарах сайхан боломж бүрдэнэ.
Хоёр дахь тоглолт “Номадс” баг өнгөрсөн жилийн лигийн аварга “Хангарьд” багтай хүч үзлээ. 8:0 харьцаатайгаар лигийн аварга баг сонирхогчдын багт хичээл заасан гэж хэлж болно.
“Боргио Цом” тэмцээний аваргууд 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тодорно.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
loading...




Xoromxon c balrax guxsishv….westernii dowtlogc 2 uda 1 vs 1 garj irced 2lang n xalgacin udus shacjan…suga dagz
loading...
Xangarid mash sn bna…ligde tvrvlese
loading...
Xovdyn hed sain baina sh dee. Muu Galaa gatsaaraa2 garaad hiij chadaagui um uu hairan um. Sain baina.
loading...
xopomxonii gol toglogchid ni bhgui bolhoor tegej bgan. ternees bish yun westren ternii tsaadah baguudiig ni hojood 1 t yvaad bgazde
loading...